💀MONSTER💀 chapter12

Posted on Updated on

~OXEXO~ANNA~
Би одоо Жон Эли биш Бён Эли. Энэ дэлхийн хэнийг ч өмнөө чичрүүлэн айлгаж сөгдүүлж чадахаар араатан Бён Бэкхёний хайрт гэргий. Гэхдээ би харамсахгүй байна. Ирээдүйд юу болох нь хамаагүй. Тэр хүсэж байгаа цагт би түүний хажуунаас холдохгүй. Яагаад гэдэг нь тодорхой байх би түүнд юу юунаас илүү их хайртай.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Зохиогчийн талаас:

Бэкхён нүүрэн дээр нь гэрэл тусахад л арай гэж нүдээ нээлээ. Гэтэл түүний хажууд хайрт эхнэр нь алга байгаад бага зэрэг гонсойсон ч өчигдөр түүнтэйгээ хайрыг бүтээсэндээ сэтгэл нь хөөрөн өөрийн эрхгүй урууланд нь бяцхан инээмсэглэл тодров. Яг л тэдний хуримын анхны шөнө мэт мэдрэмж төрж байгаад Бэкхён өөрөө өөрөөсөө ичиж байв. Энэ байдлыг нь хэн нэгэн мэдчих вий харчих вий гэж ихэд санаа зовж байгаач яагаад ч юм цаанаал үнэхээр их жаргалтай  сэтгэл тайван байлаа. Энэ байдлыг эвдэн хаалга дугарахад Элиг байна гэж бодтол Тау байх нь тэр.

Тау: тэднийг одоо яах вэ маргааш хүн төрөлхтний хүндэтгэлийн өдөр

Бэкхён: тэгвэл өнөөдөр суллачих

Тау: хананы цоорхой хэсгийг саяхан бөглөөд дуусчихсан

Бэкхён: сайн байна ингээд ч болтугай түр зуурдаа хоёр талд тайван байядаа

Тау: Гэхдээ Бэкхён………… чи л энэ бүхний цагийг хойшлуулаад байгаа болохоос биш хэзээ нэгэн цагт дайн болж л таараа

Бэкхён: мэдэж байнаа харин аль тал ялах бол

Үүнээс хойш юм дугарсангүй түр хугацааны дараа Тау гаран явч Бэкхён босон хувцасаа өмсөөд шүршүүрт орон гарч иртэл үзэсгэлэнт эхнэр нь аль хэдийн ороод ирчихсэн сууж байв. Бэкхён инээмсэглэн зогсож байхад Эли мөн л нүүр дүүрэн инээмсгэлсээр Бэкхёнийг хүзүүгээр нь тэврэн уруул дээр нь удаанаар үнсээд холдлоо.

Эли: сайхан амарсан уу

Бэкхён үсээ арчингаа: мэдээж чи минь сайхан амарсан уу

Эли зүгээр л толгой дохин түүнлүү дулаахнаар ширтэж байв. Бэкхён алчуураа ширээн дээр тавин Элид ойртоод бэлхүүсээр нь ороон тэврээд зөөлхөнөөр хоёр тийшээ найган хөдлөж эхлэв. Яг л уянгалаг намуухан аян дээр хосоороо бүжиглэж байгаа мэт. Тэдний хэн хэн нь ч юу ч үл дугарах хэдийч үгээр хэлэхийн аргагүй нэг тийм дулаахан бөгөөд сайхан мэдрэмж мэдрэгдэнэ.

Бэкхён: энийг бие халаалт гээд л ойлгочих

Эли гайхан: юу?

Бэкхён : өнөө орой маш том цэнгээн үдэшлэг болох болно мэдээж хоёулаа оролцох ёстой ард иргэд чамайг хоёрдох удаагаа харахыг хүсэж байгаа

Эли одоо жинхэнэ тэдний нэг болсон учираас айх аюулгүй гэж үзэн зүгээр л зөвшөөрлөө.

Оройн цэнгүүн ордны урдах төв талбайд болох ба хэдэн зуун мянган маэгасыг ч багтаахаар асах том ажээ. Аль хэдийн бүрий болж гоёмсог чамин гэрэлнүүд талбайг тэр чигт нь гэрэлтүүлэх үед цэнгээн эхлэж цайзын хаалгаар Бэкхён Эли хоёр бууж ирэхэд бүх ард иргэд алгаа ташин баярлацгааж бөхийн хүндэтгэл үзүүлж байв. Тэр дундаа Бэкхён эзний гэрнийн гоо үзэсгэлэнг бишрэн магтацгааж байлаа. Энэ удаад Эли мөн л чамин даашинзаар биеээ гоёсон байх бөгөөд жинхэнэ эрхэмсэг бүсгүй болсон байлаа.Ард түмэн ч бас хамаг байдгаараа гоён бүсгүйчүүд нь даашинз залуучууд эрэгтэйчүүд нь хослол хүрэмээр гангарсан харагдана.  Бэкхён ард иргэддээ зориулан үг хэлсний дараа цэнгүүн албан ёсоор эхэлж улс даяаар хөгжим эгшиглэж эхлэв. Харин Бэкхён болоод Эли нар нэгэн газар тухлан суусөн байх бөгөөд инээлдэн юм ярицгаах боловч чанга хөгжим дуунд хэр баргийн сонсогдохгүй бага зэргийн хүндрэлтэй байлаа. Чанга доргио хөгжим зогсож уянгалаг бөгөөд намуухан аяаар солигдоход Бэкхён суудлаасаа босон Элмгийн урд ирж зогсоод баруун гараа сунгалаа.

Элигийн талаас:

Яг л тэсэн ядан хүлээж байсан мэт маш хцрлан урд минь гараад зогсчихонд гайхсан ч гэсэн би ч бас догдлон хүлээж байсан мөч учираас зүүн гараа түүнд өгтөл тэр татан босгоод бид гарнаасаа эрхэмсэг гэгч нь хөтлөлцөн алхсаар талбайд орж ирлээ. Бүгд л бидэнд зай тавьж өгөн билнийг зогсоход томоо бөөрөнхий хэлбэр үүсгэн зай гаргахад Бэкхён намайг өөрлүүгээ харуулан нэг гарыг минь хүзүүн дээрээ тавиулаад өөрийй нэг гараараа бэлхүүсээр минь тэврэн өөртөө татан наагаад нөгөө гараараа миний нөгөө гарнаас барин “бэлэн үү” гэж чихэнд минь шивнэлээ. Би ч ямар нэгэн үг хэлэлгүй толгойгоо дохиход тэр баруун хөлнөөсөө эхэлж би ч түүний удирдлаган доор хамтдаа бүжиглэж эхэллээ.Эргэлдэхэд өмссөн урт даашинз минь үнэхээр сүрлэг сайхан харагдуулж байгааг ч хэлэх үү үнэхээр мартагдашгүй үдэш болж байв. Бид хосуудын бүжигийг эхлүүлснээр бусадууд ч бас нэг нэгнийгээ бүжигэнд урьж хос хосоороо бүжиглэж эхэллээ. Хэр удаан бие биенийхээ өөдөөс ширтэн бүжиглэсэн юм бүү мэд ая өндөрлөхөд Бэкхён гарнаас минь хөтлөн суудалруугаа явлаа. Одооч миний зүрх асар хурдтай цохилсон хэвээр л…

Цэнгүүн өндөрлөж бид хоёр цайзруу буцан ортол Бэкхён яаралтай хуралдах хэрэгтэй боллоо хэмээн цайзын нэг буланлуу явж би өрөөрүүгээ явлаа. Тольныхоо урд урт намирсан үсээ самнан сууж байтал хаалга дугаран би ч Бэкхён байна гэж бодсоор инээмсэглэн сууж байтал тольны тусгалд Бэкхён биш ч гэсэн танил царөй харагдах нь тэр. Би ч дороо зогтусаж орхив. Тэр яаж?

Бэкхёний талаас:

Туслахууд яаралтай дуулгах мэдээ байна гэхэд нь танхимд очвол Крис Лухан Таугаас гадна хэдэн үнэн ч сайн туслахууд минь байлаа.

Би хөмсгөө зангидан: юу болсон юм

Крис эхэлж ам нээн: тэднийг өнөөдөр буцаасан ч гэсэн газар доорх хонгилын талаар мэдсэн болохоор буцаад ороод ирсэн юм шиг байна.

Би ширээ цохин: ЮУ!!!

Крис гэмшин доош харахад Лухан: энэ бол зүгээр таамаглал хонгилын хаалгыг эвдсэн байсан учираас л тэгж бодож байгаа

Би Луханлуу харан: тэдний ямар нэгэн ул мөр байхгүй юу

Лухан доош харан: байхгүй ээ

Тау: хэрвээ тэд үнэхээр буцаад ороод ирсэн бол цайз дотор л байх ёстой

Миний нүд эргэлдэн хамаг хурдаараа танхимаас гүйн гарлаа. Үгүй ээ энэ л биш шүү.

Зохиогчийн талаас:

Бэкхён сонин царайлснаа хамаг хурдаараа гарөн гүйсэнд туслахууд гайхан хойноос нь даган гүйлээ. Бэкхён болон Элигийн өрөө харагдахад хаалга нь онгорхой байгаа нь Бэкхёний таамаглалыг улам баталгаажуулж айдаст автуулав. Онгорхой хаалгаар орон нойл болон угаалгын өрөө гээд бүгдийг шалгасан ч Эли байсангүй. Бэкхён орон дээр суун толгойгоо барин доош харж суулаа. Түүнд одоо новшийн муухай мэдрэмж төрж байлаа. Туслахууд нь өрөөний гадна ирэхэд Бэкхён орноос босон нүд нь улаанаараа эргэлдсээр орилж хашигчах нь тэр.

Бэкхён : ЦАЙЗЫН БУЛАН ТОХОЙ БҮРИЙГ ШАЛГА. УЛСЫН БҮХ ГАЗАР НУТГИЙГ САМНААД Ч ХАМААГҮЙ ТҮҮНИЙГ МИНЬ ОЛЖ ИР!!!

Тэд Бэкхёнийг ийм аймшигтай байхыг удаан хараагүй учир нилээн гайхаж зогссоны эцэст Бэкхёний “ХУРДЛААЧ!” гэж хашгирахад бүгд тал тал тийшээ таран явлаа.

Элигийн талаас:

Тэр хүн миний хойно ирэн зогсоод мөрөн дээр минь гараа тавиад тольны тусгалруу минь харан цочирдсон байртай: чамайг яачих нь энэ вэ?

Би нүдээ анин толгойгоо доошлуулан гэмшихэд тэр: гэхдээ эсэн мэнд байгаад чинь баярлалаа одоо явцгаая

Би түүнлүү харан: би явахгүй ээ

Кэнто хөмсгөө зангидан: юу гэсэн үг юм

Би түүнлүү шийдэмгий гэгч нь: би явахгүй гэж байна

Кэнто гарнаас минь татан босгоод хаалгаруу чирч эхлэхэд би гараа татан эсэргүүцэж байлаа. Гэсэн ч Кэнто миний хүчийг дийлэхгүй байсан тул “залуусаа надад тусламж хэрэгтэй байна” гэхэд хаалгаар хамгаалагчид буюу эксогийхон орж ирлээ. Залуус надруу уучлал эрсэн харцаар харан амыг минь боож хөл гарыг минь уян хаа нэг тийшээ аван явлаа.

~OXEXO~ANNA~

Дараагийн хэсэг 30 сэтийн дараа

31 thoughts on “💀MONSTER💀 chapter12

    Ким Ина said:
    7 сар 25, 2016 9:57 am орчимд

    aaw ni hucheer awchir gesiin bhdaa?? ali eswel kentod erh medlee ogood yaj ch chadahgui exogiinhon awch yawaan boluu? tegeed hun yawahgu geed bhad muuhainbee T^T

    Таалагдсан

    cha2016 said:
    7 сар 25, 2016 10:03 am орчимд

    Ee btgiii salgaldaa guiy 2 odoo baek irj avrah baih tmyy omg

    Таалагдсан

    :) said:
    7 сар 25, 2016 11:34 am орчимд

    Eeeee Eli mangas bolchihood hedgen zaluud diildchih bsimudaa🤔🤔🤔🤔

    Таалагдсан

    ~김종인~ said:
    7 сар 25, 2016 11:36 am орчимд

    😭 hucheer avch y j bgan bzde… baekhyunii tgej ih hoishluulsan dain brag odoo l bloh gj bh shig nn timu 😔😔 ghde Eli yaj iij bgad butsaad ochih blqdee 😓 kiiaa ene kento bur taalagdahaa blaa shuu 😂😂 iim zoruud buh shig hun bas bnaa tsu2 est nre Elig orinh ni bolkug odoo bltol medehq yugaa hiij yvaa ym be :))))

    Таалагдсан

    anuuka0805 said:
    7 сар 25, 2016 11:57 am орчимд

    Eee l deeeee ygaad avaad yvchij bgaan beeee 😭😭😭 mnai Baek odoo yhiin hhahh zuerdee Baek maani butsaagaad avaad irneee bi itgej bn

    Liked by 1 person

    Бом Линки said:
    7 сар 25, 2016 2:20 pm орчимд

    Өө зааз арай ч дээ. Кэнто шавар болно гэж тэмтрээд бсымаа. Яана? Магадгүй энэ явдлаар хоёр улсын дайн эхэлж байна тмү?!

    Liked by 1 person

    백현04✌✌ said:
    7 сар 25, 2016 2:51 pm орчимд

    Woow vneheer goe bolson bn vneheer baekhyun ene 2 bie biendee chin setgeleesee hairtai bolson bolohoor vneheer goe bn a aaww tghdee kento ygd awj ywj bga ym be bvvr uur hvrchihlee

    Liked by 1 person

    ∞Со'Би∞ said:
    7 сар 25, 2016 5:51 pm орчимд

    huuye ene chini odoo Kento mini yvahgu gd bnshte B| Elly husehgu bn oilgoj bnu ahha ioy hucheer avch yvsan gd Baekd aluulah vide za ternees umnu exo niileh bizee zza

    Liked by 1 person

    Жэхи said:
    7 сар 26, 2016 9:29 am орчимд

    ingej bolohguish de iiiiiiiiiiiii
    Kento ymr zevuun gar ve Eli ugaasa Beakhyuniih bolchood bhad Exo ch bas Baekiih bolno hoho
    amjilttttt

    Liked by 1 person

    topaz17 said:
    7 сар 26, 2016 10:19 am орчимд

    Yana kentog alchihyaa gj helsen sh dee

    Liked by 1 person

    edna_ena said:
    7 сар 28, 2016 2:36 pm орчимд

    UUUU HARAALAA URS ERGEDEG UGZUG YAMAANII GASHILSAN SHEES SHARJ AMTALSN OIMS GEJ BURHAAN KENTOG NIILJGAAD ALIYAA ENE KENTO ANHNAASAA NDA TAALAGDAGU ANIMENII LIVE ACTION DEER TOGLSN TSGAASA HOISH TSOHIOOD UNAGAACHMAAR HUUR WEE EXOGIINHN UUCHLALT GUIH WEESIN BOL UHSNEE AWJ YAWDEE DURAKUUD WEE EESN ._. 😡 LOL UUR HUREED BHII BUR XD ZZA GHDEE BUJIGLEEL GOY BELAASHDEE XD ODOO DAIN BOLBDOO T.T ELLYG UHSEN ELENTS UWGUNUU HIIJ AWJ YWSIIN BEE HOHIN ODOO DAIN BOLN HOHIN2 DARWALZSII ._. ZA ZUEREE UDKUU BUTSAAD NIILN ._. GHDEE NIILKU BOL YAANAA T.T ZA MUU YOR2 TUI2 *MOD TOGSHIH* YOO ARAICHDEE KENTO MUU BAAS CHN T.T UHSNEE HIIJ BGAAN ODOO ELLYG HARAAD AAW NI TSUSAAR HARWADIN WEGAZDE AMIA BODSON SHEES WEE ENCHODO GANTSHN UURIINHUU HAIRAAS BOLOOD BAEK ELLYG SALGAAD BAEKIIG UURLUULAAD ELLYGIIN AAWIIG TSUSAAR HARWUULAAD DAIN DEGDEEGEED NAACHN UHNEE UHN HARJGRAI BULSHIIN UHAAD BELEN BEEJI EESTOO NEEREE UHEDGUMA GHD BI OCHOOD ALN YADI UURUU IH DARWALZSII XD ZZA LAPSHAA ❤ ❤ ❤

    Таалагдсан

    Heji said:
    7 сар 31, 2016 9:47 am орчимд

    Wooo yaj chadaj bnaaa😡 Bek ch ih uurlaj bna daa eli ugasa bekih shte mynga ene geed yhuude bek ih uurluulad hereggui dee

    Таалагдсан

    Baekhyunee said:
    8 сар 8, 2016 3:52 am орчимд

    Oo zza Kento araichdee ingeh baisiimuu hairan saihan jargalaa edelj baihad ni 😂😂😂 odoo ch baekhyun aimar uuraltsan hesegteel xxa kento uursduu barag dain ehluulchihleeshd odoo yay ghew goy boljee daraachiin hesgee hurdan oruulaarai ✌ Amjilt 💪

    Liked by 1 person

    Sehun said:
    8 сар 9, 2016 4:35 am орчимд

    daraagiin hesgee hurdan oruulaarai Amjilt :>>>

    Liked by 1 person

    Ду Ханна said:
    8 сар 11, 2016 8:39 am орчимд

    uu huurhii bur hucheer awaad ywchihlaa ene 2 maani uneheer biy biydee gun durlajee :3 aww odooo yah boloo Dain?? dain bolwol ch uneheer hetsvv baidal uusne shvv dee Kento ch zugeer baihgui ni bololtoi axx yaana daa odooo

    Liked by 1 person

    exol0866 said:
    8 сар 14, 2016 3:45 am орчимд

    waaaw gaihaltai daraagiin hesgee tesen ydan huleej bn shuu

    Таалагдсан

    mihe88 said:
    8 сар 20, 2016 8:29 pm орчимд

    durlalaa gej ❤ daraagiin hesgee bichihed chin amjilt

    Таалагдсан

    Shine_unshigch said:
    8 сар 23, 2016 5:11 am орчимд

    Daraagiin heseg oroh boloogui ymuuu hehe huleeseer lllll

    Liked by 1 person

Сэтгэгдэл бичих