Азгүй миний өрөөний хамтрагч бол . . . 💀💀💀 part1 “миний азгүй хувь тавилан”

Posted on Updated on

d86707847ad3d802f407451113e805e0

                                           ~OXEXO~Baekee~

Оогий эгч дээ амласан 1шот маань арай л үлгэрийн урт болоо байхаар нь цөөхөн хэсэгтэй манэшот болгохоор шийдлээ. Та бүхэнд ч бас таалагдана гэж найдаж байна 🙂

1-хэсэг
Намайг Отгончимэг гэдэг. К-Поп гэгч зүйлээс болж аав ээжийн эрх танхил охин би бээр хүний нутагт суралцана гэж зөрүүдэлсээр байгаад Солонгосд ирсэн. Уг нь бол аав ээж минь их сургуульд орохдоо л Солонгост сур гэж ятгасан боловч надад юун эх сургуульд орохоо хүлээх мантай, нэг хоногийн өмнө ч хамаагүй хайртай айдолуудаа харах юмсан гэсэн хүсэл минь намайг байж суух аргагүй болгож бараг л өлсгөлөн зарлаж байж нэг юм хайрт Солонгостоо ирсэн. Гэвч энэ бүхэн зөвхөн эхлэл байсан юм.
Солонгос улс миний мөрөөдөж байсан шиг тийм гайхалтай байсангүй. Нас бага бие даан амьдарч болохгүй насанд хүрээгүй байсан болохоор сургуулийн дотуур байранд амьдрахаар болсон. Мэдээж миний төсөөллөөр бол Солонгост ганцаараа сайхан байр түрээслээд хүссэн үедээ хайрт айдолуудтайгаа уулзаж тэдний тоглолтыг үзэж ёстой л диваажинд амьдарч байгаа юм шиг амьдарна гэж бодож байсан юм гэтэл диваажин биш тамд ирсэн гэж хэлж болно. Учир нь манай сургууль үнэхээр хатуу дүрэмтэй юун нөгөө сайхан гадуур тэнэх тоглолт үзэх тийм зүйл харин ч нэг байхгүй шүү дээ. Сургуулийн хашаанд байрлах дотуур байрандаа амьдарна. Зөвхөн бүтэн сайн өдөр л гадуур гарч болно гэхдээ тэр нь өдрийн 12-с оройны 17 цагийн хооронд гэж байгаа. Ер нь ямар хамтлаг дуучин нь өдрийн цагаар тоглолт хийх билээ дээ. Бас бид яг л амьтны хүрээлэнгийн амьтад мэт гадуур гарах үедээ бүх хүүхэд байрлал тогтоогч бугуйвч авч явах ёстой. Сургуулиас хүүхдүүдээ хаана юу хийж байгааг байнга хянадаг юм. Хэрвээ гадуур гарахдаа бугуйвчаа зүүгээгүй бол маш зэвүүн шийтгэж чамайг хүлээж байгаа. Тэр бол бүтэн сар дотуур байрны шалыг угаана бас гурван сурын турш гадуур гарах эрхээ хасуулна гээд л бод.
Ер нь бол боловсон шорон гэж байгаа юм шүү дээ. Бидний амьдрал ерөнхийдөө сургуулийн хашаан дотроо л өнгөрдөг. Сайнаар хэлэх юм бол манай сургуулийн хашаанд үнэхээр хүнд хэрэгтэй бүх зүйл байдаг тийм болохоор хамаг юм нь бүрдсэн болохоор биднийг сургуулиас гаргаад байдаггүй. Мэдээж энэ бүхэн дотуур байранд амьдардаг хүүхдүүдэд л хамааралтай. Эцэг эхтэй байдаг хүүхдүүд бол энэ шоронгийн амьдралыг мэдэхгүй л дээ тэд өглөө нь ирээд орой нь явдаг болохоор бусад үед нь хүссэн бүхнээ хийж болно.
Харин над шиг гадаад сурагчид эсвэл хөдөөний сурагчид зарим нэг тохиолдолд эцэг эх нь гадаадад байдаг хүүхдүүд л сургуулийн дотуур байранд байж миний үзэж байгаа энэ зовлонг туулдаг юм даа. Гэвч би энэ дундаасаа жоохон азгүй гэж хэлж болно оо учир нь би энд байгаа цорын ганц гадаад сурагч, мэдээж манай сургууль өөр гадаад сурагчид байдаг боловч тэд бүгдээрээ хамаатан садан асран хамгаалагчтайгаа хамт байдаг тул дотуур байранд байдаггүй юм. Харин би гэдэг гэнэн цагаан тагтаа айдол, к-поп гэсээр байгаад хаана ирж байгаагаа огт мэдэхгүй хүрээд ирсэн. Солонгос охид жоохон дээрэлхүү бас ихэвчлэн мэс засал хийлгэж амжаагүй царай муутай талдаа байдаг тул намайг зүгээр байхад минь “тийм юмаа янзалсан уу? энийгээ янзалсан уу?” гэж дээрэлхэж атаархах нь олон. Эгэл жирийн Монгол охин би, солонгост бол мэс хүргээгүй нэлээд гайгүй царайлаг охидын тоонд ордог юм. Үнээс болж их дээрэлхүүлж гадуурхагдаж байна даа.
Гэвч миний жинхэнэ асуудлын дэргэд энэ бол юу ч биш, миний жинхэнэ асуудал бол манай сургуулийн атаман хөвгүүн буюу азгүй миний өрөөний хамтрагч. Манай дотуур байр дөрвөн хүүхэд дунд нэг корпус буюу дөрвөн хүүхэд дундаа нэг гал тогоо, нэг угаалгын өрөө, бас нэг зочдын өрөөтэй байдаг харин унтлагын өрөө нь дөрвөн тусдаа. Ер нь бол их тав тухтай орон сууцаас өөрцгүй л дээ. Харин ямар гай нь таараад тэгсэн юм бүү мэд дотуур байранд яг хоёр хүүхэд сондгойрдог юм, тэр хоёр хүүхэд нь нэг копуст байдаг. Дөрвөн хүний зориулалттай өрөө биш харин хоёр хүний зориулалттай тийм өрөө ганц л байдаг. Уг өрөөний хэмжээ тохижилт зэргийг нь үзэх юм бол хоёр хүний өрөө нь хамаагүй дээр л дээ. Гал тогоо, угаалгын өрөө, зочдын өрөө, хоёр хүүхдийн унтлагын өрөө нь ч бусад дөрвөн хүний өрөөнөөсөө хамаагүй том ер нь бол таван одтой гэдэг шиг л тийм өрөө л дээ. Гэвч би яагаад ийм гоё өрөөнд байж өөрийгөө азгүйд тооцсон бэ? гэхээр өрөөндөө бус харин хамт байгаа өрөөний хамтрагчдаа л байгаа юм.
Миний өрөөний хамтрагч бол манай сургуульд зартай атаман Ким Жундэ. Түүний өдөр тутамдаа хийдэг зүйл нь хүүхэд дээрэлхэх, хичээл таслах, танхай загнах, охидтой зугаацах. Манай сургуулийн бүх хүүхдүүд түүнээс айдаг ер нь бол багш нар ч түүнтэй нээх сөргөлдөөд байдаггүй. Учир нь тэр нэлээд том айлын хүүхэд. Том группын өв залгамжлагч гэсэн үг л дээ. Тэдний гэр бүлийн компани Америкт байдаг тул аав ээж, ах нь Америкт байдаг юм харин Жундэ гэж зэвүүн чөтгөр яаж яваад энд үлдчихсэн юм бүү мэд ямар ч байсан тэр солонгост сургуулийн дотуур байранд байдаг. Түүний гэр бүлийн их хөрөнгө нэр хүндээс болоод түүнийг хориглох хийсэн хэрэгт нь шийтгэх өгөх багш, захирал ч байдаггүй тийм болохоор л Жундэ гэж өөдгүй амьтан энэ сургуулийн хаан мэт аашилдаг юм.
Харин би бол хаантай хамт нэг өрөөнд орсон азгүй тахиа. Жундэтэй хамт нэг өрөөнд байна гэдэг бол түүний мөнхийн боол боллоо гэсэн үг. Мэдээж наад захын ажил дээрээс намайг зарна биелүүлэхгүй бол өөрөө дарамтална эсвэл сургуулийн охидод худлаа яриа тарааж намайг зовооно. Жундэ гэж өөдгүй амьтан ядаж байхад үнэхээр царайлаг. Тийм болохоор л түүний араас гүйдэг түм буман охид нь бүгд намайг үзэн ядаж өдөр тутамд минь дээрэлхэнэ шүү дээ. Ямар хүнд нь бурхан бүх юмыг зэрэг заяадаг юм бүү мэд. Баян эцэг эх, хөөрхөн царай, гоё хоолой бас компьютер шиг толгой гээд л бусдыг татах бүх зүйл Жундэд бий.Гэхдээ энэ сайхан оюун ухаанаа хэзээ ч сайн зүйлд хэрэглэдэггүй юм.Харин түүнд огт байхгүй цөөн хэдэн зүйл бол эелдэг зан, сайхан сэтгэл, тусархуу зан, хайр хүндлэл. Эдгээр зүйлсийн яаж хайгаад ч Ким Жундэгийн дотроос олж чадахгүй. Тэр бол мөсөн зүрхтэй амилсан чөтгөр л гэсэн үг.
Би гэдэг азгүй хүн солонгост ирээд гурван жил болж байна. Энэ жил бол миний ахлах сургуулиа төгсөж энэ аймшгийн газраас гарах гайхалтай жил. Зөвхөн энэ жил л тэсэж чадах юм бол Зэвүүн чөтгөр Ким Жундэ, түүний дагуул тэнэг охид гээд л бүх хар дарсан зүүднээсээ салах болно. Энэ бодол минь л надад эрч хүч өгч байна даа. Хүмүүс хамт байхаар дасдаг гэж ярьдаг ч би лав Ким Жундэтэй бүтэн гурван жил нэг өрөөнд байлаа дасах нь битгий хэл таалагдаж байгаа ядаж нэг зүйлч алга. Сүүлдээ Ким Жундэ гэдэг нэрийг сонсоход л уйлмаар болдог шүү, бүтэн гурван жилийн дарамт тамлал минь шууд л нүдэнд харагддаг.

~~~~~~~~~~~~

ххх: ОО~ГИЙ МИНИЙ ОЙМС ХААНА БАЙНА??

Би: ШҮҮГЭЭНИЙ ЧИНЬ ХАМГИЙН ДООД ТАЛЫН ТАВЦАН ДЭЭР БАЙГАА -_- /ОО~ГИЙ гэж дуудах бүрд нь хамаг биеийн шар үс босох шиг болох юм, хөгийн муу дарангуйлагч/

Цаг эрт байсан болохоор тайван босоод дүрэмт хувцас аа индүүдэж тавиад дотуур хувцас аа солих гээд хөхөвчөө тайлтал хаалга онгойн хөгийн амьтан ороод ирлээ.

Би: ААА ГАРАА Ч ЭЭ *цээжээ дарах*

Жундэ: битгий маяглаад бай, ямар анх удаа ийм байдалтай таарч байгаа биш одоо дасан зохицох цаг чинь болсон юм биш үү, бүтэн гурван жил ориллоо залхахгүй байна уу гэж муухай харснаа эргээд төв царай гаргаад- би оймсоо олохгүй байна орж олж өг гэж хэлээд үг хэлэх завдалгүй гараад явчихлаа.

Би зарцаас долоон дор байдаг түүний оймс дотоожыг угаахаас эхлээд хоол ундыг нь хийх, хичээл даалгавар ер нь түүний хийх ёстой бүгдийг би хийж өгдөг харин хариуд нь тэр намайг янз бүрийн үгээр дарамталж, хааяа нэг солонгос үг буруу хэлэх юм бол шоолж эвгүй байдалд оруулдаг. Тэр үнэхээр хөгийн амьтан . . .

Би түүний өрөөнд орон шүүгээг нь нээж үзвэл бүх оймс нь нүдэн дээр ил байж байх нь тэр.

Би “энэ байна ш дээ, чиний наад том алаг нүд чинь ямар ч хэрэгцээгүй болсон бололтой, юм харахаа больчихсон юм уу?” гэж ууртай хэлээд оймсыг нь гарт нь атгуулаад өрөөнөөс нь гарах гэж байтал

Жундэ гэнэт зэвүүн инээмсэглэн “үгүй ээ миний нүд маш сайн хардаг, яг чиний дотоожны ард талд ганц дусал цус байгааг торох юмгүй харж байгаа шиг” гэж хэлээд бах нь ханасан царайтай намайг ширтэнэ.

Би ч өрөөндөө орж ирээд өмдөө тайлаад шууд л толинд харлаа гэтэл үнэхээр л ард талд нь ганц дусал цус болсон байв. Миний биеийн юм шөнө жоохон нэвтэрсэн бололтой, ичмээр юмаа ийм юмаа тэр чөтгөрт харуулж л байдаг. Гэхдээ дөнгөж орж ирээд тийм зүйл харж байдаг Ким Жундэ бол яав ч энгийн хүүхэд биш амилсан чөтгөр аль эсвэл гаж донтон.

Дотуур хувцас аа солиод, дүрэмт хувцас аа өмсөөд түгжээн хэсгийг нь ухаад авсан том хүрэн хаалгаа хаагаад санаа алдан унтлагын өрөөнөөсөө гарав. Жундэ муу даварсан амьтан миний унтлагын өрөөнд хүссэн цагтаа орох гэж түгжээн хэсгийг нь ухаад авчихсан, шинэ түгжээ хийх юм бол чиний өрөөнд нүүгээд ороод ирнэ шүү гэж сүрдүүлдэг болохоор би яаж ч чадахгүй томоос том нүхтэй хаалгатай өрөөнд амьдарсаар. Хаалга түгжих, хувийн орон зай гэж надад байхгүй.

 Дөнгөж гараад иртэл Жундэ ч бас унтлагын өрөөнөөсөө гарч ирж байлаа. Над уруу харан уруулаа мушилзуулаад “өө тийм хаалга түгжихгүй бол хүн амьтан орчих ч юм билүү” гэж тас тас инээсээр унтлагын өрөөнийхөө хаалгыг түгжээд миний хаалга уруу харан бахтай нь аргагүй инээмсэглэлээ.

Жундэ “яасан бэ? өрөөгөө түгжиж чадахгүй байна гээд уурлаад байгаа юм уу? үгүй биз дээ Оогий хаха, уурлах хэрэггүй дээ гадна хаалгаа байнга чамаар түгжүүлдэг ш дээ, адилхан л түгжиж байгаа юм чинь гадна дотно ямар хамаа байна аа тийм биш гэж үү Оогий”

Тэр үнэхээр миний янзыг үзэж дуусахгүй юмаа. Болдог бол үсдээд авах юмсан -_-

Би “чиний хөгийн яриаг сонссон сонсоогүй өнөөдөр надад муухай өдөр байна тийм болохоор зүгээр хурдан гарч болох уу? хаалга түгжих хэрэгтэй байна -_-“

Жундэ “ХА ХА арай чи нөгөө дотоожон дээрх цуснаасаа болоод эмзэглээд байгаа юм биш биз дээ” гэж зэвүү хүргэм инээмсэглэж байснаа намайг мөрөөр минь тэврээд “би тэрнээс ч илүү зүйл маш ихийг харсан шүү” гэж чихэнд минь шивнэлээ.

Би: 0.О т-тэрнээс илүү гэж юу??? /бас ямар чөтгөрөө яриад байгаа юм болоо/

Жундэ “юу ч биш дээ хонгор минь, одоохон доо мэдээд хэрэггүй байх” гэж жуумалзсаар хажуугаар гараад явчихлаа.

Би: WTF!!!!! /энэ муу гаж донтон арай энд тэнд нууц камер энэ тэр суулгаж намайг тагнасан юм биш биз дээ/

~~~~~~

 “Дараагийн цаг гэхэд бэлэн байх ёстой шүү”  гэж  толгой дээр минь дэвтрээрээ цохин урд минь шидлээ. “Ямар н*** нь” гээд эргээд хартал Жундэ нөгөө л нэг зэвүү хүргэм инээмсэглэлээрээ инээсээр ангиас гараад явлаа. Өгсөн дэвтрийг нь нээж үзвэл 46 бодлоготой бие даалтын дэвтэр. “WTF!!! энэ муу эргүү чинь намайг Эйнштейн гэж бодсон юм байх даа, дөч гаран бодлого яаж нэг цагийн дотор бодох болж байна аа?? ийм их даалгавар өгсөн юм бол ядаж хоёр хоногийн өмнө ч гэсэн хэлж болно доо, хүүр гэж би одоо ямар гайгаараа энэ тэнэгтэй таарсан юм болоо??? T^T”

Түүхийн цагаа гаргууд нь гарган байж Жундэгийн бодлогыг бодлоо. Гэвч бодоод бодоод 29 бодлого, үнэхээр үүнээс илүүг хийж чадсангүй. Би тийм аймаар гавал онц сурдаггүй харин ч миний хувьд энэ 29 бодлого дээд амжилт байлаа. Одоо Жундэд өгөх л үлдлээ. Гэвч дутуу бодсон байгааг минь хараад тэр дахиад л олон янзын үгээр доромжилж доош хийх байх даа T^T би яагаад ийм ажгүй юм болоо? зүгээр мөрөөрөө Монгол доо аав ээж дээ эрхлээд сууж байсан бол хичээн сайхан гэтэл К-поп гэх шал хэрэггүй зүйлээс болж ийм тэнэг амьдралыг туулж байх гэж дээ. Одоо бол К-поп гэхээр уур хүрдэг болж дээ ер нь дуу сонсох, тоглож наадах цаг гэж үгүй болсон, Ким Жундэгээс болж -_-

Жундэгийн ангид ороход тэр нийлдэг хэдэн хөвгүүдтэйгээ тоглоом шоглоом хийн анги дүүрэн инээлдэж байгаа харагдав.Намайг орж ирэхийг хараад “Өө миний дуулгавартай бяцхан боол орж ирж байна, за тэгээд бүх юм okey биз дээ” гэж уур хүргэм инээдээрээ намайг угтлаа.

Би үг дуугарсангүй дэвтрийг нь түүнд өгөөд ангиас нь гарах гэтэл, “дөнгөж 29-г бодсон хэрэг үү? усан толгойтой юм уу? бүтэн цаг бодож байж яаж 29-хөн бодлого, ашш~~ бүтэн гурван жил надаар тоо заалгасан байж энэ зэргийн бие даалт хийж чадахгүй байгаа юм уу?” гэж араас орилох нь тэр. Ангид байсан түүний шүтэн бишрэгч охид нир хийтэл инээлдэнэ

Өөрийн хичээлийг хийхгүй гаргууд нь хаяж байж түүний хичээлийг хийж байхад арай л гомдмоор юм, нүдэнд нулимс цийлгэнэн яг уйлах гэж байтал “чи өөрөө хийгээч, бараг гучин минутын зай байна ш дээ, үлдсэн бодлогыг чи хангалттай бодож чадна Чэн” гэж хэн нэгэн хэлэхэд ангид чив чимээгүй боллоо. Би хэн байдаг билээ гээд эргээд хартал ангийн ард унтаж байсан Лае ах босоод ирсэн байв.

Лае ах бол Жундэгийн сайн найзуудын нэг бас насаараа бид нараас арай ах, гадаадад сайн дурын ажилд хоёр жил яваад сургуулиа орхисон байж байгаад бид нартай хамт сурч байгаа юм. Тэр л зөвхөн Жундэгийн амыг таглаж чаддаг цорын ганц хүн бас үнэхээр царайлаг. /аан тийм Жундэг найзууд нь Чэн гэж дууддаг, яагаад тэгдгийг нь би мэдэхгүй/

Лае ахыг ингэж хэлэхэд Жундэ дэлбэрэх шахам байж ядаж байгаа харагдана.

Жундэ “Лае чи арай энэ азгүй амьтныг өмөөрөөд байгаа юм биш биз дээ?” гэж ууртай асуухад Лае ах тайвнаар түүн рүү харан инээмсэглээд “үгүй ээ чамайг өмөөрч байна, учир нь чи түүнийг дээрэлхэж байхдаа илүү арчаагүй харагддаг болохоор чамайг тийм харагдуулахгүйн тулд би таслан зогсоосон юм” гэж хэлэхэд Жундэ миний хажуугаар “орой гэртэй уулзъя” гэж хэлэн мөрлөөд гараад явлаа.

                                           ~OXEXO~Baekee~

12 thoughts on “Азгүй миний өрөөний хамтрагч бол . . . 💀💀💀 part1 “миний азгүй хувь тавилан”

    Exo xiumin said:
    7 сар 21, 2016 11:56 am орчимд

    😀 yooh aimr goy boljee aygui sonirholtoi daraagiin hesgee hurdan plsssssssssssssss 😀

    Liked by 1 person

    mine said:
    7 сар 21, 2016 1:09 pm орчимд

    eoooox iim sonirholtoi bn gj yrisiimuu. minii hairiig yagaad iim dureer songosiinbe ghdee zgr ch yumuu iim durtei unshij bgagui blhoor unen ynztai bnaa daraagiin hesgiig n huleej teskunee

    Liked by 1 person

    백현04✌✌ said:
    7 сар 21, 2016 1:09 pm орчимд

    Yanoo😲😲😲 estoi vneheer zewvvn ym aa yaj ingej hvniig tamlaj chaddag bn aa chen gaui udahgvi chi muu durlahaa medehgvi ih zan gargaj bn aa yah we chamaig neg chadaj ognoo bvvr zanchihya bvvr bodohoor uur hvreed bh ym tghder tsaanaa bol joohon egdvvtei ym shig edtoi goe bolson bn manai lay ah bvvr ih goe dvr boljee 💪💪👏👏 vneheer ih baharhaj bn daraagiin hesgee tesen ydan hvleej bn😍😍

    Liked by 1 person

    D.O. said:
    7 сар 21, 2016 4:03 pm орчимд

    Hehe bi bas solongos ywj surj brag hvssen vedee tedniigee harj fan uulzalt togloltond n algasahgvv ochno gj bdsog
    Tiim amar bhgvv l bh l daa
    Unshij bhd nadad zowlood bgaa yum shig sanagdlaa
    Vneheer sonirholtoi bn daraagiin hesgiig hvleej bgaa shvv

    Liked by 1 person

    Аниргүй ^_^ said:
    7 сар 22, 2016 12:56 pm орчимд

    Хихихи сонирхолтой байнашүү. Яах болдоо тэсч ядаж байнашүү

    Liked by 1 person

    mira^^ said:
    7 сар 25, 2016 2:33 am орчимд

    woaw estoi goy =))))))))))) uneheer ih taalagdaj bn

    Liked by 1 person

Сэтгэгдэл бичих