Амтлаг [oneshot]

Posted on Updated on

                                               ~OXEXO~Baekee~

Зуны намуухан салхи үлээсэн энгийн нэгэн орой гудамжинд холхих зуу зуун хүнээс нэгэн охин дэндүү содон харагдана. Дундаж хэргэм өндөртэй тайрмал богинохон хэрнээ яв ягаан үстэй, үсэндээ маш том баавгайтай үсний даруулга зүүсэн байх бөгөөд ганц үс гэзэг ч бус түүний хувцаслалт хүртэл бусдаас нэг л содон маш богинохон мини юбка өмсөн дээр нь эрэгтэй хүнийх гэмээр  дэндүү том юүдэнтэй цамц бас болоогүй ээ  доогуураа дамбагар ултай том улаан гутал өмсжээ.

Зөрж өнгөрөх хүн бүр охиныг гайхсан харцаар харах боловч тэр өөрөө энэ бүхэнд нэгэнт дассан бололтой тоох ч үгүй инээд алдсаар хаашаа ч юм ярангуй алхана….

Охин явсаар  нэгэн том компаний өмнө ирээд галууны хэлбэртэй том шар цүнхнээсээ бас л гаж  гэмээр зурагтай гэрэнд хийсэн утас гаргаж ирэн хэн нэгэнрүү залгалаа….

 утасаа авахгүй байгаа бололтой хэсэг дуудуулж байснаа: өө заза ноён Ким та бүр эхнэрээ тоохоо больчихсон юм биз дээ муу өөдгүй амьтан дургүй хүргээд байх юм бол компаниар чинь нэг би Ким Жунины эхнэр Ким Мари байна гээд орилоод хаячилдаа гэж жоохон хүүхэд шиг хошуугаа унжуулан амандаа бувтансаар

утасруугаа дахин дахин харж: намайг ийм олон залгасан байхад эргүүлээд залгах л ёстойдоо хуралтай байгаа юм болов уу? яах вэ? Түүнийгээ санаад байх юм гэхчлэн амандаа үглэн дороо холхисоор байв.

Нилээд удаан хүлээсний эцэст урамгүйхэн толгойгоо доош гудайлагсаар компаниас холдон алхаж байтал…

Гунигтайхан алхаж байхад нь утас нь дугарлаа залгаж буй дугаарыг харах төдийд Маригын гунигтай алхаж байсан царай хормын дотор аз жаргалтай болон хувираад: байна уу хайраа гэж цоглогхон дугарлаа гэвч цаад хүний хэлсэн үг эсвэл хоолойг сонсоод царай нь дахиад л барайчих нь тэр

……….: өөрөө хэн бэ? яагаад Жунинруу дахин дахин залгаад байгаа юм гэж цанаа л нэг халуухан янаг хоолойтой бүсгүй утасны цаанаас зандрангуй хэлэх нь тэр

Маригын нүдэнд нулимс цийлэгнэн:  ду..дугаар андуурчихсан байна уучлаарай гэж сулхан итгэл муутайхан хэлхэд

Нөгөө бүсгүй бассан хоолойгоор: дугаар андуураагүй гэдгийг чинь мэдэж байна яасан эгчийн дүү Жуниныг хөрөнгөтэй ухаантай царайлаг болхоор өөрийн болгох гээд гүйгээд байгаа юм уу? бас хайраа гэчихжээ дахин ийм олон юм ярих юм бол зүгээр өнгөрөөхгүй шүү Жунин одоо унтаж байна дахиж залгах хэрэггүй шүү гэж хэлээд утасаа тасалчих нь тэр

Мари сонссон зүйлдээ итгэж ядан ботгон бор нүднээс нь чимээгүй бөмбөрөн гарах нулимсаа гараараа хурдхан шударчихаад: саяны хүүхэн худлаа хэлсэн миний хайр одоо ажил дээрээ ажиллаа хийж байх ёстой тийм байхад яахлаараа тэр хүүний хажууд унтана гэж биднийг салгах гэсэн муу зальт үнэг байж тараа гэж өөрийгөө тайвшруулах гэсэндээ дахин дахин амандаа давтсаар явах гэж байснаа шалгаж үзмээр санагдаад зориг гарган анх удаа Жунины компанируу орлоо

Үүдээр орход мэр сэр зарим нэг хүмүүс түүний гаж стилыг шоолонгуй шивэр авир хийнэ. Мари ч ийм зүйлийг анзаардаггүй болхоор шууд чигээрэй алхсаар лифтэнд суугаад 22 давхар гэсэн товчыг даран дээш өгсөн тусмаа зүрхэн дээрээ гараа тавин өөрийн толгойд орж ирээд байгаа муухай бодлоо худлаа байгаасай гэж бурханд залбирана.

22 давхарт ирэн хаалга нээгдэхэд бас л шийдэмгий алхсаар нэгэн өрөөний хаалгыг таттал түүнийг харсандаа нүд нь бүлтрэх шахсан нарийн бичиг хүүхэн ээрч муурсаар: с..сайн байна уу эзэгтэй хэмээн бөхийлөө

Мари өөрийн жоохон охин мэт эгдүүтэй царианд хэзээ ч тохирхооргүй ууртай ширүүн төрхийг үзүүлээд: Жунин хаана байна???

Нарийн бичиг хүүхэн сандран гар хөлөөрөө оролдсоор: ю..юу хуралтай байгаа гэж хэлэн нүд нь Маригаас аль болох зугтангуй өөр тийш харцаа чиглүүлж байгааг харвал бүсгүй худлаа ярьж байгаа нь илт байв.

Мари нөгөө л нэг ууртай ширүүн төрхөө гаргасаар: худлаа гэдгийг нь мэдэж байна бас өөр хүүхэнтэй байгааг нь ч мэдэж байна тийм болхоор мэдэж байгаа зүйлсээ бүгдийг нь хэл үгүй бол чи яг одоо ажилгүй болсон шүү

Нарийн бичиг хүүхний нүднээс нулимс бөмбөрөн: хадагтай гуйж байна надаас битгий ийм зүйл асуугаач

Гэхэд Мари: ХЭЛ ГЭСЭН ШҮҮ ЧАМАЙГ гэж чангаар зандарлаа

Нарийн бичиг хүүхэн: б…би сайн мэдэхгүй байнаа захирал хааяа л өрөө захиалдаг гэж хэлээд чимээгүй боллоо

Мари: хаана өрөө захиалсан юм?

Нарийн бичиг: Crystal hotel 1896 өрөө би зөвхөн өрөө л захиалж өгдөг тэрнээс өөр юу ч мэдэхгүй уучлаарай хадагтай нулимс туслуулан хэлхэд

Мари: ойлголоо намайг энд ирсэн талаар түүнд дурсаад хэрэггүй

Нарий бичиг: ойлголоо хадагтай “бөхийх”

Мари толгойгоо дээш өргөн зүгээр мэт харагдах гэж хичээн өөрийгөө хүчилсээр тэндээс гарлаа…. гадаа гаран компаниас холгүй байрлах цэцэрлэгт хүрээлэнд очин түрүүнээс хойш тэвчсэн нулимсаа хайр найргүй урсгасаар…. хэсэг суусны дараа нулимсаа арчиад нөгөө зочид буудалруу явлаа

Таксинаас буун зочид буудлын үүдэнд бага зэрэг нуугдангуй суусаар бас дотороо Жунины уулзаж байгаа хүүхнийг дүрслэн сууна мэдээж эрэгтэй хүнтэй буудал хэсэж явааг бодход олхитой л юм байв гэж мөнгөний төлөө яахаас ч буцахгүй муу эмэгтэй байгаа задгай хувцасаж эр эргүүлдэг хачин хүүхнүүдийн нэг гарцаагүй мөн гэж өөртөө итгүүлэн сууж байв. 30, 40-өөд минут суусны эцэст  Жунин нэгэн бүсгүйтэй гарч ирлээ.

Гэвч бүх зүйл төсөөж байснаас тэс өөр байх агаад нөгөө бүсгүй Маригын төсөөлсөн шиг задгай хувцаслаж мөнгөний төлөө яахаас ч буцахгүй эмэгтэй биш байв харин эр хүн байтугаа эмэгтэй хүн хүртэл харц унагаам үзэсгэлэн гоо төгөлдөр бас даруухан хэрнээ загварлаг яг нөгөө донжийг нь олно гэдэг нь л энэ байх үнэхээр өөлхийн аргагүй сайхан бүсгүй байлаа.

Мари ч тэр бүсгүйг хараад өөрийгөө голох шиг болон тэднийг хийх үйлдлийг чимээгүй ажиглана.

Жунин Марируу ч тэгж харж байгаагүй ялдам хайр энхрийлэл дүүрэн тийм л сайхан харцаар нөгөө бүсгүйг ширтээд ямар нэгэн юм хэлээд уруул дээр нь зөөлөн үнсчихээд машиндаа суун явлаа. Харин бүсгүй эр нөхөрөө ажилд нь үдэж байгаа юм шиг л бас л хайр гэрэлтсэн харцаар араас нь ширтсээр гараа даллан үлдэх нь Маригын атаархалыг улам төрүүлнэ.

Мари шууд гэртэй харихаар такси барилаа. Замдаа тэр олон зүйлийг эргэцүүлэн бодно. Мари одоо 25тай гэвч түүний гаж стил хүүхэд шиг төрх нь яг л 16 бяцхан охин шиг харагдуулдаг. Тэр өөрөө ч 16 юм шиг гэнэн цайлган хүүхдээрэй хүн. Аав ээж нь Жунины аав ээжтэй сайн найзууд тул тэднийг дүнгэж төрхөд сүй тавьсан байсан бөгөөд  20 нас хүрдэг жил нь хүчээр гэхэд хэлсдэхгүй хурим хийлгэсэн нь энэ, тэд бол нэг жил төрсөн нас чацуутангууд.Тэд гэрэлсэн хэдий ч олон нийтэд хамтдаа явж байгаагаар нэг ч удаа харагдаж  байгаагүй хүн бүр Жунин захирлыг эхнэртэй гэж мэдэх боловч хэн ч түүнийг харж байгаагүй Маригын тухай мэддэг ганц хүн нь Жунины нарийн бичиг.  Жунинтай гэрлээд аль хэдийн 5 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд Жунин Мариг хайраар дутааж байсан удаагүй үргэлж л эрхлүүлэн хүссэн бүгдийг нь хийж өгдөг байсан. Мари ч Жунинд ухаангүй дуралсан түүний энэ гаж дүр төрх өдөр бүр Жунинаас хүсдэг солиотой гэмээр хүсэл энэ бүгдийг Жунин эсэргүүцдэггүйгээр барахгүй үгүй дуугүй биелүүлж түүнийг халамж хайранд умбуулдаг билээ.

Гэвч энэ халамж хайр нь зөвхөн ах дүүсийн хайр байсныг Мари сая л ухаарсан юм учир нь эр эмийн хайр яг ямар байдгыг тэр огт мэдэхгүй мэдэрч байгаагүй байх гэтэл саяхан буудлын үүдэн дээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биесээ хайрлах хайр бие биерүүгээ харах харцыг Мари харсан шүү дээ. Тэр хэдий Жунинд хайртай боловч зөвхөн өөрийгөө л боддог түүнд хэзээ ч эхнэр хүний тавьдаг анхаарал эсвэл хайртай залуудаа мэдрүүлдэг тэр хайрыг Жунинд өгч байгаагүй гэдэгээ бас сая л ухаарсан байх. Мари Жунинд юу ч өгч байгаагүй зөвхөн түүнээс авдаг гэдэгээ ойлгосон юм. Тэд эхнэр нөхөр атлаа хуримын анхны шөнөөсөө хойш нэг ч удаа эр эмийн ажил хийгээгүйгээс гадна уруул дээрээ ч үнсэлцэлгүй удсан байлаа. Жунин байнга Маригын хацар дээр үнсдэг Мари ч аавдаа эрхэлж байгаа охин шиг хацар дээрээ үнсүүлээд л сэтгэл нь амардаг цаашаа илүү зүйл хүсдэггүй байсан гэдэгээ бас л саналаа. Энэ ер нь амьдар мөн үү? таван жилд ганцхан удаа дотно харилцаанд орж бас 10, 20-иодхон удаа л уруул дээрээ үнсэлцсэн байна шүү дээ ийм байхад өөр хүүхэнтэй явалдахгүй эр хүн гэж ер нь байх уу? бас Жунин хааяа нэг Марид хайртай шүү гэж хэлж байснаас бус Мари нэг ч удаа Жунинд хайртай гэж хэлж байгаагүй тэр өөрөө Жунинд хайртайгаа мэддэг болхоор Жунин ч бас мэдэж байгаа юм шиг санагддаг байсан байх.

Мари нөхөртөө араараа тавиулсандаа уурлаж гомдох биш харин ч түүнийг хайр халамж ер нь бүх зүйлээр дутмаг байлгадаг өөрийгөө харааж байлаа.

Мари гэртэй ирэв үү? үгүй юу? Өөрийгөө толинд нэг сайн харлаа: юү вэ? Би чинь ямар багт наадамд явах гэж байгаа биш дээ бас би чинь 25 настай том болсон эмэгтэй хүн гэтэл 16 наснаасаа хойш би огт өөрчлөгдөөгүй юм байна гэж хэлэн хувцасны өрөөндөө орход жоохон2 охидын өмсдөг хувцаснуудаар дүүрэн байх бөгөөд хүний урманд энгийн эмэгтэй шиг майк шорт ч түүнд байхгүй байлаа. Түүнд байгаа хувцас нь багт наадмын хувцас гэхэд нээх буруудхааргүй үнэхээр хачин хачин хувцас байх бөгөөд  Мари хайрынхаа төлөө түүндээ хийж өгч чадаагүй бүх зүйлсийнхээ төлөө өөрийгөө бүрэн өөрчилхөөр шийджээ.

Хувцаснуудаа ухаж ухаж арай гайгүй энгийн харагдах хувцсыг өмслөө Кэттитэй ягаан тамирын хослол энэ хослол л түүнд байгаа хамгийн энгийн хувцас………….

Хувцасаа соличихоод  хоолоо хийн зогсож байтал хаалга дуугран хэн нэгэн ирж байгааг мэдэгдлээ. Мэдээж тэр хэн нэгэн нь Жунин шүү дээ….

Жунин: сайн уу хонгор минь Маригын араас тэврээд хацар дээр нь зөөлөн үнслээ

Мари ч инээмсэглэн эргэж хараад: одоо л тарж байгаа юмуу гээд нэг гараараа урууланд нь шүргэх төдий хүрээд нөгөө гараараа Жунины цээжийг зөөлөн илхэд Жунины хамаг биеээр тог гүйх мэт сонин мэдрэмж төрөн бас үнэхээр их гайхаж байлаа учир нь Маригаас ийм тачаангуй үйлдэл гарна гэж тэр төсөөлж ч байсангүй урьдны Мари байсан бол Жуниныг харав уу үгүй юу заармаг нэхээд хошуугаа унжуулах байсандаа гэтэл өнөөдөр Мари төрөл арилжсан мэт тэс өөр байгаа нь Жуниныг бүрэн гайхшируулж байв

Жунин: 0.О тиймээ жоохон ажилтай байлаа гэж үгээ зөөж ядан хийлсээр бас энэ зайрмаг авч ирсэн

Гэж хэлхэд Мари ууттай зайрмагыг аван ширээлүү шидчихээд: санасан шүү хайраа гээд хүзүүгээр нь тэврээд уруулыг нь шуналтай нь аргагүй үнсэж эхэллээ Жунины нүд ч орой дээрээ гарах нь холгүй бүлтэлзэн хэсэг хөшиж зогссоноо төд удалгүй өөдөөс нь үнсэж эхлэв….

Хэсэг үнсэлцсэний дараа Мари Жуниныг өөрөөсөө түлхээд: хоол болхоо байлаа түр хүлээж байгаарай гэж ялдамхан хоолойгоор зөөлөн хэлээд түүнээс холдлоо Жунин ч өнөөдөр болоод байгаа энэ өөрчлөлтүүдийг мэл гайхан зогссоор

Мари: хайраа хувцасаа солихгүй юм уу?

Жунин: ммм 0.О аан за хувцасаа солихоор дээш өгслөө

Хэсэг хугацааны дараа Жунин гал тогоонд орж ирхэд ширээ аль хэдийн бэлэн болжээ

Мари: хайр хоолоо ид

Жунин: за 0.О

Мари: ааа гээрэй хоол халбагадан түүний амны урд бариад инээмсэглэлээ

Жунин: ааа “хоолыг нь идэх” амттай байна

Мари: энэ заваан залууг дээ хоолоо энд тэндээ наагаад гэсээр Жунины уруул дээр наалдсан байсан будааг аваад уруул дээр нь шоб хийтэл үнслээ

Жунин: 0.О “тэр үнэхээр Мари мөн гэж үү гэсэн бодол толгойд нь орж ирнэ Мари ийм халамжтай байхыг анх удаагаа харж байгаа нь энэ байлаа тэр үргэлж л миний амруу хийж өг намайг хооллоод өг гэж хошуугаа унжуулдаг байсан сан”

Тэд хоолоо идэж дуусхад Мари аяга угаасаар үлдлээ…

                                                                               ~~~~~

Миний талаас:

Маргааш өдөр нь Жуниныг ажилдаа явсан хойгуур би өөрийн бүх хувцасаа гаргаж хаяад бүтэн өдөржин хөлөө салж унатал дэлгүүр хэсэж миний насны бүсгүйчүүд өсмдөг сүүлийн үеийн загвартай ганган хувцаснууд худалдаж авчихаад…….

Дараагаар нь үсчин орж үсээ хараар будуулаад урдуураа бага зэрэг шаталсан чолк тавиулж 16 жоохон охин биш 20 гарсан жинхэнэ эмэгтэй хүн шиг төрхөндөө орлоо

Өдөржин гадуур явсан болхоор хөл аймар өвдөж бас хоол унд хийх гэтэл залхуу минь үнэхээр хүрээд байсан болхоор нь хоол захиалчихаад өөрийн шинэхэн өөрчлөлтөө нөхөртөө харуулхаан тэсэн ядан хүлээж байв

Жунины талаас:

Өнөөдөр Сэхитэй /нөгөө зочид буудалд хамт байсан хүүхэн/ уулзах ёстой байсан гэвч яагаад ч юм өчигдөрийн явдал санаанд ороод зүүд биш байгаадаа гэсэн сонин бодол толгойд минь эргэлдсээр өнөөдөр Мари  намайг яаж угтаж авах бол гэсэн сониучхан зандаа хөтлөгдөн Сэхигийн дуудлагын авахгүйгээр шууд гэрийн зүг яарлаа.

Гэрийн хаалгаар орход харсан зүйл маань дахиад л намайг гайхшируулж орхих нь тэр…

Торгомсог нимгэн халаадтай өөрт зохисон дур булаам богино хар үстэй бүсгүй намайг угтлаа

Мари: өнөөдөр эрт ирж байх чинь ноён Ким Жунин гэж мушилзсаар урд минь ирээд уруул дээр минь халуухнаар үнслээ

Би: тэглээ өнөөдөр та үнэхээр өөр харагдаж байна шүү хадагтай Ким Мари “ёжтой инээх”

Мари: таалагдаж байна уу хайраа гээд бүсэлхийгээр минь гараа оруулан чанга тэвэрлээ

Би: тиймээ таалагдаж байна манай бяцхан Мари сүүлийн үед том охин болж байгаа бололтой

Мари: ээе би чинь угын том охин хоолоо идэцгээе ноён Ким гарнаас минь хөтлөн гал тогооруу явлаа энэ бүсгүй ч ойрын үед намайг дэндүү их гайхшируулж байна шүү

                                                                                  ~~~~

Миний талаас:

Би: яанаа хайраа ажиллаасаа хоцорлоо хурдан босоорой

Жунин: тоглоод байгаа юм уу өнөөдөр чинь амралтын өдөр тэгээд ч би саяхан томилолтоосоо ирсэн болхоор гэртэй хэд хоног амрана

Би: нээрээ тийш дээ таг мартчихсан байна сорри хайраа одоо унтдаа гараараа нүдийг нь дарлаа

Жунин гарыг минь аван инээмсэглээд: хар өглөөгүүр хашигчиж хүн сэрээчихээд гэмээ наминчлахгүй юмуу?

Би: 0.О яаж???

Жунин нүдээ аниад уруулруугаа заалаа би ч дуртай нь аргагүй дээрээс нь гарч хэвтээд уруул дээр нь үнсэнэ………… Жунин ч өөдөөс минь үнссээр түүний гар зүгээр байхаа больж биеээр минь хаа хүссэн газраараа тэнүүчлэн амьсгаа нь түрэгсэж эхэлхэд миний бие ч бас сонин мэдрэмжинд автана юу гэдгийг нь мэдэхгүй ч би татгалзаж чадахгүй байгаагаа ойлголоо………Жунин ч намайг дуртай байгааг мэдсэн бололтой хормын дотор намайг доороо оруулан хэвтүүрээд уруулыг минь улам бүр шунаглан үнсхийн хажуугаар хувцасыг минь тайлж байв……………./жан жан/

                                                                               ~~~~

Би: 0.О хайраа чи ийм эрт ирчихэж байгаа юм уу?

Жунин: яасан дургүй байгаа юмуу?? “жуумалзах”

Би: за яалаа гэж дээ зүгээр л хоолоо хийгээгүй байсан болхоор жоохон санаа зовоод л

Жунин: зүгээрдээ надад идэх юм байна гэсээр жогтой инээн надруу ойртсоор намайг дээш өргөхөд би хөлөөрөө түүнийхээ бэлхүүсээр ороон унахгүй байхыг хичээнэ харин Жунин  уруулыг минь шунаглан үнссээр унтлагын өрөөлүү явлаа

Хэсэг хугацааны дараа…

Бидний хэн хэнийх нь  бие сульдсан байдалтай тэврэлдэн хэвтэнэ

Жунин: ядарч байна уу?

Би түүнрүүгээ харан толгой сэгсэрээд: үгүй харин ч сайхан байлаа 😀

Жунин жуумалзсаар: муу охин

Би: чи л намайг ийм болгосон хайртай шүү халуухан залуу минь…. үнэндээ энэ үгийг хэлхэд их сандарлаа хайртай гэдэгээ өөрөө ч мэдэж байгаа Жунин ч бас намайг түүнд хайртайг мэдэж байгаа ийм мэдээжийн үгийг хэлхэд ийм хэцүү сандармаар байдаг гэж огт бодсонгүй зүрх хурдан хурдан цохилж маш их сандарлаа. Бид 2 дотно болоод нилээд удаж байгаа ч гэсэн би анх удаагаа л хайртай гэдэг үгийг түүндээ хэлсэн минь энэ байв.

Жунин: би ч гэсэн чамдаа маш их хайртай намайг улам чанга тэврэн духан дээр минь үнэрлэлээ

                                                                                ~~~~

Би: ииииииии нус нулимстайгаа хутгалдсаар хайраа энэ бүсгүй үнэхээр мундаг юмаа хайрынхаа төлөө ийм их өөрчлөлтийг хийж өөрийгөө шинэ хүн болгох гэж ииии “уйлсаар”

Жунин: мангар минь чи энэ бүсгүйгээс дутхааргүй их өөрчлөлт гаргаж өөрийгөө шинэ хүн болгосон шүү дээ жилийн өмнөх чи одоогын нөхөртөө халамжтай мундаг эхнэр хоёрыг харьцуулаад хардаа чи энэ бүсгүйгээс ч илүү мундаг байгаа биз дээ

Би: би нээрээ тэгж их өөрчлөгдлүү? 0.О

Жунин инээмсэглэн толгой дохиод: тиймээ чи минь миний төлөө шинэ хүн болон мэндэлсэн бас миний амьдарлыг өдөр бүр хайр халамжаар дүүрэн байлгаж намайг энэ дэлхийн хамгийн жаргалтай залуу болгосон шүү дээ чиний минь ачаар миний амьдрал үнэхээр амтлаг болсон гээд уруул дээр минь үнслээ

Би: үгүй дээ харин ч чиний ачаар л бидний амьдрал илүү амтлаг болж байгаа юм над шиг солиотой эхнэрийг 5 жил тэвчих хэцүү байсан байх л даа чи надаас салж болох байсан ч намайг бүгдийг ухаарах хүртэл тэвчээртэй хүлээсэн болхоор л бидний амьдрал ийм амтлаг байгаа юм гээд хайртыгаа чангаас чанга тэвэрлээ саяханыг хүртэл түүнтэйгээ жаргалтай сайхан байсан боловч сэтгэл дотороо Жуниныг нөгөө хөөрхөн бүсгүйтэйгээ уулзаж байгаа болов уу? гэсэн нууцхан асуулт хардалт нуугдаж байсан бол сая түүний надруу ширтэх харцыг хараад тэдний харилцаа бүрэн дууссан гэдгийг  мэдэж авлаа. Яагаад вэ? Гэж үү учир нь тэр  дүнгэж сая тэр бүсгүйг харж байсан харцнаас хэдэн мянга дахин хайр гэрэлтсэн харцаар зөвхөн намайг ширтэж байсан болхоор тэр…

Тэр бүсгүйн тухай нууцыг хэн хэн маань булшиндаа аваад орход л хангалттай харин ч тэр бүсгүйд би маш их баярлаж байна тэр бүсгүй байгаагүй бол би хэзээ ч жинхэнэ Мари гэх бүсгүйг нээж ийм сайхан амьдарлыг бий болгож чадахгүй байсан биз…………..

                                                                                     ~~~~

Би: ЯААААААА НОЁН КИМ НОЁН КИМ хашигчсаар галзуу юм шиг Жунины ажиллын өрөөлүү орлоо

Жунин: яасан бэ? хайраа 0.О

Би: энэ энэ хардаа хайраа гэсээр жирэмсэний тестээ бараг нүдэнд нь наахад

Жунин: хадагтай ингээд нүдэнд тулгачихаар чинь юу ч харагдахгүй шүү дээ гэсээр гарыг минь бага зэрэг хойшлуулан 0.О хайраа

Би байдгаараа малийсаар: тиймээ бид аав ээж болно

Жунин ширээнийхээ цаанаас тойрч ирэн намайг дээш өргөөд: баярлалаа хайраа хайртай шүү доороо эргэсээр

Би: зүгээрэй би ч гэсэн чамдаа хайртай одоо эргүүлхээ болихгүй бол би чад хийлээ шүү

Тэр намайг доош буулгаад: хайртай шүү миний амттайхан хадагтай гэж хэлэн уруул дээр минь зөөлөн үнслээ

                                                 ~OXEXO~Baekee~

За өнөөдөр манай Баясгалангын төрсөн өдөр болж байна төрсөн өдрийн бэлэг таалагдсан гэж найдая дахин баяр хүргэе сайхан баярлаарай 🙂

16 thoughts on “Амтлаг [oneshot]

    byun baekhyun said:
    8 сар 4, 2015 10:52 am орчимд

    ҮНЭХЭЭР АМТЛАГ БАЙЛАА 😀 УНШИЖ ДУУСАН ДУУСТЛАА АМТАНД НЬ БЯЛУУРЧИХЛАА. МАНАЙ АДМИН ҮНЭХЭЭР МУНДАГ ШҮҮ ❤ ❤ ❤ БАС БАЯСГАЛАНДАА ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ !!! БАЯРАА САЙХАН ТЭМДЭГЛЭЭРЭЙ

    Liked by 1 person

    Bayasaa said:
    8 сар 4, 2015 11:35 am орчимд

    Uaaa uneheer ih bayrlalaa admina . Setgel uneheer hodlood xelex ug ch oldohgui bna. Uneheer goy ogulleg bna . Manai admin mundag shuu xxe. Uneheer hairin ih goy olon talig harulsan surgamjtai bas neg tiim goy nandin ogulleg bna uneheer ih bayrlalaa . Bi ch aztai yuma xxe. Uneheer goy beleg bailaa. Xxe. Ter kai yamar ch hoorhon yum be dee tewchertei xxe

    Liked by 1 person

    mineforeverever said:
    8 сар 4, 2015 11:48 am орчимд

    yun armanchik ymbe marig unhr unelj bnshuu gaihaltai hairiin tuuh we

    Liked by 1 person

    français en armi exo l rouge fan said:
    8 сар 4, 2015 11:58 am орчимд

    Goy boljee amjilt

    Liked by 1 person

    ЛүЭксо-Л said:
    8 сар 4, 2015 2:04 pm орчимд

    Vuaa goy ymaa ❤ =)))))

    Liked by 1 person

    Exo xiumin said:
    8 сар 4, 2015 3:05 pm орчимд

    😀 uneheer goy boljee 😀

    Liked by 1 person

    TsYumi said:
    8 сар 5, 2015 5:43 am орчимд

    Миний уншиж байсан хамгийн гоё oneshot :3 үүүнэхээээр гоё юмааа, тийм зүйл хараад уурлахын оронд өөрийнхөө сөрөг талуудыг харж чадсан нь үнэхээр гайхалтай юм. Жунин ч гсн үнэхээр сэтгэлээсээ хайрладаг бололтой, тавын таван жил тэгж халамжилж ирсэн юм чинь :3 Амжилт! 😉

    Liked by 1 person

    gano said:
    Аравдугаар сар 16, 2015 12:47 pm орчимд

    hi adminaa yuni turuund oroin mend … medeejiin hereg ta mundag bolohoor ene oneshot uneheer goy bailaaa bas taniig temtseen zohioj bgaag mdj bgaa uneheer unshugchdaa her unench bolhiig shalgj bgaa um shug ndad uneheer taalagdsan .. buh admin tan shig iim idevhtei bdag bol ntr za ter yahAv oiriin uyd ih setgl sanaagaar unasan anh oguulleg gh yrtuntsud orj irhed hedhen wordpress bolon adminuud meddeg bailaa odoo bl har myngaaraa chanartai chanargui gd l ghde ta mundag shuu sayhan bi hairtai adminuudaa uneheer oguullegiin yrtuntsuus garj bgaa gsn zuilsiig harhad uneheer sonin bolsn ted mongolianfanfic iin uusgn baiguulagchid shuu dee tednii bichsn ug bur ineedtei avch tsaanaa uhaaral hairlasan met bdag ta ch mon ylgaagui … bi yagAd end set bichij bgaa vee gheer temtseend oroltsoh bus taniig namaig anhaarch setiig mini unshaasai gsndee end bichij bgaa umshuu bi her baragtai bol set bichdegguiee uneheer mnii setgeliig hodolgj chadsan uyd l bi set buchih durtai yaaj ch zalhuursn bsn mnii sanahaar tanii oguullegg deer neleed bichij bsn bh ghdee sn sanahgui bna gano esvl ganaa iimerhuu nershleer bj magadgui ta dahin nev mnii setuudiig unshaad uzeerei … bi admindaa uram ogoh gj bichsn bolohoor … bi ooroo ff bichij uzj bsaan bi tanaas fb asuuj bsn daa admin avhuu gd xxi bi uul ni wordpress nztaigaa hant ajiluulj bsn ter uyd mnai nziin manyshot 20-24 settei bdag btl mniih 5 ch hurdeggui bsn ene uyees bi oilgsn zohiolchdod ygad set tiim chuhal nandin bdgiig mnii anhnii oguulleg dr neg hun goy boljee gj bichsn bhad l bi uneheer jargaltai bsn hedii mnii oguullegiig 70-100 hun unshsan bolovch ted ydahnaa unshjee gsn jargal nadad urglj bdag bsn bi urgeljluuleeguich yg hezee gdgee medehgui neg tesrelt hiine gj boddog hamgiin anhnii unshigch ni taniig baigaasai gj bi husj bna bi ygaad ene zuilsiig fb heleegui ve gvl ene set tand iluu ih chuhal met sanagdsan uchraas bichsn um shuuu adminuud uneheer mundag ta nariin zurh bidnii toloo tsohilj bdag haa yvsn gazraa sodon zuilsiig irelhiilj bdag ta nartaa uneheer ih hairtai shuu xxi baahan oilgomjgui zuil bichjih shig bolloo uuchlaarai bi bas neeree admin mnii setiig unshaad reply hsn bhad aimar jargaltai bdiishd ghgui yu bas bi tanaas neg zuil guij bolohuu mnii bichsn setuudiig unshaad tand ymar bodol tordog vee ??? bi bas admin nartaa ymar zuiliig medruuldg bol gj ih boddogiimo

    Liked by 1 person

      *♥◄ Baekee ► ♥* responded:
      Аравдугаар сар 16, 2015 2:32 pm орчимд

      Gano gdg neriig bi mash sain medne ee 🙂 manai blog huuchin miniih.com dr bhas ehleed l setgegdel uldeej ehelsen bainga bish ch gsn ihenhdee uldeedeg bs uldeej bga setgegdluud dundaa gaigui urt setgel hodloloo ilerhiilj bichsen baidag bsn bolohoor bi mash ih bayrladag bs chamaig sain medne 🙂 chinii bichsen setgegdel bur mash ih yram zorig hairladag ym shu bayrlalaa 😀

      Таалагдсан

        gano said:
        Аравдугаар сар 17, 2015 5:38 am орчимд

        thank you thank you xxi bi chini buur admindaa tanigdsn unshigch bh ni bna shd mnii bichsen set sr adminuud reply uldeesen bhiig hraal bi aimar bayrladag ter hun minii bichsn setiig unshij ooriin ch gsn bodsn zuilee nadtai huvaaltsdagt ih bayrladag ta mundag shuu xxi ❤

        Liked by 1 person

        *♥◄ Baekee ► ♥* responded:
        Аравдугаар сар 17, 2015 7:15 am орчимд

        bi ch buh set uldaasen hundee hariu uldeemeer bdag l daa daanch zarim humuus setgegdlee ih bolgoj haruulah gd buh hund hariu bichdeg ntr gd bdg bolohoor hariu uldeedeggui ym 😛 odonos chinii set hariu ogch bna 😀

        Таалагдсан

        gano said:
        Аравдугаар сар 18, 2015 1:48 pm орчимд

        ymar hamaatai iin ystoi yshig l bna shd bi bol tgeel buur hun bolgn deer bihih bsn haayaa neg sonin bodol unshigchdad toroh tohioldol bdag neg udaa nadad neg ff ih taalagdlaa gj bodoy tgeed bi uneheer setgeleesee buur zoriulan bj set bichhed zohiolch ni daraa reply hiigeegui bhad joohon gomdmoor bdgiimoo ta yrni ylanguya unshigchiddaa ch bas uram ogch bgaarai xxi tged oguulleg bolgoniihoo togsgold ayguu goy goy todruulga maygiin zuils hiidgene ayguu taalagddag shuu …

        Таалагдсан

        *♥◄ Baekee ► ♥* responded:
        Аравдугаар сар 18, 2015 4:11 pm орчимд

        🙂 ❤

        Таалагдсан

    Jerry said:
    Арван нэгдүгээр сар 10, 2015 10:53 am орчимд

    Uneheer ih taalagdlaa. Ih uhaantai ehner nohoriin hair bailaa mash ih taalagdlaa bayrlalaa. Uhaaral hairlasan zohiol boljee mundag

    Liked by 1 person

Сэтгэгдэл бичих