Шилжигч 5-р хэсэг

Posted on

tumblr_inline_n5rxcfBFAz1r87s0q

                                         ~OXEXO~Baekee~

😀 . 😀

Маргааш нь Эригоныг Флора хүчээр шахуу чирсээр Жунины сурдаг урлагийн их сургуульд ирлээ. Жунин одоо 2-р курст сурдаг тул балетийн талаар юу ч мэдэхгүй Флора Эригон хоёрын хувьд шууд 2-соо орж болохгүй тул 1 курсын нэгэн ангид орохоор боллоо. Орохоор заасан ангид нь багш нь тэднийг шинэ оюутнууд гэж танилцуулахад хүн бүр Эригоныг харан гайхна. 2 метр шахуу өндөртэй үлэмж том гэж хэлж болохоор залуу балетчин болох гэж байгаа гэж хэлэхээр хэн ч гайхах нь тодорхой. Хичээлийн цаг эхэлж багш нь ч хичээлээ хэллээ. Флора Эригон хоёр юу ч мэдэхгүй байсан тул багш нь тэднийг тусад нь хамгийн энгийн хөдөлгөөнүүд зааж өгөн хичээлээ заана. Мөн балет бүжиглэнэ гэдэг маш сайн сунгалттай байх ёстой тул сунгалтын дасгал ч мөн адил хийлгэж байлаа.
Эхний хичээлийн өдөр дуусах үед гайхалтай гэж хэлж болохоор өөрчлөлт гарсан нь Флора байлаа. Багш төдийгүй ангийнхан хичээл орж байх үед ангид нь байсан бусад бүжигчид гээд л бүгдийг гайхшруулж чадсан юм. Учир нь хичээл эхлэхэд балетын мэдлэг 0% хувь байсан атлаа хичээл дуусах үед хөдөлгөөн бүрээ мэргэжлийн бүжигчин шиг төгс хийж байлаа.Яг л энэ дэлхий дээр зөвхөн балет бүжиглэх гэж төрсөн мэт дэндүү төгс төгөлдөр.

92429-284x423-dancecampprogram

Багш нар нь түүнийг төрөлхийн балет чинь болох гэж төрсөн гайхамшиг гэлцэнэ.

Харин шал эсрэгээрээ байсан хүн бол мэдээж Эригон хамгийн наад захын сунгалтын дасгал болох толгойгоо өвдгөндөө хүргэх дасгалыг хүртэл хийж чадахгүй, хааяа нэг үндсэн хөдөлгөөн зааж өгөхөд хийнэ гэхээсээ илүү пад пид хийтэл унах нь элбэг байлаа.
Флора Эригон хоёр хичээлээ таран Жунины анги уруу очиход хүүхдүүд нь бүгд явсан харин Жунин ганцаараа бүжиглэж байгаа харагдлаа.

tumblr_inline_n5rxdoPBkM1r87s0q

Гэвч тэр үнэхээр гайхалтай харагдана. Өчигдөрхөн хүнд мөнгө дээрэмдүүлэн зодуулж байсан залуу биш, хэдийгээр бүжиг ч гэсэн харахад яг л тэдний хуучин Артерук Кай тулалдаж байгаа мэт эрэлхэг бас хүчирхэг харагдана. Флора Эригон хоёр Жуниныг харан гайхах бишрэх хослон нам зогссон байлаа.

Хөгжим унтарч Жунин: та хоёр юу хийж байгаа юм? гэх асуултаар тэр хоёр бодит байдал даа эргэн ирлээ.
Флора: аан чамтай хамт харих гээд
Жунин: түрүүлээд явж бай би дахиад 3 цаг бэлтгэл хийх ёстой удахгүй улирлын эцсийн тоглолт болно би гол дүрд тоглож байгаа болохоор сайн бэлтгэл хийх хэрэгтэй.
гэхэд бүтэн өдөржин сунгалтын дасгал балетын үндсэн хөдөлгөөн хийн үхэх шахсан Эригон дуртайяа зөвшөөрлөө, Эригон: за за тэгвэл бид түрүүлээд харьж байя гэсээр цааш эргэн өмдөндөө баасан хүүхэд шиг инээдтэй алхахад Жунины инээд хүрэх боловч шоолох юм бол зодуулна гэж бодоод чимээгүй зогсоно.
Харин Флора: үгүй бид чамайг хүлээж байя гэхэд Эригоны нүд томрон муухай царайлсаар: ЯАГААД ВЭ? ДАХИАД 3 ЦАГ ГЭЖ БАЙНА Ш ДЭЭ ЭРТХЭН ХАРИАД ТҮҮНД ХООЛ ХИЙЖ БАЙСАН НЬ ДЭЭР БАЙХАА тэр мэдээж ядарсан ирэх байх эсвэл чи түүнийг хүлээж үлдээд би гэртэй хариад сайхан хоол хийгээд байж байх юм уу? хэмээн зальтай инээмсэглэл тодруулан Флора уруу харлаа.
Флора: үгүй чи чинь Кай-н хамгаа***
гэхэд Жунин үгийг нь таслан: зүгээр дээ Эригон түрүүлээд харьж бай даа балет гэдэг маш хүнд урлаг их ядарсан байх, харин Флора чи ядраагүй бол намайг хүлээхэд л болно шүү дээ
гэхэд Эригоны царайд баярын мишээл тодроод: тийм шүү манай Артерук ийм ухаантай ш дээ, за за хааш даа Кай-н тушаал юм чинь яая гэх вэ дээ би явлаа гээд Флора уруу харан ялалтын инээмсэглэл тодруулаад: уг нь хүлээдэг ч юм уу гэсэн бодол байсан л даа гэтэл Кай ноёнтон тушаасан болохоор явхаас даа, баяртай гэсээр ангиас гуйх шахам гараад явчихлаа.
Флора: 0.о яаж байгаа юм бэ?? Кай!!!! уг нь таны бэлтгэл дуусахаар 3-лаа хүнгүй газар очиж тулааны бэлтгэл хийх байсан шүү дээ гэсээр нүүрээ үрчийлгэлээ.
Жунин “ямар азаар сая Эригоны өрөвдөж явуулсан юм бэ? тэгээгүй бол тулааны бэлтгэл хийгээд би өөрөө балрах байсан байна шүү” гэж дотроо бодон инээмсэглээд: тулааны бэлтгэлээ дараа л хийе, Эригоныг хар л даа юун тулалдах мантай болсон байгаа биз дээ 😀
Флора: тэр уг нь тулалдаж чадах байсан ш дээ -_- хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо гэмтсэн байж тулалдаж л байсан ш дээ хэмээн сэтгэл дундуур байгаа харагдана. Харин Жунин санаандгүй байдлаар өөрийгөө хүндхэн ажлаас аварсандаа дэндүү баяртай байлаа.
Жунины бэлтгэлийг дуусгаад Флора тэр хоёр гэр лүүгээ явж байлаа. Гэтэл тэдний өөдөөс нэгэн танил хүн ирж байх нь тэр. Флора хэн билээ гэж бодож байтал Жунин тэр охиныг харан хэл ам нь ээрч гар хөл нь салганаж байгааг хараад сая нэг тэр охиныг саналаа. Нөгөө Жунины өрөөгөөр дүүрэн зураг нь байсан охин байв.
Өндөр өсгийт, урт хар цув өмссөн дээгүүр харан алхах дэгжин бөгөөд их зантай охин Жунины хажуугаар зөрөхөд Жунин: с-сайн уу? Минжи гэсээр гараа даллахад нөгөө охин нь Жунин уруу үл тоосон эсвэл дорд үзсэн харцаар харан: би чамд хэлсэн байхаа, олон нийтийн газар намайг таньдаг юм шиг царайлах хэрэггүй, чам шиг бүтэлгүй эргүү юмтай танил болж хүмүүсийн өмнө тэнэг байдалд ормооргүй байна гэж хэлээд зэвүүн инээмсэглэл тодруулан яваад өглөө.
Жунины сэтгэл нь өвдөж байгаа нь илт сайхан Флоратай өөрийн тоглож байгаа жүжгээ ярин инээж байсан царай нь дахин хэзээ ч инээж чадахгүй мэт гунигтай болсон байгаа харагдлаа.
Флорагийн уур хүргэн гараа зангидаад эргэж харахад Жунин түүнийг гараас атгаад: хэрэггүй ээ тэр миний амьдралын утга учир болохоор түүнийг өвтгөх хэрэггүй гэж хэлээд чимээгүй болон газар ширтэн алхана.
Флора: ямар тэнэг хүүхэн бэ гэж сонсогдох төдий шивнээд Жунины араас ууртай алхлаа.
Тэд нэлээд удаан чимээгүй алхсаны эцэст Флора ам нээлээ: тэр охин яг хэн юм танай сургууль юм уу? чи түүнд хайртай юу?
гэж асуухад Жунины гунигтай царайнд үл ялиг инээмсэглэл тодрон: тийм ээ би түүнд маш их хайртай, тэр манай сургуулийн 4-р курс бас тэр минь үнэхээр мундаг бүжигчин, Минжи бид хоёр дунд сургуулиасаа эхлээд хамт сурдаг байсан юм. Түүнийг анх манай сургуульд шилжиж ирсэн цагаас л би түүнд дурласан тэр надаас 2 ангиар эгч байсан болохоор намайг нэг нүдээрээ ч тоож хардаггүй байсан үргэлж л сургуулийн хамгийн мундаг царайлаг лаг ах нартай болздог байлаа. Тэр ахлах сургуулиа төгсөн балетчин болох гэж байгааг сонсоод би балетчин болохоор шийдсэн юм. Бага байхын л бүжиг бол миний амьдрал байсан гэхдээ балет огт сонирхдоггүй байж байгаад түүнтэй хамт бүжиглэхийн тулд балетчин болохоор шийдсэн, хэрвээ би одоо байгаагаасаа ч мундаг бүжигчин болох юм бол түүнтэй нэг тайзан дээр нэг жүжгийн гол дүрүүдэд тоглож чадах байх гэж боддог
Флора: тэгээд л чи өдөрт ийм олон цаг бүжиглэдэг юм уу?
Жунин: тийм ээ

000365

                                         ~OXEXO~Baekee~

10 thoughts on “Шилжигч 5-р хэсэг

    Бом Линки said:
    Нэгдүгээр сар 16, 2016 11:08 am орчимд

    Өө хөөрхий тэр хүүхнийг буудчих тэгээд туул гол руу шидчих хха Кай ер нь нээх лаг сайхан булчинтай сайхан биетэй тулаандаа сайн залуу болчихвол тэгээл тэр хүүхэн чинь араас нь гүйнэ шд. Ерөнхийдөө бол Кайг сайн хошгоруулах хэрэгтэй. Тарвага шиг :3

    Liked by 1 person

    namukkk said:
    Нэгдүгээр сар 16, 2016 11:29 am орчимд

    ЭНЭ МИНЖИ Ч ГЭНҮҮ ЧИНЖИ Ч ГЭНҮҮҮ ПОХХХ МУУ БАРДЦАН ХВГАЙ ЧИНЬ ЁСТОЙ БУУДААД УНАГААМААР ЮМАА
    би энэ артэрук гэдгийн архитэктур гэж уншаад байхымаа хха энэ кай ганц өдөр их азтай байлаа учир нь эриго н ядарсан учраас харин маргааш гээл олон өдөр хөөрхий кай зовох нь дээ :3 баРлалаа

    Liked by 1 person

    mouse said:
    Нэгдүгээр сар 16, 2016 11:49 am орчимд

    Хха нрэ арайчдээ энэ ялтачгүй агуу кайгын сонирхдог Матилда авхай биш бхаа тэр хүн чинь дөлгөөхөн тайван зантай тусч эмэгтэй хрн энэ Минжи юу вэ бөөн их зан нрэ гхдэ кай ч бс гандан буурахгүй юма ххэ Эригон балет бүжиглэж бга гхр л ххха нрэ арай юма хха тийм том биетэ хүн пид пад гхэс өөр яхв хха Амжилт

    Liked by 1 person

    mira^^ said:
    Нэгдүгээр сар 16, 2016 11:50 am орчимд

    yoy ymr shocknd ormoor duuschvaa=)))))bogino bolhoor^^ ymrtai ch goy boljee bur huleej tesehguneeee~~~~~

    Liked by 1 person

    sojin said:
    Нэгдүгээр сар 16, 2016 12:21 pm орчимд

    eey ene huuhen chin omno ni kaid hairtai lag goy busgui shig bsan daa. ene lav ter bishee esvel iher ymuu?

    Liked by 1 person

    Exo xiumin/Шүрэнбагана/ said:
    Нэгдүгээр сар 16, 2016 1:40 pm орчимд

    😀 goy boljee daraagiin hesgee hurdan oruulaarai ok 😀

    Liked by 1 person

    Nomio said:
    Хоёрдугаар сар 9, 2017 9:41 am орчимд

    Floratai l goy yum blx gd bna daa

    Liked by 1 person

Сэтгэгдэл бичих