Азгүй миний өрөөний хамтрагч бол . . . 💀💀💀 part4 “Түүнийг ийм зүйл хийнэ гэж бодсонгүй”

Posted on Updated on

chen

                                      ~OXEXO~Baekee~

😀 😀 / 😀 /

Хурц гэрэл нүдэн дээр минь дуссаар нойрноосоо сэрлээ. Босоод цаг харвал 11:47 бас би яг одоо Жундэгийн орон дээр сууж байна, би яагаад энэ орон дээр сэрдэг билээ??? 0.О. . .
Өчигдөр юу боллоо? би яагаад энд байгаа юм бол?? хэзээ энд хэвтсэн юм бол? арай би нойрондоо түүний өвөрт орчихсон юм биш биз дээ? гээд л мянга мянган асуулт толгойд эргэлдэн яахаа мэдэхгүй ийм тийш харан сууж байтал Жундэ усанд орсон бололтой цээж нүцгэн орж ирлээ.
Би сандарч ядаж байгаа дээрээ түүнийг нүцгэн байхыг хараад улам сандарч эхэллээ “ч-чи энд юу хийж байгаа юм? биш ээ би энд юу хийж байгаа юм? би сандал дээр сууж байсан гэтэл орон дээр. . .” гэж хэлээд толгойд зарим нэг заваан бодлоос авхуулаад янз янзын бодол орж ирэн хацар улайна.
Жундэ харин миний байгаа байдлыг ажигласан мэт уруулаа мушилзуулсаар “яагаад улайгаад байгаа юм? арай янз бүрийн хачин зүйлсийн талаар төсөөлөөд байгаа юм биш биз дээ?” гэж хэлэн инээдээ барьж ядна.
Би улам сандраад ээрч гарлаа “ү-үгүй ээ яа-яагаад тэгж бодоод байгаа юм” гэсээр нүүрээ түүнээс буруулна.
Жундэ над уруу улам ойртож суулаа “юу гээч Оогий би өчигдөр өвдөж үхэх гэж байсан болохоор миний доод залуу огт ажиллахгүй байсан, тэгээд ч чи миний сонирхол огт биш гэдгээ одоо хүртэл мэддэггүй хэрэг үү” гэж зэврүүн инээмсэглэнэ
Муу өөдгүй амьтан чинь ёстой уур хүргэчихлээ.
Би “үгүй ээ би тийм зүйл бодоогүй” гэж ууртай хэлэхэд тэр жуумалзсаар “мм тийм үү, өглөө сэрэхэд орон дээр дэрлээд өрөвдөлтэй нь аргагүй унтаж байхаар чинь өргөөд орон дээр тавьсан юм бас чамайг орондоо оруулаад би өөрөө чиний өрөөнд унтсан, бид хоёр огт хамт унтаагүй болохоор янз бүрийн зүйл төсөөлөх хэрэггүй за” гэж хэлэн над уруу улам ойртсоор байлаа.
Би мэдээж анхаарлаа өөр зүйл хандуулах гэж хичээх боловч түүний цээж бас товойж харагдах булчин уруу нь нүд өөрийн мэдэлгүй яваад байлаа.
Жундэ бүр бах нь ханасан царайтай инээсээр “чи үнэхээр аймаар охин юм гээч, хүн чамд өглөө юу болсон тухай тайлбарлаж байхад чи үүнийг харж байдаг, тийм гоё байна уу?” гэсээр гэдэсний булчин дээрээ гарыг минь тавьчихлаа.
OMG!!!!! МИНИЙ ГАР 0.О
Би 0.О “б-и хараагүй ээ, гоё биш байна” гэж ээр муурч хэлээд гүйх шахам өрөөнөөс нь гаран өөрийн өрөөндөө орж ирээд хаалгаа налан доош суулаа. Зүрх дэлбэрэх гэж байгаа юм шиг аймаар цохилж байлаа аргагүй биз дээ сэтгэл зүйн бөгөөд бие мах бодийн аймаар дайралтад өртсөн юм чинь. Өөрийгөө тайвшруулах санаатай цээжин дээрээ гараа тавин гүнзгий амьсгаа авч гаргаж байтал…
“Чи юу хийгээд байгаа юм?” гэх Жундэгийн өгүүлбэр намайг бараг л нөгөө ертөнц рүү явуулчихсангүй.
Би “ААА ТЭНЭГ ЮМ УУ ЧИ ЗАЙЛААЧ ХҮНИЙГ ТАЙВАН БАЙЛГА, БАС ЮУ ХЭРЭГТЭЙ БОЛСОН ЮМ??” гэж орилоход хаалганы нүхээр харж байсан Жундэ элэг нь хөших нь үү гэлтэй тас тас инээж байснаа өрөөнд орж ирэн “өлсөж үхлээ хоол хийж өг” гэж хэлэн намайг дээрээс доош гүйлгэн харна.
Би 0.О “я-яав юугаа хараад байгаа юм гаж донтон минь” гэж түүн рүү муухай харахад
Тэр уруулаа мушилзуулан “яагаач үгүй түрүүн чамайг юу хийж байсныг минь бодож байна” гэснээ над уруу ойртон чихэнд минь “чи догдолсон тийм үү? зүрх чинь хурдан цохилж зөвхөн миний тухай бодож байсан биз дээ” гэж хэлснээ байдгаараа малийсаар өрөөнөөс гарлаа.
ЁО ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ. . .
Түүний хэлсэн ёсоор хоол хийж байтал Жундэ хэн нэгэнтэй сүрхий ярьж байгаа сонсогдлоо хэнтэйгээ ярьдаг байна аа гэж бодон хоолоо хийсээр гэтэл цаана байгаа хүн нь нэг л танил хоолой гайхаад очиж харвал OMG!!! ЭНЭ ЧӨТГӨР МАНАЙ ААВТАЙ ЮУГАА ЯРИАД БАЙГАА ЮМ БОЛ ОО???
Би ч хар хурдаараа гүйж очин утсаа шүүрч авлаа video call байсан тул камераа гараараа дараад Жундэ уруу хамгийн муухайгаараа харж байгаад “чи ямар чөтгөрөө хийгээд байгаа юм? миний утас миний аав гэдгийг анзаараагүй хэрэг үү?” гэж дэлбэрэх шахан орилж хэлэхэд
Жундэ малийсаар “аав чинь хаа очиж чамаас хэд дахин сайн хүн юм гээч, юм ярихад ч амар санаа бодол их нийлж байна бас чиний тухай их олон нууц мэдсэн шүү, анхны хайрын чинь тухай хүртэл :333” гэсээр ялалт байгуулсан царайтай өрөө рүүгээ орлоо.
Би “МИНИЙ ХУВИЙН АМЬДАРЛААС ТОНИЛЖ ҮЗ, ДАХИЖ МИНИЙ ХУВИЙН ЗҮЙЛД ГАР ХҮРЭХ ЮМ БОЛ ҮХСЭН ГЭЖ МЭДЭЭРЭЙ АМИЛСАН ЧӨТГӨР ЧИНЬ” гэж хамаг мэддэг хараалаа цувуулж байгаад утсаа таслаагүйгээ санан аавтай ярилаа.
Аав “миний охин ямар муухай ааштай юм бэ? Жундэ их хөөрхөн ааштай хүү шиг санагдсан сая юу гээд загнаад байв аа”
Би “юу ч биш ээ, та одоо хэр удаан тэр тэнэгтэй ярьсан юм? яагаад шал танихгүй хүүхдэд миний анхны хайрын тухай ярьж байгаа юм” гэсээр хошуугаа унжуулан аавдаа уурлах эрхлэх зэрэгцүүлэн гомдолсоор
Аав “шал танихгүй гэнэ шүү, нэг өрөөнийхөө хүүхдийг яах гэж тэгдэг юм, үг сольж байгаагүй болохоос биш Жундэг сайн мэднэ шүү дээ, тэгээд ч бүхэл бүтэн гурван жил хамт байсан найзад чинь чиний тухай ярьж болохгүй гэж үү, аав нь бараг цагийн өмнө чам уруу залгасан юм тэгсэн харин Жундэ утсыг чинь аваад тэгээд л жоохон буу халсан юм”
Би “ёо тэгсэн ч гэсэн ичмээр юм -_-”
Аавын цаанаас үед Хулан маань “саяын царайлаг залуу хэн бэ?? найз залуу чинь юм уу? үнэхээр тасархай залуу байна лээ шүү” гэж ориллоо
Би “юун найз залуу энэ бид хоёр үерхэх юм бол нар буруу талаас гарч надаас найман ихэр хүүхэд төрөх байлгүй” гэж хамаг нүүрээ үрчийлгэн хэлэхэд
Аав “ингэж байгаад нийлсэн хүмүүс их байдаг юм шүү” гэж хэлэн жуумалзана.
Аав маань солонгос хэл мэдэхгүй л дээ харин Англи хэлэндээ ус цас болохоор ямар ч хүнтэй сайн ойлголцож чадна. Харин Жундэ муу чөтгөр гэр бүл нь Англид байдаг болохоор бараг л Англи хүн гэсэн үг тэгээд л тэд сая бараг миний амьдралыг ярилцсан бололтой -_-
Хоолоо хийнгээ аав Хулан хоёртой баахан юм ярилаа. Тэр хоёр намайг Жундэтэй холбож шоолж шоолж л тасаллаа.
~~~~~~~
Жундэ бид хоёр хооллож байв.
Би “маргааш хоёулаа ч алуулах байх даа хичээл таслах юм бол үхсэн гэж мэдээрэй гээд захирал загнаад байсан” гэж хэлэн санаа алдахад
Жундэ хоолоо амтархан индэнгээ “чи л алуулах байхдаа” гэж хэллээ
Би “яагаад?”
Жундэ “би багшид хэлээд чөлөө авчихсан харин ч хэнд ч хэлээгүй болохоор захирал чамайг дуудах байхдаа хаха” гэж хэлэн бахдалтай нь аргагүй инээлээ.
Би “муу хөгийн амьтан, хэнийг асарч байгаад шөнө нойргүй хоносон билээ дээ”
Жундэ “би ямар чамайг асраад өг гэж гуйсан юм уу?” гэж хэлэх нь ямар зэвүүн гээч ёстой маажаад хаямаар санагдаж байлаа.
Би “дахиж өвдөх юм бол би өрөө лүү чинь толгойгоо ч цухуйлгахгүй за хөгийн амьтан” гэж хэлээд хоолоо идсэнгүй шууд л өрөөндөө орлоо.
Жундэ араас “угаасаа чи намайг өдөр болгон асрах болно чи миний боол гэдгээ мартчихсан юм уу?” гэсэн уур хүргэм хорон үгээ цацаж байгаа нь сонсогдлоо.
~~~~~~~~~~~~
Өнөөдөр бол бүтэн сайн боловсон шоронгоос гарч, сургууль Жундэ хоёроос хэдэн цаг ч гэсэн хол байх гайхалтай өдөр. Өдөр нэг цаг гээд найзтайгаа парк дээр уулзахаар тохирсон болохоор хэрдээ л өөрийгөө гоёлоо учир нь ганц найз минь бус найзын маань найз залуу болон түүний найз хамт ирнэ. Нэг ёсондоо хосын болзоо гэж хэлж болох юм.
Тэр бүр өмсөөд байдаггүй богино улаан даашинзаа өмсөн үсээ задгайлаад нүүрээ хөнгөн будлаа.
Болзоо болох газартаа ирэхэд тэд аль хэдийн ирсэн байлаа. Инжигийн маань найз залуу даруухан сайн залуу байдаг юм найз нь ч бас тийм бололтой үг дуу цөөтэй цаана л нэг даруухан харагдана. Гэхдээ доожоо муутай хэт даруухан биш зүгээр л охидыг хүндэлдэг эелдэг даруу залуу. Надад маш их таалагдаж байна биднийг хамт бай гэж бодсон бололтой Инжи найз залуутайгаа ажилтай болчихлоо гэж хэлээд яваад өглөө.Би ч Юүжинтэй үлдээд хэдэн тоглоод дээр тоглож байгаад паркаас буцлаа цаг аль хэдийн 16:00 цаг болсон байсан тул буцах тийшээ хандсан нь дээр гэж бодон Юүжинд баяртай гэж хэлээд явах гэтэл тэр намайг холгүй байх цэцэрлэгт хүрээлэнд урилаа.
Яагаад ч юм энэ цэцэрлэгт хүрээлэн их нам гүм юм хүн ч бараг байхгүй,бид ойр зуурын зүйл ярьж байтал тэр шууд л гуян дээр минь гараа тавин намайг үнсэх гэж оролдов миний уур хүрээд тас хийтэл нь алгадаад түүнийг орхин явлаа. Буцах зуураа Инжи рүү залган танилцуулсан найз нь юу хийсэн талаар хэлэн хамаг уур бухимдлаа гаргахад Инжи ч бас тийм хүүхэд гэж бодоогүй бололтой надаас дахин дахин уучлалт гуйна.
Цагаа янзлуулах гээд засварчинд өгсөн байснаа аваад Сургуулийн урд талын мухар гудмаар эргэтэл нөгөө Юүжин чинь хэдэн бандитай зогсож байх нь тэр. Дотор пал хийгээд л явчихлаа түүний царай зүс цаанаасаа л аймаар харагдаад байв саяхан танилцсан даруу хөвгүүн биш харин ч гаж донтон гэмээр аймшигтай царай хүйтэн инээмсэглэл. Би айсандаа хойш ухарч байтал хэн нэгнийг мөргөн зогслоо, эргээд харвал дахин хоёр хөвгүүн тэд ер нь юу хийх гээд байна аа, тусламж дуудах гэсэн ч мухар гудамжинд биднээс өөр хүн байсангүй.
Яахаа мэдэхгүй нүдэнд нулимс цийлгэнэн зогсож байтал Юүжин надад дөхөж ирэн “аль түрүүнд зөвхөн надтай хийхэд л болох байсан юман дээр ахынхаа уурыг хүргэж байж ийм байдалд хүрсэн шүү, энд байгаа ах нар чинь бүгд чамайг хүсэж байна” гэж хэлэн даашинз доогуур минь гараа шургууллаа.
Би “БОЛИОЧ” гэж орилоод хажуу тийм болоход хоёр банди намайг бариад авав. Ингээд л бүх зүйл дууслаа, одоо яах вэ? гэж бодогдон нүднээс тасралтгүй нулимс урсана.

Гэтэл “Н***нууд минь юу хийгээд байгаа юм” гэх нэгэн танил хоолой

tumblr_o8czzpQDbU1u61m5mo2_1280

Саяхныг хүртэл энэ хоолойг сонсоод ингэж их баярлах юм гэж бодож байсангүй. Би Жундэ рүү харан “Жундэ” гэж айж сааралтсан хоолойгоор хэлэхэд хацар даган нулимс урсана.
Жундэ “хэн ч миний мангар боолд зөвшөөрөлгүй хүрч болохгүй тэр тусмаа та нар шиг хог шаарууд хажуугаар нь зөрөх ч эрхгүй гэж мэд” гэж хэлэхэд нөгөө хөвгүүд бараг аравуулаа байсан болохоор Жундэ болон хамт явж байсан Лае ах болон нөгөө хөвгүүнийг бассан янзтай инээлдэнэ.
Жундэ “хэр удаан инээхийг чинь харья л даа” гэж хэлээд Юүжиныг газар унатал нь цохилоо хамт явж байсан хөвгүүд нь ч нөгөө хөвгүүдтэй зодолдоно. Нээх удсангүй Юүжин болон нөгөө хөвгүүд бүгд газар эвхрэн унасан байв.
Жундэ “Лае Үмини та хоёр энэ н***нуудыг зохицуул, бид хоёр явлаа. Сургууль хаах цаг бараг болж байна” гэж хэлэн миний гараас атгаад Сургуулийн зүг явлаа.
Нөгөө танихгүй залуу  нь инээмсэглэн над уруу даллаад “дараа тухтай танилцъя” гэж хэлэн үлдээ.

                                             ~OXEXO~Baekee~

14 thoughts on “Азгүй миний өрөөний хамтрагч бол . . . 💀💀💀 part4 “Түүнийг ийм зүйл хийнэ гэж бодсонгүй”

    mineforeverever said:
    8 сар 10, 2016 5:21 pm орчимд

    wow chennie haranhuin dundaas garch irdeg baatar shig l bnshtee 😂😂😂 eooo bi hailj ursahnee mi haird iim dur n bur zohiod tosoologdood bhiin ghdee chen joohon horon ugtei yu guu yu zgr l bid 2 hamt untaaguiee gl helchihguu ugeer idej ntr oogii chen 2 bie bieneesee salj bj l hairtai bsnaa uhaarah yum shig bnaa daa hurdhan teriig n unshmaar bnaa 😭😭😭 inghd ene heden hesegtei we tsoohon hesegtei gj bsn sanagdaj bn

    Liked by 1 person

    Ч.Амаржаргал said:
    8 сар 11, 2016 12:14 am орчимд

    Ahh Jongdae buur nadad aimar taalagdaad bgaa :3 ene hoyrig hezee niiluuleh gej bn 😊😊 bi buur huleej tesdeggui e

    Liked by 1 person

    cha2016 said:
    8 сар 11, 2016 1:42 am орчимд

    Aah yasan.hoorhon yum bee junde ooroo sn yum bj buruu ilerhiileed bh yumaa neeree tsutsu

    Liked by 1 person

    Юүни said:
    8 сар 11, 2016 1:48 am орчимд

    Ёстой ийм зүйл болно гэж төсөөлсөнгүй шүү Жундэ муу хүн бишээ угаасаа Зүгээр л сахилгагүй байх ххаха Мэдээж өрөөний хамтрагчдаа туслах нь зөв зүйтэй Гэхдээ нэг л ууртай бас харамлаж байгаа юм шиг л санагдлаа Танихгүй хүндээ хамаагүй итгэж болохгүй ээ гэж үнэн үг шүү Ер нь яах гэж тэгэж хувцасласын Анх уулзаж байгаа эрэгтэй хүүхэд мэдээж эвгүйшдээ. Үнэхээр гоё болжээ энэ хэсэг сэтгэл догдлол айдас гээд бүх мэдрэмж унших төдийд төрж байна Мундаг зохиолч шүү та ^^

    Liked by 1 person

    0nari0 said:
    8 сар 11, 2016 3:29 am орчимд

    Wow manai chen chin uugan sn zaluu bhguu yu ene 2 ingej bgaad yg suuna bi yg medej bn haha

    Unheer goe boljee amjilt admina hairtai shuu saranhaja 😀😁😙😍😉❤💛💜

    Liked by 1 person

    D.O. said:
    8 сар 11, 2016 3:11 pm орчимд

    eo ene heseg bvvr dogluuljlaa ymar goe iin be

    Liked by 1 person

    exol0866 said:
    8 сар 12, 2016 3:16 am орчимд
    Xximxbjn said:
    8 сар 20, 2016 6:24 pm орчимд
    Nami said:
    8 сар 22, 2016 3:49 pm орчимд

    Dajgui ugvvlleg bn amjilt

    Liked by 1 person

    Ariel said:
    8 сар 24, 2016 10:21 am орчимд

    yoo unen saak ta dandaa goy goy story bichih yumaa daraagiin angiig tesen ydan huleej baiy 😘😘😍😝

    Liked by 1 person

    Jellyx said:
    Есдүгээр сар 15, 2016 11:45 pm орчимд

    Drgn angig hurdn oruularai hhe💕🙈mundag

    Таалагдсан

Сэтгэгдэл бичих