Азгүй миний өрөөний хамтрагч бол . . . 💀💀💀 part2 “өөдгүй гаж донтон”

Posted on Updated on

100132_600

                                         ~OXEXO~Baekee~

Жундэ “Лае чи арай энэ азгүй амьтныг өмөөрөөд байгаа юм биш биз дээ?” гэж ууртай асуухад Лае ах тайвнаар түүн рүү харан инээмсэглээд “үгүй ээ чамайг өмөөрч байна, учир нь чи түүнийг дээрэлхэж байхдаа илүү арчаагүй харагддаг болохоор чамайг тийм харагдуулахгүйн тулд би таслан зогсоосон юм” гэж хэлэхэд Жундэ миний хажуугаар “орой гэртэй уулзъя” гэж хэлэн мөрлөөд гараад явлаа.
2-р хэсэг
Хичээл тарах дөхөх тусам айдас минь нэмэгдэнэ. Одоо бас намайг яаж дээрэлхэх бол? юу хийлгэх бол? гээд л үнэхээр хэцүү. Болдог бол найзынхаа гэрт хонож түүнээс зугтмаар байвч сургуулийн тэнэг дүрмээс болж чадахгүй. Надад ганц л сайн найз байдаг юм түүнийг Инжи гэдэг даанч тэр эцэг эхтэйгээ хамт амьдардаг болохоор дотуур байранд байж болохгүй бас би тэдний гэрт хонож болохгүй. Ийм л тэнэг дүрэмтэй. Уг нь бол Инжигийн аав ээж надад үнэхээр сайн даанч болохгүй гэсэн л бол болохгүй шүү дээ.
Сүүлийн цагийн хонх дуу гарахад Инжи “найз нь явлаа шүү, өнөөдөр манай үел манайд ирэх гэж байгаа эртхэн очиж ээжид хоол хийхэд нь туслах ёстой, баяртай хайртай шүү” гэж хэлээд ангиас гүйгээд гарлаа. Яг өнөөдөр тэр ажилтай байхдаа яах вэ дээ, уг нь бол тэр завтай байсан бол оройны 18:00 цаг хүртэл сургууль дээр байж болно, бас би түүнтэй хамт хийх юмтай байсан гэж хэлээд орой 18:00 хүртэл Жундэгээс зугтаж болох байсан шүү дээ. Даанч тэр завгүй гээч яваад өглөө. Одоо би яах вэ? гэртэй харимааргүй байдаг. Хүүхдүүд нэг нэгээрээ гарсаар ангид би ганцаараа үлдлээ. Сандлаасаа ч босох хүсэлгүй байтал “Оо~гий” гэх түүний дургүй хүргэм хоолой сонсогдох нь тэр, би ч дуртай дургүй эргээд харвал тэр нөгөө л нэг зэвүүн инээмсэглэлээ тодруулсаар “юу хийж байгаа юм? хичээл чинь тарчихсан биз дээ? арай надаас зугтаад байгаа юм биш биз дээ?” гэж асуув.
Тийм ээ чамаас зугтаж байна, царайг чинь харах ч хүсэл алга гэж бодох боловч хааш даа ингэж хэлж чадахгүйгээс хойш яалтай билээ, уруу царайлсаар дээш босон “үгүй ээ, тэгээгүй явцгаая” гээд хажуугаар нь гаран явлаа.
Ангиас гармагц тэр миний цүнхийг аван “Оогий чи үнэхээр ядарсан харагдаж байна, бие чинь зүгээр үү?” гээд духан дээр гараа тавьсан аа “муу байгаа бололтой, очоод сайхан хэвтээд өг, найз нь чамд хоол хийгээд өгье за” гэж эелдэг нь аргагүй хэлээд мөрөөр минь тэврэн алхана. Мэдээж энэ бол надад санаа тавьж байгаа хэрэг биш харин ч намайг хорлож байгаа нь энэ. Биднийг ингэж явах зуур тааралдсан охин бүр над уруу “чамайг ална даа” гэж байгаа юм шиг аймшигтай харцаар харна. Зарим нэг нь бүр сайн сонсогдохоор муулж байв.
ххх: ямар ичдэггүй амьтан бэ? яаж манай Жундэ ахаар хоол хийлгэж чадаж байна аа
ххх: харваас худлаа жүжиглэж байгаа нь мэдэгдэж байна, өвдөөгүй гэдэгт нь мөрийцсөн ч бэлэн байна
ххх: Жундэ ах яагаад ийм сэтгэл татам юм бэ? гаднаа ширүүн харагддаг боловч дотроо ямар гайхалтай хүн юм бэ? өрөөнийх нь хүүхэд өвдсөн гээд хоол хүртэл хийх гэж байдаг, харин энэ охин өвдөөгүй зүгээр баашилж байгаа нь тодорхой
ххх: тэнэг охин өөрийгөө юу гэж бодсон юм бол
ххх: цүнхээ хүртэл бариулаад арай ч дээ гэх зэрэг араас минь тасралтгүй муулна. Харин Жундэгийн бах нь ханасан царайтай нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар намайг өөртөө наан улам чанга тэврэн явсаар өрөөндөө ирлээ. Мэдээж дотуур байрны охид ч бас биднийг харсан бас намайг үзэн ядаж байгаа.
Өрөөндөө орж ирэх төдийд өөдгүй амьтан чинь жинхэнэ төрхөө харууллаа. Жундэ цүнхийг минь над уруу шидээд “өлсөөд байна хурдан хоолоо хий, удаан хүлээж чадахгүй шүү усан толгойтоо” гэж хэлээд унтлагынхаа өрөөнд орчихлоо.
Тийм дээ энэ чинь л Ким Жундэ чөтгөр шүү дээ -_-
Хувцас аа гялс солиод хоолоо хийж эхэллээ. Тэр удаан хүлээж чадахгүй гэж хэлсэн л бол маш хурдан хийх ёстой гэсэн үг. Удах юм бол би жинхэнээсээ хэдэн хоногийн турш тамлуулна гэсэн үг. Тийм болохоор бараг л гараа зүсэх нь холгүй яаран хийнэ. Хоолоо бэлдэх үйл ажлаа минь дуусаж чанаад байж байтал Жундэ гал тогоонд ороод ирлээ.
Жундэ “хоол болоогүй юм уу?” гэсээр аймаар муухай харна.
Би “5 минутын дараа боллоо, гараа угаагаад хүрээд ир” гэж хэлэхэд Жундэ зангидсан байсан хөмсгөө зүгээр болгоод “хурдан байх чинь, сайн байна” гэж хэлээд өрөөнөөс гарлаа.
Бид хооллож байхад тэр өдрийн бие даалтын асуудлыг огт сөхсөнгүй, овоо намайг уучилж байгаа юм байх даа, сургуулийн охидын өмнө эвгүй байдалд оруулсан аа хангалттай гэж үзсэн бололтой ашгүй дээ гэж бодон баярлан сууна.
Хооллож дуусаад гэрийн даалгавар аа хийхээр өрөөндөө орлоо. Мэдээж Жундэгийн даалгаврыг ч бас хийнэ. Эхнээсээ дэвтэр номоо гаргаад сууж байтал Жундэ ороод ирлээ. Тийм дээ одоо л юм ярих байх даа гэж бодож байтал тэр бие даалтын тухай ярьсангүй.
Жундэ “одоо нэг танил маань ирнэ, чи өрөөнөөсөө гарч болохгүй шүү бидэнд саад болж болохгүй ойлгосон биз дээ Оогий” гэж зэвүүн инээмсэглэн мөрөн дээр минь гараа тавилаа.
Би “ойлголоо санаа зоволтгүй би саад болохгүй” гэж хэлээд хичээлээ хийнэ.
Жундэ “сайн боол” гэж хэлэн толгой илээд гараад явав.
Угаасаа танил гэж хэнийг хэлж байгаа нь ойлгомжтой, тэр бол Жундэгийн зугаацдаг охидын нэг л биз бас их сургуулийнх гэдэгт нь мөрийцсөн ч бэлэн байна. Жундэ ахлах сургуулийн охидыг нэг нүдээрээ ч тоож хардаггүй харин их дээд сургуулийн, зарим тохиолдолд ажил хийдэг гоё ганган эгч нартай болздог. Магадгүй ахлах сургуулийн навсайсан хэдэн охидоос илүү хамаг бие нь өөлөхийн аргагүй гоё эгч нар түүнд дээр санагддаг байх л даа. За за ямар ч л байсан надад хамаатай зүйл биш, тэр хүүхнүүд нь ирж л байдаг бас орой болохоор яваад өгдөг юм. Жундэ хэдийгээр эрх мэдэл ихтэй ч одоогийн байдлаар лав өрөөндөө охин хонуулж үзээгүй чадах ч үгүй байх, энэ нь ч надад таалагддаг хэрвээ тэр өрөөндөө охин хонуулах эрхтэй байсан бол өдийд миний өрөө эмсийн хүрээлэн болсон байгаа биз. Азаар сургуулийн маш чанга дүрэм гэж нэг юм бий тэгээд л тэр чадахгүй хаха. Сургуулийн дүрмүүдээс надад хамгийн их таалагддаг нь энэ, өөр хүн дотуур байранд хонуулж болохгүй, хэрэв хонуулж байгаад баригдах юм бол шууд сургуулиас хөөдөг.
Хоёр хүний даалгавар болохоор нэлээд олон цаг суулаа, цаг харвал аль хэдийн дотуур байр хаах цаг болсон байна тиймээс Жундэгийн зочин ч бас явсан гэсэн үг. Юм уух санаатай дуу аялсаар өрөөнийхөө хаалгыг нээтэл Жундэ өөдөөс ороод ирлээ.
Би “даалгаврыг чинь хийсэн байгаа, дэвтэр чинь тэнд байна” гэж хэлээд зөрөх гэтэл гараас минь барьж зогсоогоод “өдөр бие даалт дутуу хийсэн хэргийн чинь шийтгэлийг өгөөгүй байгаа тийм үү Оогий” гэсээр нөгөө л нэг хүйтэн инээмсэглэлээ тодрууллаа.
Би: 0.О /шийтгэл байгаа хэрэг үү? тэгээд өдрөөс хойш намайг зовоосноо шийтгэл биш гэх гээд байгаа юм байхдаа T^T/
Жундэ “шийтгэл өгөөгүй байгаа тийм үү гэж асуугаад байна” хэмээн шүдээ зуун ууртай хэллээ.
Би “т-тийм ээ өгөөгүй” гэж хэлэн түүнийг одоо яах бол гэхээс зүрх хурдан хурдан цохилно.
Жундэ инээмсэглээд “тэгээд би шийтгэлийг чинь өгөх гэж ирлээ, одоо дотуур байр хаах гэж байна бас жижүүр өрөө шалгах цаг болж байна гэтэл миний зочин яваагүй байдаг” гэж хэлэх нь тэр.
Өө бурхан минь нөгөө хүүхэн нь одоо болтол байгаа хэрэг үү? тэгээд би яах ёстой гэж? арай намайг зочин оруулсан гэж хэл гэх гээд байгаа юм биш биз дээ T^T арай ч үгүй байлгүй дээ гэж бодсоор яг уйлах гэж байтал Жундэ “наад царай чинь яачих ваа, хүн шийтгэлээ өгөөгүй байхад, тэгж их айгаад байна уу?” гэж чанга инээсээр “чиний шийтгэл тун амархан, өнөөдөр чи бие даалтаас бусад зүйл дээр маш сайн байсан болохоор ийм амархан шийтгэл өгч байгаа юм” гэж хэлэн инээмсэглэлээ
Би “за хэл хэл”. Амархан ч гэж дээ юу л байгаа бол, Жундэгийн бодсон шийтгэл гэж бодоход сайн зүйл лав биш гэдэг нь ойлгомжтой.
Жундэ “тэгэхээр одоо жижүүр орж ирэхэд чи нуугдсан байх хэрэгтэй байна”
Би 0.О “юу?? яагаад нуугдана гэж??”
Жундэ муухай харснаа “зочин минь одоо болтол байгаа гэж хэлсэн биз дээ, тийм болохоор л чи нуугдах хэрэгтэй байна алив миний өрөөний шүүгээнд нуугд арай том юм чинь тэгээд намайг гарч болно гэж хэлэх хүртэл гарч бас дуу гаргаж болохгүй гэдгийг сайн санаарай” гэж хэлээд намайг өрөөндөө оруулан шүүгээн дотроо хөнжил хийдэг хэсэгт нь оруулаад нэг том хөнжлөөр намайг хучлаа.
Жундэ “юу гэж хэлснийг минь санаж байгаа биз?” хэмээн анхааруулах маягтай асуухад нь би зүгээр л толгой дохив. Жундэ ч өрөөнөөсөө гараад явчихлаа. Хэсэг хугацааны дараа жижүүр авгайтай хамт орж ирж байгаа бололтой тэдний хэрэгтэй хэрэггүй зүйлс ярих нь сайн сонсогдоно.
Жижүүр “зочин байхгүй биз дээ?” гэж асуухад
Жундэ “байхгүй ээ, яалаа гэж байх билээ дээ, та ер нь манай өрөөнөөс хүн олж байсан билүү?” гэж бага зэрэг тал зассан маягтай хэлэхэд, хөгшин гэдгээ мэдэхгүй үргэлж залуучууд уруу сээтэн хаяж байдаг жижүүр авгай “мэдээж олж байгаагүй, тэгээд ч чамайг дүрэм зөрчихгүй сайн залуу гэдгийг эгч нь мэднэ зүгээр л асуух ёстой болохоор асуусан юм” гэж тас тас инээн маяглаад “өө нээрээ Оотгончиймэг зочин оруулж ирээгүй биз?” хэмээн асуулаа. Тэнэг авгай чинь миний нэрийг бөөлжис зутгам хэлдэг хэвээрээ л байх шив -.-
Жижүүр “би тэр охиныг сайн шалгасан нь дээр байх, харахаар л уур хүрээд байдаг юм, тэр л хүн оруулж магадгүй хачин охин доо” гэж хэлэх нь тэр. Муу хөгийн авгай чинь юу вэ? Жундэд санаархаад үхэх гэж байдгийг нь ямар мэдэхгүй биш, яг л сургуулийн бусад охид шиг Жундэгийн фен гэж байгаа тэгээд л Жундэтэй намайг хамт явж байхыг хараад намайг үзэн ядаад байдаг юм. Насаа мэддэггүй эргүү эмгэн, өөрийгөө ядаж ганц удаа ч гэсэн толинд харж үзээсэй билээ.
Жундэ сандран “өө хэрэггүй байхаа, өнөөдөр Оогий эрт унтсан, бие нь өвөөд байсан болохоор хоолоо идээд шууд унтсан, сэрээгээд хэрэггүй байх” гэж хэллээ. Мэдээж тэр өрөөнд би биш Жундэгийн амраг байгаа юм чинь аргагүй ш дээ, муу тэнэг амьтан.
Жижүүр “аягү, манай Жундэ яагаад ийм сайхан сэтгэлтэй байдаг байна аа, энгийн үед нь ч халамжилна, өвдсөн үед нь бүр гэр бүлийнх нь гишүүн юм шиг л дотно байх юмаа, тэр сонин охин яагаад ийм азтай байдаг байна аа” гэж хэлэн эрхлээд байгаа юм шиг хачин хоолойгоор дуугарлаа.
Бурхан минь гэж би бараг бөөлжлөө, заваан юм.
Жундэ “мэдээж нэг өрөөний хүүхэд юм чинь туслах хэрэгтэй шүү дээ, бас гадаад болохоор түүнд бүр ч хэцүү байдаг байх” гэж хэлэхэд нөгөө тэнэг авгай чинь бас л уулга алдсаар “ийм мундаг ш дээ манай Жундэ, за за чи гуйсан болохоор түүнийг өнөөдөртөө зүгээр өнгөрөөе, Жундэ-яа чи унтах болоогүй юм уу” гэсээр түүнийг өднө.
Жундэ “одоо удахгүй унтана, та намайг цайгаар дайлахгүй юм уу” гэсээр өрөөнөөсөө аваад гарлаа. Ингэж л авч гарахгүй бол энэ тэнэг авгай шөнө дунд хүртэл ч хамаагүй Жундэд сээтэн хаяад салахгүй л дээ.
Хэдийгээр тэд гарсан боловч Жундэ өөрөө намайг эндээс гар гэх хүртэл нь гарч болохгүй хэрвээ гарсан байвал жинхэнэ алуулах биз. Тэгж бодон шүүгээн дотор нь суусаар. Нэг л мэдэхэд нам унтсан байв. Хэдэн цаг болж байгаа юм бүү мэд хамаг бие салж унах шахан хөшиж өвдсөөр нойрноосоо сэрлээ. Одоо юу ч болсон хамаа алга орондоо орж унтах минь гэж бодон шүүгээнээс нь аажуухан гарлаа. Гэтэл гадаа аль хэдийн үүр хаяараад эхэлсэн ерөнхийдөө бол өглөө болж байв. Бас хамгийн зэвүүн нь Жундэ нөгөө хүүхнээ тэврэн жаргалтай нь аргагүй унтана.Тэд хоёул нүцгэн унтах ба хувцаснууд нь хаа сайгүй шалаар нэг тарсан байв. Тэнэг амьтан ийм зүйл хийхээсээ өмнө намайг дуудаад гаргаж болно доо, яах ч аргагүй амилсан чөтгөр шүү, хөгийн амьтан бүр уур хүрчихлээ. Өрөөнөөс нь гарахдаа хамт байгаа хүүхнийг нь сонжин харвал нэлээд хөөрхөн юм бас өндөр ч бололтой Жундэгийн дэргэд лав жижиг харагдахгүй байна, тэгэхээр энэ аль нэг загварын сургуулийн оюутан загвар өмсөгч мисс л биз. Ер нь эдгээр дэндүү гоё гэж хэлж болох хүүхнүүд яагаад өөрийнхөө үеийн гоё ах нартай болзож болдоггүй юм бол? яах гэж Жундэ муу тэнэг амьтанд ингэж их хөл алдаж гүйдэг байна аа, аргагүй л тэнэг хүүхнүүд шүү гэж бодон өрөөндөө орлоо.
Орж ирээд цаг харвал 06:10 болж байв. Угийн долоон цагаас босох ёстой юм чинь одоо 50 минут унтсан ч яалаа унтаагүй ч яалаа. Дургүй хүрээд дахиж унтсан ч үгүй усанд ороод гарч ирэн хичээл дээ явахдаа бэлдэж байтал Жундэ муу хөгийн амьтан инээд алдсаар өрөөнд орж ирэн “яанаа Оогий ёстой уучлаарай, чамайг тэнд байгааг таг мартсан байна, дэндүү хөөрхөн бүсгүйтэй хамт байсан болохоор, гэхдээ чи дажгүй амарсан биз дээ? тэр дотор их л тухтай байх шиг байсан” гэж хэлэн жуумалзана.
Би “зүгээр дээ чиний төсөөлж байгаагаас ч илүү сайхан амарсан” гэж хэлээд цүнхээ шүүрэн хажуугаар нь гарлаа. Муу тэнэг чинь шийтгэл шийтгэл гээд байсан жинхэнэ шийтгэл нь намайг шүүгээнд хонуулах байсан юм байна л даа. Тэгээд л тэр хүүхнээ явуулахгүй хэргээр үлдээсэн байх, намайг зовох гэж.
Анги дээр үнэхээр тав тухгүй хэцүү байдалтай өнжлөө. хамаг бие нил хөндүүр болсон байв. Хөл, гар, хүзүү, нуруу гээд л өвчин ороогүй газар гэж алга. Аргагүй биз дээ тийм газар унтсан юм чинь. Босож суух даа ч ёолсоор үхэх гэж байгаа юм өрөөндөө орж ирлээ. Жундэгийн хичээл тараагүй бололтой ашгүй тэр байсангүй. Биеийн ядаргаагаа гаргах санаатай ваннтай ус дүүргэж тавиад сайхан халуун усанд хэвтэж байв. Гэвч өнөөдөр чихэвчээ олсонгүй. Уг нь бол ваннтай усанд дуу сонсоод хэвтэх шиг сайхан зүйл байхгүй, би үргэлж тэгж ордог өнөөдөр харин чихэвч байдаггүй бас хайх тэнхэл ч байсангүй тиймээс усан дотроо тухлан хэвтээд нүдээ анилаа.
Энэ чинь жаргал байхгүй юу бүлээн усанд өөрийн зоргоор хэн ч надад саад болохгүй нь ямар сайхан гээч.
Инээмсэглэн хэвтэж байгаад нүдээ санаандгүй нээвэл ЭЭ БУРХАН МИНЬ ГЭЖ ТЭР ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ БОЛ ОО???
Би “АААА Ч-ЧИ ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ? Б-БИ ХААЛГА ТҮГЖСЭН Ш ДЭЭ” гэсээр түүн рүү ориллоо.
Жундэ тайвнаар кофе-гаа уунгаа “юу хийж байгаа юм шиг байна? мэдээж чамайг харж байна, өнөөдөр чи чихэвчгүй байх чинь чихэвчээ яасан юм?”
Би 0.О “ч-чамд ямар хамаатай юм? бас яаж орж ирсэн юм?”
Жундэ “тайван тайван, наад нүд чинь бүлтэрлээ хахаха, яаж юу байх вэ дээ түлхүүрээр онгойлгож орж ирсэн, тэгээд ч би чамд өмнө нь хэлсэн биз дээ дотоожон дээрх цуснаас илүү зүйлс харсан гэж хаха, хаа очиж чи усанд орж байхдаа энгийн үесээ илүү хөөрхөн харагддаг бас их тайван, тэгээд үргэлж инээмсэглэж байдаг. Чи ер нь яагаад энгийн үед инээмсэглэж болдоггүй юм?? зөвхөн усанд орж байхдаа дуу сонсох үедээ л инээмсэглэдэг” гэж хэллээ.
Чам шиг чөтгөртэй 24 цагийн бараг 20-д нь хамт байж яаж инээмсэглэх болж байна аа- гэж хэлмээр байсан ч мэдээж чадсангүй, ер нь бол нэг ч үг хэлж чадсангүй.
Жундэ “хаха чи их ичиж байгаа бололтой, гэхдээ тэгэх хэрэггүй дээ би маш олон удаа энэ өрөөнд ийм байдалтай байсан харах ёстойгоо бүгдийг харсан, харин чи дасах л хэрэгтэй байхдаа” гэсээр жуумалзан сууна. Энэ муу чөтгөр чинь гаж донтон юм байх даа.
Би “ю-юу тэнэгтээд байгаа юм, яаж ийм юманд дасах болж байна аа?? чамайг усанд орж байхад чинь би нууцаар орж ирээд хараад суугаад байвал гоё байх уу? түүнтэй л адилхан ш дээ” гэж хэлэн түүн рүү муухай харлаа.
Жундэ инээмсэглэсээр “надад бол зүгээр, хэрвээ чи намайг хармаар байвал ороод ирээрэй л дээ, одооноос би хаалгаа түгжихгүй орж байя тэгээд л хэн хэндээ гомдох зүйлгүй” гэж хэлэн нүдээ ирмэлээ.
БУРХАН МИНЬ ГЭЖ ЯМАР ХҮН ГЭХЭЭРЭЭ ИЙМ ЦАЙРСАН ТЭНЭГ БАЙДАГ БАЙНА АА.
Би “чи яаж ийм юмыг зүгээр гэж хэлж чадаж байна аа, гаж донтон юм уу хаашаа юм”
Жундэ “үгүй ээ би гаж донтон биш, хэрвээ би гаж донтон байсан бол бүх охидыг нууцаар харах байсан байх, харин би зөвхөн чамайг л нууцаар хардаг ш дээ тэгэхээр би гаж донтон биш зүгээр л чамд дассан нэгэн, бүтэн гурван жил хамт амьдарлаа, бараг л худал ч хүнд эхнэр нөхөр болохоор хугацаа, энэ хугацаанд чи миний тухай маш ихийг мэддэг болсон бараг миний эцэг эхээс ч илүүг мэдэж байгаа байх, би ч бас чамайг нэлээд сайн мэддэг болсон энийг чинь л дасан зохицох гэж байгаа юм шүү дээ, одоо бол чи надад эмэгтэй хүүхэд аль эсвэл гадаад сурагч ч юм уу тийм талаас огт харагддаггүй зүгээр л өрөөний хамтрагч Оогий тэгээд л болоо, тиймээс л би чамаас огт ичдэггүй харин чи одоо ичихээ болих хэрэгтэй байх” гэж хэлэн зэвүүн инээмсэглэлээ.
Би -_- “мэдэхгүй ээ мэдэхгүй ямар ч байсан гарч үз, би уснаас гарах хэрэгтэй байна”
Жундэ “яагаад ийм хурдан гарна гэж? чи уг нь усаа хөртөл усан дотроо суудаг ш дээ”
Сайн мэдэж байх шив өөдгүй гаж донтон -_-, би “мэдэхгүй ээ яг одоо гармаар байна, өрөөнөөс гар” гэж ууртай орилох шахам хэлэхэд Жундэ инээдээ барьж ядан жуумалзсаар “за за гарлаа өрөөний хамтрагч минь” гэж хэлэн гараад явлаа.

                                              ~OXEXO~Baekee~

19 thoughts on “Азгүй миний өрөөний хамтрагч бол . . . 💀💀💀 part2 “өөдгүй гаж донтон”

    Ч.Амаржаргал said:
    7 сар 25, 2016 9:43 am орчимд

    Бүүр нүцгэн байхад нь ямар ч хувцасгүй байхад нь харж байгаа юм уу ? Өвв гош гэж Жундэ бурхан минь би зза би лав юу ч мэдэхгүй шүү хангалттай шоконд орлоо , амжилт

    Liked by 1 person

    mine said:
    7 сар 25, 2016 9:54 am орчимд

    ёооо хахаха чэн үнэхээр л тэрэнд дассан юм байхдаа тэгэлгүй ч яахав дээ одоо тэрнийг төгсөөд явахаар өөрийн эрхгүй санах юм байна л даа гэхдээ энэ хоёрын хайрын оч үүсгэж байгааг нь хурдхан шиг л хармаар байхын авввв бүр нэг хайрламаар залуу шүү миний хамгийн хайртай залуу ❤

    Liked by 1 person

    Maniaclady said:
    7 сар 25, 2016 9:57 am орчимд

    Яаааая хахахаха зааа энэ өгүүллэгээ өгөөд л бгаарай эдр :)))

    Liked by 1 person

    cha2016 said:
    7 сар 25, 2016 9:58 am орчимд

    Axaxa gaj donton bsiim bshuu bas chen arail muuhai yumaa tsutsu

    Liked by 1 person

    mira^^ said:
    7 сар 25, 2016 11:29 am орчимд

    hoorhin be estoi ih taalagdaj bn =)))))))))amjilt^^

    Liked by 1 person

    ~김종인~ said:
    7 сар 25, 2016 11:49 am орчимд

    Ккииаа 😣 ким жундэ муу гаж донтой чөтгөр 😲 бүр хаанаас нь ийм зивүүн үг, хорон санаа гардаг бнаа 😐 аягү бол яг үнэндээ сайн болчихоод л тэрийгээ нуугаад бган болуу?? 😂😂 за арай бас үгүй бхаа тиймээ 😅

    Liked by 1 person

    Бом Линки said:
    7 сар 25, 2016 2:11 pm орчимд

    Зивүүн хог! Гаж донтон! Нүцгэн байхыг нь их л танадаж дээ.

    Liked by 1 person

    백현04✌✌ said:
    7 сар 25, 2016 2:53 pm орчимд

    Ayaya bi bvvr medeed bsan ingene gj xxe tgd l tsoojgvi bolgoson bhgvi ene cheniin sanaag bi gadarlahgvi bol oor hen gadarlah bilee dee xxe vneheer shaw shaldan bhnee bvvr tsaanaasaa towlogootoi bn shvv bas yaj tgj untuulj chadaj bn aa 😈😈😈😇😇

    Liked by 1 person

    Exo xiumin said:
    7 сар 25, 2016 4:41 pm орчимд

    😀 hhu goy boljee horloj chadjiina hho 😀

    Liked by 1 person

    Нарлэя said:
    7 сар 25, 2016 8:55 pm орчимд

    hahaha manai chen ch gaj dontoi2 hahahaha Amjilt Daraagiin hesegee tesen ydan huleej baiy

    Liked by 1 person

    D.O. said:
    7 сар 26, 2016 1:07 am орчимд

    yaa chen ch ail hediinee hairtai bolson bololtoi

    Liked by 1 person

    Жэхи said:
    7 сар 26, 2016 9:37 am орчимд

    dasnaa gedeg chini ain hairtai bolhiin anhnii shat ain ene hoer medee jsalaaad yvna ter uer Chen yah boloo eooeo bur

    Liked by 1 person

    edna_ena said:
    7 сар 28, 2016 4:55 pm орчимд

    WHAAAAAAAAAAAAAAAAAAAAT CHEN ARAICH DEE T.T INGN GEJ YERESEMO T.T CHENIIG SHARHLUULAH ZUIL HIILDEE UILH CH UMUU ESWL TSUSAA HANCHAACH TGUU GGUI BLJ MAGDSHDEE T,T

    Liked by 1 person

    zulzagahanblog said:
    8 сар 1, 2016 8:29 am орчимд

    Хихи яанаа байнга хардаг гэж байнашдээ. Чихэвчгүй өдрөө л мэдэх гээд байсан юм байналдаа

    Liked by 1 person

Сэтгэгдэл бичих