+ ♀ ~ Гэрэлд нуугдсан харанхуй ~ ♂ + part12

Posted on

cry

                                             ~OXEXO~Baekee~

😀 . 😀 . 😀

Анхааруулга энэ өгүүллэг нь “+” тул бага насны хүүхэд уншихыг хатуу хориглоно хэрвээ насанд хүрээгүй бол өөрийн ухамсраараа уншихгүй байна уу!!!!!!!!!!!!!!!!! мөн “+” өгүүллэг тул маш задгай бичсэн байгаа ёс бус үг хэллэг ч орж магадгүй тиймээс хэл амаар доромжлохгүй байхыг хүсье /бас хэсэг бүр дээр “+” гарахгүй гэдгийг санаарай “+” өгүүллэг байж “+” нь хаана байна гэж нэхэхгүй шүү гарах ёстой хэсэг дээрээ л гарна/

Яг одоо надад ямар мэдрэмж төрж байгааг үгээр илэрхийлж чадахгүй нь зүгээр л ГЭРЭЛ гэж хэлнэ. Кёнсүү бол миний амьдралын гэрэл тэр л миний харанхуй ертөнцийг нүд гялбам хурц гэрлээр гэрэлтүүлсэн.
Гэвч энэ гэрэл надад дэндүү гоёдох байх. Түүнийхээ надад өгөх энэ их хайр халамж аз жаргал дундаас нэг зүйл ойлгосон юм. Миний амьдрал харанхуйд өнгөрсөн цааш даа ч тийм л байх болно. Одоо л би өөрийгөө юу хийх ёстойг маш сайн мэдэж авлаа. Би өөрөө үүрд мөнх харанхуйд байх ч байсан хамаагүй яг одоо л би Мисү Сэүн хоёрыг харанхуйгаас татаж авах хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Жоохон л хүлээчих Мисү би чамаас хулгайлсан аз жаргалаа заавал эргүүлж өгөх болно өөрийгөө золиослоод ч хамаагүй.

12-р хэсэг

Маргааш нь сургууль дээр очоод Сэүнтэй уулзаж үнэнээ хэлэхээр шийдлээ. Ангид Кёнсүү бид хоёр ороход Сэүн Мисү хоёр хоёулаа байх ба хичээл эхлэх арай болоогүй байсан болохоор ангид тэднээс гадна хэдхэн хүүхэд л байв. Миний юу хийх гэж байгааг Кёнсүү одоохондоо мэдэх хэрэггүй байх гэж бодсон юм тэгээд ч миний арчаагүй байдалд байгааг харвал сэтгэл нь өвдөнө шүү дээ. Одоо би хамгаалах хайрлах хүнтэй болсон болохоор өмнөх шигээ бүх зүйлд хамаагүй хандаж болохгүй, Кёнсүүд огт байхгүй хамаатныхаа эгчийг өвдөөд босож чадахгүй байна гэнэ очоод эмнэлэгт хүргээд өгөөч гэж худлаа хэлээд хотын нөгөө зах уруу явуулчихлаа, миний сайхан залуу найз охиноо хэнээс ч илүү худалч өөдгүй амьтан гэдгийг мэдсээр байж миний үгэнд итгэн юун хичээл ном хамаг юмаа хаян гүйгээд явчихсан. Кёнсүүг явуулаад Сэүн дээр очлоо.
Намайг очиход Сэүн үл ялиг инээмсэглэн: сайн уу? Сохэ бие нь зүгээр үү?
Би: сайн сайн , чамд хэлэх юм байна гарч байгаад ярилцаж болох уу?
Гэхэд Сэүн бага зэрэг гайхсанаа: за тэгье ээ гэлээ. Сэүн бид хоёрыг ангиас хамт гарах үед Мисү над уруу үгээр илэрхийлэхийн аргагүй тийм хөндий бас аймаар харцаар харж байв.
Сэүнийг дагуулан сургуулийн дээвэр дээр гараад: Сэүнээ намайг уучлаарай /би дэндүү ичиж бас гэмшиж байгаа тул түүнийг царай уруу эгцэлж харж чадсангүй/ харин миний хэлсэн үгэнд гайхсан Сэүн инээмсэглээд: юу яриад байгаа юм. Бас яагаад надаас уучлалт гуйгаад байдаг билээ?
гэж асуухад нь би доош харсан чигтэй бүгдийг ярьж эхэллээ, бас зэрэг зогсох юм уу түүний царай уруу харах юм бол хэлж чадахгүй юм шиг санагдаад: Би бүгдэд буруутай, надаас болж Мисү та хоёр салсан**
гэхэд Сэүн үг таслан: Чи юу яриад байна аа, Мисү та хоёр найз болохоор чи буруугаар ойлгоод байх шиг байна зүгээр л би түүнийг гомдоочихсон юм гэхдээ яг юунаас болж тэгж гомдоосон гэдгээ сайн мэдэхгүй байна гэхдээ ямар ч байсан чамаас болоогүй ээ тэр надад л гомдсон гээд инээмсэглээд намайг нудрах үед хийсэн хэрэг минь улам хүндрэх мэт сэтгэл улам таагүй боллоо, Надаас болж амьдрал нь бараг үгүй болсон байхад намайг ч гэж мэдэхгүй намайг сайнаар бодож байх гэж, Мисү үнэхээр сахиусан тэнгэр бололтой над шиг өөдгүй амьтныг эцсээ хүртэл хамгаалсан байна ш дээ тэгж бодоход л сэтгэл минь улам өвдөнө бас өрийн эрхгүй нүднээс нулимс урсана
намайг уйлаад байсан болохоор Сэүн сандран надад алчуур өгөөд: С-Сохэ яагаад уйлаад байгаа юм бэ? би чамайг гомдоох үг хэлээгүй биз дээ хэмээн яахаа мэдэхгүй сандарч байхад нь би зүгээр л толгой сэгсрээд уйлсаар хэсэг тэгж зогсож байгаад  арай дээр болох үедээ ярьж эхэллээ: би Мисү та хоёрыг харах бүр дээ өөрийгөө улам ихээр үзэн ядах юм, бас амьдралыг чинь сүйрүүлсэн намайг сайн хүн гэж бодож байгаа чамайг харахаар Мисүүгийн ямар сайн охин байсан бас өөрийгөө ямар арчаагүй амьтан гэдгээ улам бүр ухаарах юм
гэхэд миний ярих утгагүй ярианд толгой нь эргэсэн Сэүн: Сохэ чи юу яриад байгаа юм бэ? гэж гайхсан даа асуулаа
Би: намайг ярьж дуустал чимээгүй сонсож байгаач тэгэх үү гэхэд Сэүн толгой дохилоо, би үргэлжлүүлэн: та хоёрын салахын өмнөхөн чи хувцас солих өрөөнд нэг охинтой унтсан тэрийгээ санаж байна уу гэж асуухад Сэүний нүд орой дээрээ гарах шахан: чи яаж мэдсэн юм? нэг охин биш Мисү бид хоёр байсан шүү дээ гэхдээ түүний дараагаар л Мисү надаас салсан гэж хэлээд урвайлаа.
Би: үгүй ээ тэр охин Мисү байгаагүй чи өөр хүнтэй унтсан гэж хэлэхэд Сэүн бүр ч их гайхсан харагдана, чи надтай унтсан гэж хэлээд Сэүн рүү харахад Сэүн худлаа байлгүй дээ байж боломгүй юм гэсэн харцаар над уруу хараад: Сохэ чи сайн эдгэрээгүй юм уу? сонин юм яриад байх юм би яасан гэж чамтай унтах юм бас унтсан байлаа ч би санах ёстой биз дээ гэсээр намайг яг галзуу хүн харж байгаа юм шиг харна.
Би үргэлжлүүлэн: яагаад санахгүй байна вэ гэж үү? чи миний өгсөн хар тамхитай кофег уусан шүү дээ, тэгээд л чи мансуурсан хэрэг гэвч би чамд энэ түүхийг ярьж эхлэхээс өмнө бүх хүмүүсийн сахиусан тэнгэр гэж боддог Сохэ гэдэг охин үнэндээ ад чөтгөрөөс ч илүү муу хүн гэдэг тухай хэлэх хэрэгтэй байх гээд өөрийгөө ямар донтой шулам болох талаар хэлэн өөрийн бүх амьдарлаа түүнд ярилаа
Миний хажууд зогсож байсан Сэүн надаас айсан эсвэл жигшсэн мэт надаас жоохон зайгаа бариад толгой сэгсрэн хөмсгөө зангидсаар намайг ширтэх үед тамын халуун тогоонд амьдаараа шарагдаж байгаа юм шиг л аймшигтай таагүй мэдрэмж төрнө. Миний тухай үнэнийг нэг л хүн мэдэхэд ийм аймаар байгаа юм чинь бүх хүмүүс удахгүй мэдэх үед юу болох талаар бодохыг ч хүсэхгүй байна.
Би үргэлжлүүлэн: тэгээд л чи намайг Мисү байна гэж бодоод унтчихсан бас хийсэн бичлэгээ Мисүд үзүүлсэн надад Мисүгийн жаргалтай байдаг тэр төрх нь таалагддаггүй байсан болохоор түүнийг уйлж байхыг нь харахыг хүссэн юм тэгээд л ийм зүйл хийсэн гэхэд Сэүн намайг тас хийтэл алгадаад: чам шиг ийм найз гэж байдаг юм уу? ийм арчаагүй үйлдэл хийсэн байж яаж одоо болтол Мисүгийн нүдний өмнө байж чадаж байна аа яг одоо түүний нүднээс алга бол дахиж хэзээ өмнө харагдаад хэрэггүй гэж хэлмээр байна , Сохэ биш ээ хөгийн амьтан минь Мисү чамайг ямар их хайрладаг байсныг мэдэх үү? надтай байхдаа аав ээж гэр бүлээсээ илүү зөвхөн чамайг л ярьж яг чам шиг мундаг сайн охин баймаар байна гэж хэлдэг байсан арчаагүй юм бидний амьдрал чамд ямар гай болсон гэж бидний аз жаргалыг үгүй хийж байгаа юм? /түүний хоолой зангиран/ ЧИ МЭДЭХГҮЙ БАЙХ Л ДАА ГЭХДЭЭ Л МИСҮ МИНИЙ БҮХ ЗҮЙЛ БАЙСАН, МИНИЙ ЕРТӨНЦ ЗӨВХӨН МИСҮГЭЭР Л ДҮҮРЭН ТЭР ХӨӨРХӨН ОХИНЫГ ГАНЦ ӨДӨР Л ХАРАХГҮЙ БОЛ ГАЛЗУУРАХАА ШАХДАГ, ТҮҮНИЙ ХӨӨРХӨН ИНЭЭМСЭГЛЭЛИЙГ ХАРАХГҮЙ Л БОЛ МИНИЙ НЭГ ӨДӨР ТЭР ЧИГТЭЙ БҮҮДГЭР ГЭРЭЛ МУУТАЙ БАЙДАГ, ТҮҮНЭЭСЭЭ ХАЙРТАЙ ГЭДЭГ ГАНЦ ҮГИЙГ СОНСОХОД Л ЗҮРХ МИНЬ АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЧ УСГҮЙ ЦӨЛ Ч ДИВААЖИН ЮМ ШИГ ТИЙМ Л МЭДРЭМЖ ТӨРДӨГ гэж хэлэхэд түүний хацрыг даган нулимс нь чимээгүй урсаж байлаа, тэр үргэлжлүүлэн: чи бусдыг хайрлах хайрлуулахын талаар мэдэх юм уу хайртай хүнтэйгээ ганц сэкунт л хамт байж чадахгүй бол санаж эхлэх тэр мэдрэмжийн талаар МЭДЭХ ЮМ УУ ГЭЖ БАЙНА??

Миний нулимс ямар ч хяналтгүй урссаар: мэднэ ээ би тэр мэдрэмжийг мэдэрч үзсэн болохоор л өөрийн хийсэн энэ муухай алдаагаа бага ч болов засахыг хүссэн юм.Миний энэ ой гутмаар үнэн төрхийг мэдсээр байж намайг юунаас ч илүү хайрлах тэр залуугийн хайрыг мэдэрсэн болохоор чиний Мисүгийг хайрлах хайрыг ойлгосон юм. Хамаг бие минь шилэнд зүсэгдэн тэр чигтэй хорсон өвтгөж байх үед тэр хүнд ганц тэврүүлэхэд л ямар ч өвчин намдаах эмнээс илүү үйлчилж байсан болохоор би хайр гэдэгт итгэж бас хайр гэдэг зүйлийн үнэ цэнийг ухаарсан болохоор л та хоёр чадах бүхнээрээ туслахыг хүссэн юм Т^Т
Сэүн ч гэсэн намайг дэндүү үзэн ядсан харцаар ширтэн: тусална гэнэ шүү, чи энэ хөгийн зүйлээ хийхээсээ өмнө бодох ёстой байсан юм одоо бүгд оройтсон болохоор зүгээр л бидний нүднээс үүрд алга болоод өг, чамайг дахиж харах юм бол бие ээ барьж чадахгүй алаад хаячих юм шиг байна. Одоо л би Мисүгээ ойлгож байна яагаад намайг тэгтлээ үзэн ядаад байсныг нь одоо л ойлгож байна хэдийгээр би юу ч мэдээгүй ч гэсэн чам шиг дорд амьтантай унтсан байхад тэр яаж надтай дахин нийлэх билээ дээ чи бид хоёрыг харах бүрд түүний бөөлжис нь цутган ой нь гутаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор түүний нүднээс үүрд мөнх тонилж үз дараа төрөлдөө ч түүний ойр хавьд байж болохгүй шүү, би ч бас түүний нүднээс алга болох ёстой бололтой чи бид хоёрын хийсэн нүгэл дэндүү их юм түүний минь бяцхан зүрх ямар их шаналж, биднээс болж хэдэн шөнө дэрээ норгосон бол чи ер нь бодож үзсэн үү? чамд үнэхээр л түүнийг гэх өчүүхэн ч хамаагүй сэтгэл байгаа бол яг одоо эндээс зайл гэж хэлээд хажуугаар гарахад нь
Би: БИ МЭДЭЭЖ ТА ХОЁРЫН НҮДНЭЭС ҮҮРД АЛГА БОЛОХ БОЛНО ХАРИН ЯВАХААСАА ӨМНӨ АЛДААГАА Л ЗАСАХ ГЭСЭН ЮМ. ЧИ ОДОО Ч ГЭСЭН МИСҮД ХАЙРТАЙ БИЗ ДЭЭ БИ ТА ХОЁРТ ТУСАЛЪЯ ГЭЭД БАЙХАД ЯАГААД ҮГҮЙ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ЧИ ТҮҮНТЭЙ ХАМТ БАЙХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ? Т^Т гээд арга ядсандаа уйлсаар газар сөхрөн уналаа
Сэүн ч бас уйлсаар: НАМАЙГ МИСҮТЭЙ ХАМТ БАЙМААРГҮЙ БАЙНА ГЭНЭЭ???? ЮУ СОЛИОРООД БАЙГАА ЮМ БИ ХҮСЭЖ БАЙНА ГАЛЗУУРТЛАА ХҮСЭЖ БАЙНА ХЭДХЭН АЛХМЫН ЗАЙТАЙ БАЙЖ ХАЙРЫНХАА ГАРТ ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА ӨӨРТӨӨ УУР ХҮРЧ БАЙНА, ТҮҮНТЭЙ ХАМТ БАЙМААР БАЙНА. ХАЙРАА ГЭЖ ДАХИН ДУУДМААР БАЙНА ГЭВЧ ЭНЭ БҮХНИЙГ МЯНГА ХҮСЛЭЭ ГЭЭД БИЕЛЭХ ХЭРЭГ ҮҮ? ОДОО ЧИ БИД ХОЁР ЮУ Ч ХИЙЛЭЭ ГЭСЭН ТЭР ХЭЗЭЭ Ч НАМАЙГ УУЧЛАХГҮЙ, ЗАСАЖ БОЛОХ АЛДАА БАС БОЛОХГҮЙ АЛДАА ГЭЖ БАЙДАГ ЮМ ЧИНИЙ ХИЙСЭН ЭНЭ Н***Н АЛДАА ЧИНЬ ХЭЗЭЭ Ч ЗАСАГДАХГҮЙ ГЭЖ БАЙНА Т^Т хэмээн уйлсаар бас л цөхөрсөн бололтой газар өвдөглөн уйлна.
Би Т^Т: уучлаарай, уучлаарай бүгд миний буруу тиймээс ганц л удаа надад итгээд надтай хамтарч ажиллаж болохгүй гэж үү? одоо ч гэсэн Мисү чамд хайртай би мэдэж байна Т^Т
Сэүн хэсэг чимээгүй уйлж байснаа: НОВШ ГЭЖ БҮГДИЙГ НЬ ХАРААЛ ИДЭЭСЭЙ хэмээн дэндүү бачимдан орилоод чимээгүй боллоо.Үүнээс хойш бидний хэн хэн нь нэг ч үг дуугарсангүй дуугарах гээд ч юу хэлэх билээ зүгээр л өөд өөдөөсөө харан уйлна.
нэлээд удаан тэгж байсны эцэст Сэүн түрүүлээд явлаа. Би босох тэнхэлгүй болтлоо уйлсан мэт хичээл рүүгээ явъя гэсэн ч хөл минь газраас үл хөндийрнө. Одоо доош буух үед илүү муу зүйл намайг хүлээж байгааг би маш сайн мэдэж байгаа тул айсандаа хөл гар минь өөрийн эрхгүй салгана.
Хэтэрхий их уйлсандаа нүд минь хавдан нээгдэхгүй шахам болон цонхийсон юм хөлөө зөөж ядсаар доош буухад яг л өлсгөлөн чонын үүрэнд орж ирсэн мэт бүгд л намайг аймшигтай харан хоорондоо шивэр авир хийнэ. Бас чангаар “Арчаагүй амьтан” “Донтой н***” “ичгүүргүй араатан манай сургуулиас зайлаасай” гэх мэт намайг үзэн ядсан үгс урсган зарим над уруу шүлсээ хүртэл хаяна.
Надад ингэх эрх байхгүй ч гэсэн Мисү Сэүн хоёрын төлөө хийх хэрэгтэй байсан тул хүүхдүүд над уруу хог шидэн муу муухайгаар хэлж байхад нь юу болоогүй мэт: миний гуйсан гуйлтыг биелүүлж өгөөч гуйж байна та бүхэн туслаарай хэмээн тэдний өмнө бөхөлзөн алхана.
Ангид орж ирэх үед Сэүн байгүй явсан байлаа харин Мисү ямар ч нүүрний хувиралгүй сууна. Ангийн хүүхдүүд бас л намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлнэ. Би чимээгүй суудалдаа очиж суутал хэн нэгэн үснээс минь зулгаан хойш хүчтэй татаад ширээ мөргүүлчихлээ хэтэрхий хүчтэй мөргөсөн болохоор толгой манаран нүд бүрэлзсээр арай хийн өндийн харвал манай ангийн нэг охин: чи одооноос хамгийн ард сууж бай чам шиг шулмыг харах юм бол нүд хорсоод хичээлээ хийж чадахгүй юм шиг байна гэж хэлэхэд нь би чимээгүй л хойно суулаа хойшоо явж байхдаа Мисүрүү хальт харвал тэр чимээгүй хичээлээ хийн доош харна.
Өнөөдрийн хичээл яг л ийм өнгөрлөө завсарлагаа болох бүрд бүгд л над дээр ирэн харааж доромжилж сургуулиас зайл хэмээн хөөнө бас миний тарьсан энэ хэргээс болж захирал намайг өрөөндөө дуудсан бас аавыг минь ч дуудсан байлаа намайг сургуулиас гарах хэрэгтэй байх гэж захирал хэлэх үед би Сэүн Мисү хоёрт туслахаас нааш явахгүй гэж өөртөө амласан амлалтаа бодон сургуулиас гармааргүй байна гэж гуйлаа аав минь манай сургуульд жил бүр их хэмжээний хандив өргөдөг тул захирал яаж ч чадсангүй бас аав минь ч намайг ийм нөхцөл байдалд байж шилжихгүй гээд байгаад гайхаж байгаа бололтой намайг шилжихийг ятгана.
Хичээл тараад гэр лүүгээ алхаж байтал гудамжны цаанаас манай сургуулийн хэдэн охид гараад ирлээ.
охин1: энэ донтой шулмыг хараач одоо болтол манай сургуулийн нэр хүндийг бузарлаад байсаар л байгаа юм уу?
гэхэд нөгөө охин нь чанга инээн намайг шоолно.
охин1 намайг үсдээд: чамд гэж хэлэхэд маргааш хичээлдээ ирэх хэрэггүй шүү за
би: би шилжихгүй ээ гэж хэлэхэд нөгөө охид чинь намайг газар түлхэн унагаад нүүр нүдгүй тааралдсан газраа өшиглөн дээрээс дэвсэнэ. Хамаг бие минь хорсон яс минь үйрэх мэт аймшигтай мэдрэмж төрөн хэтэрхий их өвдсөндөө нулимс минь урссаар эндээ үхэх нь дээ гэж бодож байтал нэг л танил хоолой “БОЛИОЧ” гэж орилж байгаа сонсогдлоо. Тэр хоолойг сонсох төдийд аз жаргалдаа умбан төд удалгүй намайг харанхуй бүрхэн авлаа.

                                              ~OXEXO~Baekee~

19 thoughts on “+ ♀ ~ Гэрэлд нуугдсан харанхуй ~ ♂ + part12

    mm said:
    Арван нэгдүгээр сар 21, 2015 5:48 pm орчимд

    yooow micv uhaantai ohin bolhoor oilgph bolnooo gj naidaj bna sehund yamar hetsvv bsan bollooo amjilt

    Liked by 1 person

    Камм said:
    Арван нэгдүгээр сар 21, 2015 5:53 pm орчимд

    1st ✌️✌️
    Сохэ мнээ ямар их зовлон бээ ㅠ.ㅠ бvр зодуулж бгн нvдэнд харагдчихла . Дараагийн хэсэгээ хурдан оруулаарай . Та их мундаг шvv ! Baekee fighting !

    Liked by 1 person

    Юки said:
    Арван нэгдүгээр сар 21, 2015 5:59 pm орчимд

    Aaaaaaa ene yg misu bgada :> bur dogdolcihlo :)))) ghde bas haramsaltai yuma sohe iim baidald orcdog n orovdmor c yum shig hmmm zza yuc gsn daraagin hesgig tesen ydan hulej bga shu amjilt

    Liked by 1 person

    Жунаёон said:
    Арван нэгдүгээр сар 21, 2015 6:08 pm орчимд

    Ваа их хүлээлээ шүү хихи 😂😂✌ хэн орилсон бэ мисү байгаасай ззаз амжилт

    Liked by 1 person

    DoKyungsoo said:
    Арван нэгдүгээр сар 21, 2015 6:18 pm орчимд

    happy endingtei l gej naidii :))
    yestoi goy bolson bnaa amjilt ❤

    Liked by 1 person

    Kkk said:
    Арван нэгдүгээр сар 21, 2015 6:44 pm орчимд

    😰😰😰 yanadaa. Udaan huleesen shuu daraagiin hesgee hurdan oruulaarai

    Liked by 1 person

    byun baekhyun said:
    Арван нэгдүгээр сар 21, 2015 8:14 pm орчимд

    сүүлийн үед би үнэхээр эмзэг байгаа бололтой дахиад л уйлчихлаа.угаасаа энэ нулимс гэгч нь надад захирагдах биш дээ. сэтгэл энэ хоёр нилчээд сүүлийн үед их сонин байгаад байгаа шүү үнэхээр хэдий сэүн тэр хоёрын өмнө буруу зүйл хийсэн ч ядаж түүнд гэмээ ухаараад алдаагаа засах боломж олгож болохгүй гэж үү!!!!! сэүний хэлдэг зүйлс бүгд үнэн. эхлээд тэдэнд ийм зүйл хийхийнхээ өмнө бодох хэрэгтэй байсан юм

    Liked by 1 person

    Maniaclady said:
    Арван нэгдүгээр сар 22, 2015 2:15 am орчимд

    SATAN’ SON DO KYUNGSOOO ийм сайн хүний дүрээр харах гэдэг үнэхээр хахахаха ЁОООООООООООО сохэ минь дэээ ТТ.ТТ

    Liked by 1 person

    Жон Ханыл said:
    Арван нэгдүгээр сар 22, 2015 2:41 am орчимд

    D.o bgagvi bsn bol sohee hiisen vildelde haramsahgvi harin ch bah n hanaad suuj bh bsan bhda te Ymar azaar Kyungsoo garch irsen ym.Sehun Misoo 2 biy biydee yg l zoriulagdsan ym shig hosuud.Ymartaich sohee buruu zvil hiisen gdge oilgospn bol boloodoo.Misoo Sohee.gin heleh vgiig baga ch boltugai sonsoosei.Sehun ter 2 ewlerchih bhoo.Harin Sohee ter vyd n shiljiher bolwol Kyungsooges holdono te T.T Za ter yahaw yu ch gsn daragin hesgig hvleej baiy.Ymar ih hvleewee T.T

    Liked by 1 person

    •수지• said:
    Арван нэгдүгээр сар 22, 2015 3:15 am орчимд

    Үфффф аймшигтай юм. Хэдий Сохэгийн хийсэн зүйл аймшигтай ч гэсэн яаж ингэж чаддаг байна аа? Ер нь Сохэгийн хийсэн зүйл энэ охидод ямар пад байна аа? Энэ хэдэн хөвгүүд нь л уурламаар юм. Бас Сэүн одоо доошоо буунгуутаа шууд сургууль даяар тараагаад байхдаа яахав дээ :/ жоохон бодож үзээд харж үзээд Мисүтэйгээ нийлэхийн тулд тусламж авахгүй дээ. Бас энэ охидууд нь үнэхээр аймар юм. Яаж хүнийг ийм болтол нь зодож байна аа? Гэхдээ би бусад сурагчдын оронд байсан бол яахаа ч сайн мэдэхгүй л байна. Бурхны авралаар Кёнсү ирж байгаа нь сайн хэрэг. Хурдхан Сэүн Мисү хоёр нийлээд Сохэ маань Кёнсүтэй хамт хаа нэг тийшээ явж аз жаргалтай амьдраасай билээ

    Liked by 1 person

    - Сыл - said:
    Арван нэгдүгээр сар 22, 2015 3:22 am орчимд

    ваа бүлтгэр залуу би ч үнэхээр чөтгөрлөг бололтой :> бас би дэндүү удаан хүлээсэн т.т дахиж битгий алга болоорой :))

    Liked by 1 person

    - Сыл - said:
    Арван нэгдүгээр сар 22, 2015 3:24 am орчимд

    сохэ минь алдаагаа хурдан засаад энэ сургуулиасаа яваасай билээ тт.тт кёнсүү минээ сохэг сайн хамгаалах ёстой шүү эсвэл саяны хоолой мисүгых юм болов уу? :> ухаантай охин сохэг уучилсан л байгаа даа тэ

    Liked by 1 person

    mouse said:
    Арван нэгдүгээр сар 22, 2015 4:05 am орчимд

    Axxx anhnaasaa l tgh herggui bsiim odoo bl omnoh zuilsiinhe hariug n l ooro hurtej bn ghde setgl ovdj bn bs ter hun zasarsan Xxe D.o oorigo buruutagdag bhda hairtai huniihee amidraliig bugdend delgj muu hun gdgiin haruulsan blhoor mm ghde l ter urgelj hajuud n bn xxe Amjilt sehun misu 2 hurdan ewlreerei

    Liked by 1 person

    YY~ said:
    Арван нэгдүгээр сар 22, 2015 5:53 am орчимд

    sohee uug ni uhaarsan shtee~ misu sehun 2g evleruuleh geed gert ni ochson.. d.o bichlegiig yawuulah hereggui bsn ym. soheegiin buruu gedgiig medej bgach kyungsood durgu hurch bna >.<

    Liked by 1 person

    백현04✌✌ said:
    Арван нэгдүгээр сар 22, 2015 6:07 am орчимд

    yanaa ymar aimar hvmvvs ym be sehun ch hesen zowoor oilgoj bolohgvi gj yahaaraa iim aimar muuhai bdag bn aa estoi muuhai ym aa

    Liked by 1 person

    mineforeverever said:
    Арван нэгдүгээр сар 22, 2015 12:15 pm орчимд

    тэр хамгийн сүүлд дуугарсан хүнийг мисү байгаасай гэж ямар их хүсч байнаа сохэ эцэст нь ингэж буруугаа ойлгож өөрийгөө золиослоод ч болтугай булаасан аз жаргалыг нь буцаах гэж оролдож байгаа нь авууштай шүү бас мисү сэхүнийг уучлаасай өөрөө ч мэдээгүй шдээ энэ хоёрыг буцаж нийлсэн байхыг харахыг ямар их хүсэж байнаа тт.тт

    Liked by 1 person

    nura247 said:
    Арван нэгдүгээр сар 22, 2015 2:32 pm орчимд

    eooe ingej neg yum D.o irlee tegmeer yumdaa burhan min gej unheer mundag admin shuu amjilt adminchkaa 😻😻

    Liked by 1 person

    zolkono28 said:
    Арван нэгдүгээр сар 22, 2015 3:53 pm орчимд
    mira^^ said:
    Арван нэгдүгээр сар 23, 2015 9:04 am орчимд

    zovsoni etsest jargadag hoino arga oldondoo=))))))))) amjilt

    Liked by 1 person

Сэтгэгдэл бичих