Азгүй миний өрөөний хамтрагч бол . . . 💀💀💀 part3 “Тэр өвдчихсөн”

Posted on Updated on

82b25d8ce721d11cc1d9f4cb957becf9

                                             ~OXEXO~Baekee~

😀 . 😀 / 😀 /

Намайг нууцаар харсан тэр өдрөөс хойш хэд хоног Жундэ-тэй дуугарсангүй, тэр уурлаж сүрдүүлж янз янзаар л надтай ярих гэж оролдож байв. Би энэ удаад харин ч нэг бууж өгөөгүй шүү, хаанаас минь гарсан зориг юм бүү мэд сургууль дээр надад Жундэ өөрийн хичээлээ өгөхөд нь хүртэл “хийж чадахгүй ээ, дуртай юм бол өөрөө хий” гэж хэлээд дэвтрийг нь түүний өөдөөс шидэж орхисон. Мэдээж үүний үр дүнд түүний фен охидод нэлээд дээрэлхүүлсэн боловч Жундэ юу ч хийгээгүй, надад хорон үгээ хэлж ч чадаагүй гэж бодохоор л сайхан байна. Бас би түүний өглөө, өдөр, оройны хоолыг нь хийж өгөхөө болиод яг гурав хонож байна. Энэ гурван хоног лав миний амьдралын хамгийн сайхан гурван хоног байсан байх, чөлөөт цаг хүртэл маш их байлаа, сонсоогүй удсан хамтлагуудаа хүртэл дахин сонсож сүүлд гаргасан шинэ дуунуудыг нь хүртэл татаж авсан гээч.
Ер нь Ким Жундэ гэх өөдгүй амьтан л миний амьдралд байхгүй бол, миний амьдрал үнэхээр амар амгалан, эрх чөлөөтэй сайхан байх юм байна гэдгийг ойлгосон юм.
Өнөөдөр ч бас хичээлээ тараад дотуур байрандаа очсонгүй, найзуудтайгаа сургуулийн гадаа юм ярьж хэсэг суулаа, нэг л мэдэхэд орой болсон байсан тул найзууд минь ч гэртэй харьж би дуртай дургүй нэг юм өрөөндөө ирлээ. Намайг орж ирэхэд хүн байгаа шинжгүй өрөө харанхуй бас чимээгүй байлаа. “Тэнэг амьтан бас л зугаацаж яваа биз, ямар айлын охиноор тоглож байгаа бол доо” гэж амандаа үглэсээр өрөөндөө орон хувцас аа солиод өөртөө жоохон идэх юм бэлдэх санаатай гал тогоонд ортол үнс болтол оо түлэгдсэн савтай хоол шүүгээн дээр бас болоогүй Жундэгийн гадуур хувцас хүртэл гал тогоонд байх нь тэр.
Уур хүрэн түүний гадуур хувцасыг барьсаар өрөөнд нь оруулж шидэхэд түүний өрөө гахайн оромжоос заваан хаа сайгүй түүний хувцас, идэж уудсан түргэн хоолны савнууд өрөөгөөр нэг хөглөрсөн харагдав.
Би “цуцу энэ хүн нээрээ, гуравхан хоногийн дотор яаж ийм заваан болгож чаддаг байна аа, энэ ч бас нэг чадвар шүү, хүн зарж, боол шиг үзэж, дээрэлхэх доромжлохоос өөр зүйл мэдэхгүйнх нь гай байхгүй юу, ядаж түргэн хоол биш өөртөө аяга хоол хийгээд сурахад яадаг байна аа” гэж үглэн нөгөө л нэг дадал болсноороо түүний өрөөг янзалж байтал орных нь хажууд ирээд ёстой л зүрх хаагдчихсангүй, орон дотроо шурган хэвтэх хувхай цагаан царай, би айсандаа “ЭЭЖЭЭ” гэж орилоход
Жундэ сулхан дуугаар “чимээгүй байж болох уу?, одоо өрөөнөөс минь гар” гэж хэлэн гараараа сулхан дохисон болоод бараг нээгдэхгүй шахам арай гэж харсан нүдээ эргээд анилаа.
Эхлээд би түүнийг согтуу байгаа юм болов уу гэж бодсон боловч хараад байхад яав ч согтуу биш ээ, арай л сул дорой харагдаж байв. Гэрлээ асаагаад сайн харвал тэр өвдсөн бололтой хамаг бие нь сааралтан хүйтэн хөлс нь урсаж байлаа. Гараа духанд нь зөөлөн хүргэхэд “ээ бурхан минь гэж!! тэр бараг л шатаж байна ш дээ” би ч сандран “Жундэ чи өвдчихсөн байна ш дээ” гэсээр дух, хацар амыг нь дахин дарж үзэхэд Жундэ дургүйцэн гарыг минь зөөлөн түлхээд “зүгээр л гарч үз, чиний наад чанга дуу чинь толгойг минь задлах гээд байна” гэж хэлэн хөмсөг духаа үрчийлгэн ууртай нь аргагүй хэллээ.
Би ч юун түүний уурлаж байгаагаас айх мантай хурдхан гадуур хувцас аа өмсөөд эмийн сан уруу гүйлээ. Түүний яг юу нь өвдөөд байгааг мэдэхгүй боловч хүндхэн байгааг нь анзаарсан тул эмийн санчид түүний ямар байгаа талаар хэлэн халууны эм болон толгойн эм авлаа. Харин эмийн санч надад тариа нэмж өгсөн хэрвээ шөнө дөө халуун нь буухгүй бол заавал тариарай гэсэн бас ганц хоёр хоног гэрийн аргаар асраад тэгээд ч зүгээр болохгүй бол эмнэлэгт хэвтүүлээрэй гэдгийг ч сануулж хэллээ. Эмийн санчийн зөвлөгөөг анхааралтай нь аргагүй сонсоод дотуур байрандаа эргэж ирвэл Жундэ яг л түрүүний хэвтэж байсан шиг ээ хөнжилдөө шурган хэвтэнэ.
Гал тогооноос ус аван эмээ барьсаар өрөөнд нь дахин ороход тэр бас л намайг тээр шаасан маягтай “яагаад дахин дахин орж ирээд байгаа юм? надад дурласан хэрэг үү?, үгүй бол яг одоо гар” гэж хэлээд толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрлөө.
Би “чамд дурласан хүн л өрөөнд чинь орох эрхтэй хэрэг үү? чи бид хоёр нэг өрөөнд амьдардаг өрөөний хамтрагчид гэдгийг санаарай” гэж хэлсээр хажууд нь очиж суухад.
Жундэ үнэхээр залхсан янзтай дээш босож ирэн “тийм ээ надад дурлаагүй бол энэ өрөөний хаалгаар шагайх ч хэрэггүй, яг одоо чи ямар ядаргаатай байгаагаа мэдэж байна уу Оогий” гэж хэлэн над уруу “зүгээр л өрөөнөөс минь гараад өг би өвдөөд үхлээ” гэж байгаа юм шиг л өрөвдөлтэй хирнээ ууртай харцаар харлаа.
Би “тийм ээ чамд дурлаад үхэх гэж байна, өвчин чинь эдгэх хүртэл би чамд ухаангүй дурласан учир чиний өрөөнд хоносон ч болно одоо олон юм яриад байлгүй энийг уу” гэж хэлээд халуун буулгах эмээ ам уруу нь хүчээр хийчихлээ, араас нь аягатай усаа өгөхөд тэр хэдэн секунд гайхсан царайтай над уруу харж байснаа эмээ уулаа.
Түүнийг эмээ уусны дараа “одоо хэсэг орондоо хэвтэх хэрэгтэй, би удахгүй халууныг чинь үзнэ” гэж хэлэн үг хэлэхээс нь өмнө оронд нь хэвтүүлээд “яаж байгаад өвдчихсөн юм? бас л охид хүүхэнтэй зугаалж байгаад өвдсөн үү? хамаагүй гадуур тэнээд байхаар тэгж байгаа юм” гэж хэлэн хөнжлийг нь засаж байтал тэр яг л гэм хийсэн хүүхэд шиг харцаа буруулж байснаа “үгүй ээ би охидтой уулзаагүй, зүгээр л өнөөдөр жоохон бие өвдөөд байна” гэж хэлэв.
Би юу гэж хариулахаа мэдэхгүй байсан болохоор зүгээр л “мм тийм үү” гэхээс өөр зүйл хийсэнгүй. Түүнд эм өгсөн болохоор сэтгэл амран орноос нь бостол “прр” хэмээх түүний гэдэс дуугарч байгааг сонслоо. Ингэж их өлсөж байж хоол хийж өг гэж намайг дарамтлахгүй байхыг харахад Ким Жундэ үнэхээр хүнд өвдсөн бололтой гэж бодон уруулаа мушилзуулсаар өрөөнөөс нь гарах гэж байтал дахиад л “ПРРР” гэх чимээ улам чанга сонсогдлоо. Инээдээ барьж чадахгүй “псс” хийтэл инээгээд түүн рүү харахад тэр ичиж байгаа бололтой гэдсээ байдгаар нь даран хажуу тийш харан хэвтлээ.
Хэдий түүний өлссөн байгаа нь бас түүнийгээ нуух гэж оролдож байгаа нь инээд хүргэж байсан боловч, өвдсөн бас өлссөн гэж бодохоор өрөвдмөөр санагдаад дэлгүүр орж үхрийн шинэ мах худалдаж аваад түүний хамгийн дуртай хоолыг нь хийлээ. Хоол хийх зуур аль хэдийн халуун нь буусан байх, эм уугаад бараг гурван цаг болсон байна шүү дээ. Хоолоо барьсаар өрөөнд нь ороход тэр унтсан байлаа.
Хоолоо орон дээр нь тавиад духанд нь гараа хүргэж үзвэл халуун нь огт буугаагүй байв. Мэдээж их гайхлаа бас сандарч байна, энэ нэг тэнэг юм ямар нэг хүнд өвчин туссан юм биш биз дээ?? энгийн ханиад лав биш байхаа гэсэн муу бодол толгойд орж ирнэ. Өөрийн бодлоо үгүйсгэн толгойгоо сэгсрээд түүнийг дуудлаа. Магадгүй тэр хоолгүй удаан байгаад байгаа болохоор халуун нь буухгүй бие нь улам сульдаад байгаа байх.
Жундэ нойрмоглон, бас биеийн халуундаа бага зэрэг түүртсэн шинжтэй ааш муутайхан сэрлээ.
Би “хоолоо ид” гэсээр түүний өвөр дээр тавиуртай хоолоо тавихад Жундэгийн нөгөө тэнэг зөрүүд зан нь хөдөлсөн бололтой “би өлсөхгүй байна, энэ хогоо аваад арилж үз” хэмээн бас л бүдүүлэг аашлав. Би ч бараг энэ занд нь дассан бололтой, яг л ийм зүйл болох гэж байсныг мэдсэн юм шиг уур огт хүрсэнгүй, гайхсан ч үгүй.
Би “битгий жоохон хүүхэд шиг маяглаад бай, турж үхэх гэж байгааг чинь мэдээд хоол хийсэн болохоор олон юм яриад байлгүй хоолоо ид, бас хурдхан зүгээр болоод гал тогоонд завааруулж хаясан хогоо цэвэрлээрэй, чиний тэр хийсэн хоолыг л жинхэнэ хог гэдэг юм харин минийх бол жинхэнэ хоол гэж мэд” гэсээр аманд нь мах будаа халбагадан хүчээр шахуу хийлээ. Тэр мэдээж дургүй байгаа царайлан хөмсгөө үл ялиг зангидан идэх боловч цаанаасаа таалагдаад байгаа нь нүүрэн дээр нь бичээстэй байлаа.
Жундэ “Одоо тэр хачирнаас бас махнаас нь аваад өг” гэсээр амаа ангайлаа.
Би “Яа Ким Жундэ би ямар чиний ээж үү? өөрөө хоолоо ид л дээ” гэсээр ам уруу нь хэлсэн юмнуудыг нь хийж өгөхөд
Жундэ “нэгт- би маш хүнд өвдсөн, хоёрт-солонгос улсад надад чамаас өөр асран хамгаалагч байхгүй, гуравт- чи миний хувийн боол, боол хүн чинь эзэндээ бүрэн үйлчлэх хэрэгтэй биз дээ, тийм үү Оогий, хоёр гурван хоног чимээгүй байлаа гээд чамайг зүгээр өнгөрөөнө гэсэн үг биш магадгүй чиний энэ амралтын хэд хоногийн чинь дараа илүү хүндхэн шийтгэл хүлээж байгаа ч юм билүү” гэсээр амаараа дүүрэн хоолтой, нүүр бардам инээлээ.
Миний уур хүрэн яг хэрэлдэх гэж байтал Жундэ өрсөн “чи Монголд биш Солонгост байгаа гэдгээ санаарай, энэ улсын нутаг дэвсгэрт чамайг хамгаалах хэн ч байхгүй,бас чи миний ачаар шалиг хөвгүүдийн идэш болохгүй тайван байгаа үүнээс өөр аюул ч олон байгаа гэдгийг чи мэдмээр сэн, харин ч чи миний боол тулдаа сайхан амьдарч байгаа байх шүү, одоо будаа бас шөлнөөсөө” гэсээр амаа ангайлаа.
Хэдий зэвүүн ч гэсэн түүний хэлсэн үнэн. Түүний ачаар л дээд анги аль эсвэл баян айлын эрх хөвгүүд надаар тоглох нь битгий хэл надад ойртож чаддаггүй, зарим тохиолдолд хөгийн багш нар ч Жундэгээс болж надад буулт хийх үе байдаг, гэвч би түүнийхээ төлөөсийг түүнд хангалттай сайн төлдөг гэж боддог. Үнэн юмыг яалтай билээ гэж бодон уртаар санаа алдсаар будаанаас нь халбагадан шөлөнд дүрээд түүний аманд хийлээ.
Харин тэр ялалт байгуулсан гэдгээ мэдэж байгаа тул байдгаараа малийсаар сууна.
Тэр хооллож дуусаад намайг өрөөг нь цэвэрлээд хичээлийг нь хийж бай гэсээр унтаад өглөө. Аргагүй бие нь өвдсөн болохоор тэгсэн байх, намайг зовоох хүсэл байсан ч тэгж чадахгүй унтаад өгсөн.
Хэлсэн ёсоор нь өрөөг нь цэвэрлээд, хичээлийг нь хийж дуусаад халууныг нь үзвэл бас л халуунтай чигээрээ байв. Цаг харвал аль хэдийн шөнө дунд болсон байсан тул эмийн санчийн хэлсэн ёсоор түүнийг тарихаар шийдэн тариа хөвөн спирт зэргээ бэлдээд түүнийг дуудлаа.
Хоол унд идсэн тул түрүүнийхээ байсныг бодвол арай хөнгөн босож байгаа харагдав.
Жундэ бага зэрэг нойрмог “яасан бэ? хүн унтуулахгүй” гэж хэлэн над уруу харснаа гарт минь байгаа тариаг харан нүд нь бүлтрэх нь үү?? гэлтэй аймшигтай том болон “ООГИЙ ЧИ ЯМАР ЧӨТГӨРӨӨ ХИЙХ ГЭЭД БАЙНА АА, БАС ЮУН ТАРИА ВЭ??” гэж өрөөгөөр нэг ориллоо.
Би “юу байх вэ дээ, чамайг л тарих гэж байна, эм уугаад халуун чинь буухгүй байгаа юм чинь тарих хэрэгтэй ш дээ,эмийн санч халуун нь буухгүй байвал тариа хийгээрэй гэсэн юм” гэсээр спирттэй хөвөнгөө гарт нь хүргэтэл Жундэ үсрэх шахам орноосоо босоод “тэр эмийн санч чинь намайг хараач үгүй байж тариа хэрэгтэй гэж яаж мэдэж байгаа юм?? намайг тарина гэж бодоод ч хэрэггүй шүү ” гэсээр надаас холдож зогслоо.
Гайхалтай алуурчин, дээрэмчин дайрсан ч айдаггүй гэдэг атаман Жундэ үнэндээ тариа хийлгэхээс айдаг байж ээ хаха. Үнэхээр гайхалтай . . .
Би инээдээ барьж ядан жуумалзсаар “за Жундэ битгий маяглаад бай, тэгээд ч эмийн санд эмчийн мэдлэгтэй мэргэжлийн хүмүүс л суудаг юм тийм болохоор чамайг хорлохгүй харин ч тус болно, хурдан суу” гэсээр орон дээр нь гараа тавихад түүний нүд эргэлдсээр “чи эмч биш байж яаж тариа хийх гэсэн юм?? тэгээд ч миний халуун бараг буусан байна” гэсээр духан дээрээ гараа тавьсан аа “одоо зүгээр эмээ уугаад унтсан нь дээр байх гэсээр ширээн дээр байсан халууны эмийг аван гялс уугаад орон дотроо орон хөнжлөө толгой дээгүүрээ бүтээлээ”
Тэр яг л жоохон хүүхэд шиг юмаа. . .
Би түүний хөнжлийг зөөлөн сөхөөд “айх хэрэггүй дээ, огт өвдөхгүй амлаж байна, бас би их олон удаа тариа хийж байсан болохоор сайн байх болно оо” гэж аргадсан маягтай хэлэхэд Жундэ итгэл муутай миний өөдөөс хараад “х-хэн айсан гэж? би зүгээр л туршлагагүй хүнд итгэдэггүй, чи үнэхээр чадна гэж үү?” хэмээн надаас асуулаа.
Би “мэдээж чадна аа амлаж байна” гэж малийсаар хөвөнгөөрөө судсан дээр нь арчихад тэр гараа татаж аван “би яаж чамд итгэж болж байна?? чи хэргээр намайг өвтгөх гэж байгаа байх” гэж хэлэн ээждээ эрхэлж байгаа жоохон хүү шиг л өөдөөс минь харна. Инээдтэй юмаа . . .
Би “санаа зоволтгүй ээ би огт өвтгөхгүй, хэрвээ би тарьж чадахгүй байвал чи хүссэн шийтгэлээ өгөөрэй” гэхэд түүний сэтгэл бага зэрэг амарсан бололтой “за за тэгвэл яг намайг гурав тоолохоор тариарай” гэж хэллээ.
Би ч “ойлголоо” л гэлээ. Жундэ амандаа “нэг. . . хоёр” гэх үед нь шууд тарьчихлаа. Учир нь гурав тоолоод дараа нь тариулж чадахгүй гэдгийг нь мэдэж байсан болохоор тэр.
Жундэ ч өрөө дүүрэн орилсоор “ЯА ООГИЙ ГУАЙ ЧИ ЯАЖ НЭГ ТОО ДУТУУ БАЙХАД ТАРЬЖ ЧАДАЖ БАЙНА АА, НАМАЙГ АЛАХЫГ ХҮСЭЭ ЮУ???” гэснээ тариа тарьсан хэсэг дээр тавьсан хөвөнгөө аван нүд нь томорсоор “чи буруу газар уруу нь тарьчихсан юм биш үү?? эндээс чинь цус гарчихсан байна, би цус алдаж үхэх юм бол чам дээр шүү” гэж орилж гарав.
Би “мангар аа чиний арьсыг нэвтэлж л байгаа юм чинь цус гарч таараа тэгээд ч наадах чинь ганцхан дусал цус болохоор үхэхгүй, одоо зүгээр унт” гэсээр түүнийг оронд нь орууллаа. Тэр амандаа янз бүрийн юм үглэсээр унтаад өгөв. Ким Жундэг ийм жоохон хүүхэд шиг байхыг нь хараагүй юм байна. Инээд хүрчихлээ.
Өрөөндөө ороод унтъя гэж бодсон ч түүнд санаа зовоод байсан болохоор хажууд нь суусаар үлдлээ.
Түүний маш их үзэн яддаг хирнээ яг одоо ингээд халамжлаад сууж байгаагаа харахаар, үнэхээр л Жундэгийн хэлсэн үнэн мэт санагдаж байна. Худлаа үнэн ч гэсэн гурван жил нэг өрөөнд нэг тогооноос хооллож байсан юм болохоор бага зэрэг дассан байдаг бололтой. Хэдхэн цагийн өмнө түүнийг харааж байсан байж, ингээд өвдсөн байгааг нь хараад ямар их сандарсан бас эмийн сан уруу ямар хурдан гүйж байснаа бодохоор өөрийгөө шоолмоор ч юм шиг эсвэл ичмээр ч юм шиг санагдана.

~~~~~~~~~~~~~~~~
Хурц гэрэл нүдэн дээр минь дуссаар нойрноосоо сэрлээ. Босоод цаг харвал 11:47 бас би яг одоо Жундэгийн орон дээр сууж байна, би яагаад энэ орон дээр сэрдэг билээ???  0.О. . .

                                                   ~OXEXO~Baekee~

15 thoughts on “Азгүй миний өрөөний хамтрагч бол . . . 💀💀💀 part3 “Тэр өвдчихсөн”

    Exo xiumin said:
    8 сар 8, 2016 1:44 pm орчимд

    😀 hhu ystoi goy bolson bn hhiiiiiiiiiiiiiiiiii 😀

    Liked by 1 person

    Maniaclady said:
    8 сар 8, 2016 2:24 pm орчимд

    Шүрээ айр хулхидаад тт.тт энэ өгүүллэгийг ямар их хүлээсэн билээдээ ииий хурдан оруулж өгөөрэй кккк

    Liked by 1 person

      👑 Baekee 👑 responded:
      8 сар 8, 2016 2:55 pm орчимд

      uuchlaarai xaxa ib ni genet hodoo ybaad hodoo bh hugatsaa min bur sunjraad zondoo honoson tegeed ochigdor shono l irsen xaxa ih tenemel bolood bga :333 tegeed onoodor shuud oruulj bga bhgui yu ☺

      Таалагдсан

    0nari0 said:
    8 сар 8, 2016 2:40 pm орчимд

    Jhhaha ene ogii yg zuudendee alhasaan hahahha eooe unheer goe boljee amjilt admina hairtai shuu saranhaja😁😀😋😙❤💛💜

    Liked by 1 person

    Saruul said:
    8 сар 8, 2016 3:09 pm орчимд

    Chen l hewtuulchxsen baih daa :)) ene 2 bur hoorhon ymaa neg negnee uzen ydj bgaa haragdaad dur esgewch 2 biendee daschxsan ^^

    Liked by 1 person

    ijlee0127 said:
    8 сар 8, 2016 3:21 pm орчимд

    hhha bas tsagaa tulhaaraa sanaa zowood bnaa:33 ene chenii oogii~~gej duudhaar neg l goy tusuulugduud bhiinmaa hha:”> goyoo boljee adminaa amjilt👏👏👏👏

    Liked by 1 person

    mineforeverever said:
    8 сар 8, 2016 3:41 pm орчимд

    jongdae l sereed ooriinhoo orond hewtuulj dee chenii helsen unen shtee 3 jil hamt bhad ymr ch hun dasahguu gd yahaw dee ene 2 togssoniihoo daraa l bie biedee hairtai bsnaa oilgohiin bn l daa

    Liked by 1 person

    mira^^ said:
    8 сар 8, 2016 5:11 pm орчимд

    hehehhe hoorhin be=))))))))))) odo tgeel zaza

    Liked by 1 person

    Жэхи said:
    8 сар 9, 2016 2:11 am орчимд

    Ooroo l orond ni yvd orchoogui blgui dee. Junde Oogii bhgui bol ih ketsuudeh ni bn sh dee daraagiin udaa yoono daa

    Liked by 1 person

    백현04✌✌ said:
    8 сар 9, 2016 1:53 pm орчимд

    Woow vneheer goe bolson shvv chen maani aimar aashtai gesen tsaana hvvhdiin zan ni bgad bga bhgvi xxe vneheer egdvvtei ym aa bas owdoj baij hereldehteigee bga shvv dsraagiin hesgee hurdan awmaar bn xxe😊😊😊😋😋😋😍😍😎😗😗😗😚☺🙂😇😚😘😊😘😊😘😋😍😀😘

    Liked by 1 person

    Юүни said:
    8 сар 10, 2016 8:55 am орчимд

    Ваа үнэхээр гоёээнаа хүн бүр сул талтай хүн бүрт нээх тийм эгдүүтэй зан байдаг гэдгийг харуулжээ.дараагийн хэсгээ хурдан оруулж өгөөрэй өчигдөр л анх удаа уншиж үзлээ үнэхээр гоё өгүүллэг байна Зохиолчдоо амжилт хүсий бас баярлалаа^^

    Liked by 1 person

Сэтгэгдэл бичих