Анна

Posted on

​Та бүхэндээ энэ өдрийн мэндийг Анна миний бие хүргэж байна. Намайг дэмжиж урам өгч байдаг бүх хүмүүсдээ албан ёсоор өөрийгөө эхлээд танилцуулмаар санагдлаа. Намайг Солонго гэдэг. Улаанбаатар хотын ирээдүй цогцолбор нэгдүгээр ахлах сургуулийн арван нэгдүгээр ангид сурдаг . Одоо арван нэгдүгээр ангид орно шүү . Арван таван настай айлын ууган хүүхэд. Юуны өмнө яагаад энэхүү зүйлийг бичихээр болсон бэ? гэхээр бусадтай өөрийхөө бодож санаж явдаг зүйлсээ хуваалцмаар санагдсан юм. 

Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдран суурьшдагаас чи өөрийгөө цорын ганц хувилбар гэдгээ заавал санаарай. Тийм ч учираас хэн нэгнээс айж ичиж зовж эмээхгүйгээр юу хүссэнээ хийгээрэй. Одоогын нийгэм нь угаас шүүмжлэх сайшаах гэхээсээ илүүтэйгээр доромжилж муулах болсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ тэр бүхэн угаас байдаг л зүйл битгий санаа зов . Цахим ертөнцөөр хэрэгтэй хэрэггүй үнэн худал маш олон мэдээлэл хов жив дунд өсвөр насныхан бид өдөр шөнөгүй гацаж байгаад эмзэглэж байна. Хүн бүр л хүсдэг мэдлэгтэй боловсролтой мөнгөтэй юунд ч санаа зовохгүй амар тайван амьдрахыг … энэ боломжгүй зүйл биш шүү дээ. Амжилтанд хүрсэн цөөнгүй хүмүүс байдаг. Тэр хүмүүс яг л бидэнтэй ижилхэн хүмүүс гэтэл бид яагаад чадахгүй гэж? өнөө маргаашийхаа хичээл тоо томъёонуудыг харж гутарч эморч байснаас ирээдүйд би яах билээ гэж бодоод одооноос хичээ. Хэзээ ч оройтдоггүй юм одооноос л эхэл. Чамайг feed ээ дээш доош нь гүйлгэж бүх өдрийн цаг заваа үрэн тарж байх хооронд өөр хэн нэгэн чиний үе тэнгийхэн юу хийж байгаа бол гэдгийг нэг бодож үзээрэй. Хэрэгтэй хэрэггүй хов жив уншиж байхаар ямарваа зүйлийг хэрхэн амархан хурдан сурч мэдэх эсвэл өөрийн сонирхдог зүйлийхээ талаар танин мэдэхүйн зүйлийг интернетээр судалж уншиж сонирхож үзээрэй. Хамаагүй илүү сонирхолтой байх байхаа гэж найдаж байна. Хүн л юм чинь зугаацаж өөрйгөө саатуулах хэрэгтэй . Гэхдээ цаг хугацаатай байхыг санаарай. Тэртэй тэргүй чи хөлөө олчихсон байхад хангалттай наргих зугаацах цаг гарч ирнэ. Тэрнээс өмнө жоохон ч гэсэн ном уншаад үз эсвэл ширээн дээрээ суугаад ганц ч гэсэн томъёоны учирийг олох гээд үз ганц ч гэсэн гадаад үг цээжлэх гээд үз. Ийм залуу сайхнаараа байж битгий бүх зүйлд гутарч унжаад бай. Одоол чиний хүссэнээрээ инээмсэглэж цовоо сэргэлэн байх нас. Соёлтой бай олон нийтийн газар чанга чанга хашгирч чарлаж инээхээ боль. Бүх зүйлийг ном журмаар нь хийхийг оролд. Удахгүй шалгалттай яах вэ гайгүй сурлагатай хүүхдийн хажууд сууж хуулахыг бодъё гэж битгий бод. Чи тэрнээс хавгүй дээр чи ганц хоёрхон цаг сэтгэлээсээ хандаад ойлгоё гэвэл дорхноол ойлгочихно ямар ч хэцүү зүйл байхгүй. Тэгэх тусмаа чи айх зүйлгүй өөртөө сэтгэл хангалуун байж чадна. Чи юу хүсэж байна гадаад орноор хүссэнээрээ аялах, өөрийн гэсэн номын сантай болох, сурлагын жагсаалтаар нэгдүгээрт жагсах, үнэтэй цуглуулгатай болох , брэндийн гоё хувцаснуудтай болох, өндөр гуалиг биетэй болох гэх зэрэг энэ бүгд боломжгүй зүйл биш одооноос чи хичээвэл хэзээ нэгэн цагт биелэх л болно. Төлөвлөгөө гарга битгий шантар тууштай зүтгэ эцэст нь заавал үр дүн гарна. Жишээлбэл ЕЭШийн шалгалт байлаа гэж бодъё . Бүх хүүхдүүд энэ зүйлээс айдаг бие нь арзайдаг байх. Гэхдээ үүнд айгаад байхаар юм огт байхгүй. Сүрхий өдөр шөнөгүй бэлдэх ч шаардлагагүй. Чи хичээлээ тухайн тухайн үед нь ойлгоод мэдээд авсан бол жоохон сэргээгээд л болоо. Чиний хэзээч хараагүй хачирхалтай хүнд хэцүү зүйл огт орж ирэхгүй. 800 оноо авах боломж 100% бий. Чи зүгээр л одооноос л хийж эхэл. Өдөр шөнөгүй утас нөөтбүүкээ ширтэж хэрэггүй зүйл хийхээ боль . Гэхдээ бүр хая гэж хэлээгүй. Цаг хугацааг ашиглаад чөлөөт цагаараа өөртөө хэрэгтэй зүйлсээ олж мэдэж авч байгаарай. Эсвэл сонирхолтой адал явдалтай ухаарал хайрлах кино бичлэгнүүд олж үз. Хэл сурж байгаа бол тухайн хэлээрээ үзээд ойлгохыг хичээ. Юу ч байсан өөртөө хэрэгтэй талаас нь ашигла. Ямарваа зүйлийг сурах гэж залхуурч муухай царайлах биш яавал илүү сонирхолтой талаас нь сурах вэ гэж бодож байгаарай. Хүнд үгйү гэж хэлж сур. Чи хүсэхгүй байвал уучлаарай би чадахгүй үгүй ээ гэж хэл.Хичээлээ хийж байхад чинь хэн нэгэн саад болоод үүнийг хий тэрийг хий гээд байвал би завгүй байнаа дараа болж болох уу эсвэл бүр үгүй ээ чадахгүй гэж хэлэхгүй бол чи дараа нь харамсана шүү. Шийдэлд хүрээд хиймээр байгаач яг хаанаас эхэлж юу хийхээ мэдэхгүй байвал амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар баримтуудыг уншиж үзээрэй магадгүй тэнд чиний юунаас эхлэхийг бичээд өгчихсөн байгаа байх .Ирээдүйд чи хүссэн газраараа аялаад гадаад хүмүүстэй чөлөөтэй харилцаж цэвэрхэн сайхан хувцаслаж эсрэг хүйстнүүдийхээ нүдийг унагааж аав ээж хамаатан судан болон бусад хүмүүс чамаар бахархан магтаж байгаасай гэж хүсэж л байгаа биздээ. Тэгвэл одооноос төлөвлө хий бүтээ 
Зиак долоо хоногын дараа уулзацгаая . Та нар минь ч бас амралтаараа сайхан амраарай. Бүгдэнд нь амжилт хүсье .