⚡ Хориотой гудамж ⚡ Special part ⚡

Posted on Updated on

12814132_570868409738660_1157740094492456808_n

                                               ~OXEXO~Baekee~

😀 . 😀

Зохиолчийн талаас:
Бяцхан дүүтэйгээ ярих гэж хичээх Жунёон үнэхээр эгдүүтэй. Дөнгөж 5 сар хүрэх гэж байгаа дүүгээ үг хэлүүлэх гэж өдөр бүр хичээнэ бүр сүүлдээ үг хэлэхгүй болохоор надтай ярихгүй байна гэж гомдож уйлна. Гэр бүлийн аз жаргалд умбан хоёр хүүхдээ өхөөрдөн суух энэ залуу. Хэзээ ч хэний ч харж байгаагүй амгалан тайван байдалтай сууна. Түүний харцнаас уур хилэн хэрцгий догшин байдал бус эцэг хүний үрсээ хайрлах тэр зөөлөн харц л харагдана. Түүний энэ байдлыг хэн нэгэнд харуулаад “энэ чинь нөгөө хориотой гудамжны эзэн Чэн шүү дээ” гэвэл захын нохой байсан ч тоглоод байна уу? энэ тэр хэрцгий аймшигтай хүн биш гэж хэлэх байх. Харин Чэний энэ амгалан байдал хэр удаан үргэлжлэхийг чөтгөр л мэдэх байх учир нь хориотой гудамжинд сүүлийн үед учир битүүлэг хачин тэрслүү хэргүүд гарч байгаа Чэний толгойг залгих гэсэн дахин нэг нууц бүлгэм бий болсон гэдэг нь тодорхой. Магадгүй түүнийг гэр бүлтэйгээ хамт жаргалтай, гэр бүлийнхээ хайрд зөөлөрсөн болохоор хүмүүс бага зэрэг басаад эхэлсэн байж болох юм. Энэ бүхнийг Чэн мэдэж байгаа ч огт мэдээгүй мэт дүр эсгэн зөвхөн дотоод хүнтэйгээ яах юу хийх талаар зөвлөлдөнө.
Жунёон: ииии Т^Т
Чэн: яасан бэ? аавын охин яагаад уйлаад байгаа юм? гэсээр охиноо аргадан хоёр мөрөөс нь атгалаа.
Жунёон: энэ Жунхён чинь өөрөө хүнтэй ярихгүй юм байж аниа нь хөөрхөн байна уу ингэхээр хэлээ гаргаад хүнийг шоолоод байна ииии Т^Т
Охиноо өвдсөн гэмтсэн янз бүрийн зүйл болсон байх вий гэж айж байсан Чэний царай тайван болоод: дүү нь шоолоогүй байхаа зүгээр л дүү шиг нь жоохон хүүхэд хааяа хэлээ гаргадаг байхгүй юу харин ч хөөрхөн дүү нь манай аниа ямар хөөрхөн юм бэ гэж бодож байгаа байх даа гэж охиноо аргадан хэлэхэд охин нь нүүрээ даран ор налж унаад “ҮГҮЙ ТЭР ХЭРГЭЭР ХЭЛЭЭ ГАРГАСАН, ЭЭЖТЭЙ БАЙХДАА БАЙНГА ИНЭЭДЭГ ЮМ БАЙЖ НАДТАЙ БАЙХДАА ОГТ ИНЭЭХГҮЙ ХАРИН Ч ХЭЛЭЭ ГАРГАЖ ШҮЛСЭЭ ГООЖУУЛДАГ МУУХАЙ ДҮҮ БИ ДҮҮД ГОМДСОН” гэж хэлээд дахиж босож ирсэнгүй.
Чэн юу ч ойлгоогүй шүлсээ гоожуулан хэвтэх бяцхан хүү рүүгээ өхөөрдсөн харцаар харан долоовор хуруугаараа цээжин дээр нь зөөлөн дараад: та ч том хэрэг тарилаа даа аав нь одоо эгчийнх нь гомдлыг гаргах гэж бүтэн өдөржин чиний өмнөөс уучлалт гуйх болоод байна ямар нэг юм бодогдохгүй байна уу? гэж чухал царайлан асуухад бяцхан хүү гэнэт юунд ч юм инээд нь хүрсэн бололтой өрөөгөөр нь тас хийтэл инээлээ. Хүүгийн ингэж том хүн шиг чанга инээж байгаа нь анхных нь байв. Чэний нүд томрон “хүүе энэ залуу чинь яаж инээдэг гэнээ” гэсээр хүүгийнхээ булцган том хацар дээр нь зөөлөн үнсээд хүүгээ өхөөрдөн инээнэ. Харин энэ үед гал дээр тос нэмнэ гэдэг нь болж саяхан гомдоод ор налаад байсан эгчийнх нь сэтгэлд бүр мөсөн юм хийгээд хаясан бололтой.
Нүдээ гараараа дарсан чигтэй хошуу нь галуу шиг болон унжсаар босож ирэн. ТЭЭР ХЭЛСЭН БИЗ ДЭЭ МУУХАЙ ДҮҮ, НАМАЙГ ШООЛООД ИНЭЭГЭЭД БАЙНА ИИИИ ААВ ТА Ч ГЭСЭН МУУХАЙ
Чэн: би яасан гэж??? 0.О
Жунёон: ТА БАС ДҮҮТЭЙ ХАМТ ШООЛООД ИНЭЭГЭЭД БАЙСАН БИЗ ДЭЭ, БИ ТА ХОЁРЫГ ЯВЖ ЭЭЖДЭЭ ХЭЛЛЭЭ гэсээр нүдээ дарсан чигтэй гүйгээд явчихлаа.
Чэн орон дээр хэвтэх хүү рүүгээ хараад: хоёулаа одоо нэг өдөр ч биш бүр долоо хоног гуйхаар боллоо л доо юу бодогдож байна хэргийн эзэн гуай, яах гэж эгчийнхээ өөдөөс хэлээ гаргаж байгаа юм бэ үр минь дээ танай аниа ямар эмзэг билээ дээ гэж юм ойлгохгүйг нь мэдсээр байж учирлан хэлэхэд бяцхан Жунхён аавынхаа өөдөөс ч бас юу ч болоогүй шинжтэй хэлээ гарган бүр сүүлдээ тургиж эхэллээ.
Чэн төв царай гарган: цуцу эгчийнхээ шинэ даашинз дээр шээсэн хэргийг чинь цагаатгаж амжаагүй байхад одоо бас давтан хэрэг хийчихдэг,ямар ч байсан хэл хөлд ортол чинь хэргийг чинь аав нь үүрье харин хэлд ороод өөрөө ярьдаг болохоороо тарьсан хэргээ өөрөө үүрнэ шүү ойлгосон уу? гэж асуухад хүү “сайн мэдэхгүй л байна шүү” гэж байгаа мэт цаана нэг дэггүй инээнэ.
Тэднийг ингээд байж байх зуур аниа нь ээждээ тэврүүлсээр орж ирэв.
Гаёон охиноо доош тавиад: за залуучууд яагаад ганц сайхан гүнжийг минь хөөрхөн гэж магтахгүй гомдоогоод дээрээс нь хоёулаа нийлж шоолдог билээ мм? гэсээр худлаа загнаж байгаа дүр үзүүлэхэд Жунёон хамраа дээш өргөн “болж сайн загнаад өг” гэсэн царайтай цаана нэг их зантай өхөөрдөм зогсоно.
Чэн гэмшсэн харцаар хараад охиныхоо өмнө өвдөглөн суугаад: уучлаарай аав нь ёстой байж боломгүй том алдаа хийсэн байна, яаж ийм хөөрхөн гүнж шиг охиноо шоолж чадав аа аавынх нь буруу аав нь юу авч өгөх үү? юу хийвэл миний охин уучлах юм?? гар дээр нь үнсэх үү *гар дээр нь үнсэх*, энэ хөөрхөн хацар дээр нь үнсэх үү? *хацар дээр нь үнсэх* бүлтгэр хөөрхөн нүдэн дээр нь үнсэх үү? *нүдэн дээр нь үнсэх* бяцхан хөөрхөн хамар дээр нь үнсэх үү? *хамар дээр нь үнсэх* хамгийн хөөрхөн уруул дээр нь үнсэх үү? гэсээр уруул дээр нь үнсэхэд охин тэсэлгүй чанга инээн “за за уучлалаа” гэсээр аавынхаа хүзүүгээр тэвэрлээ.
Чэн: ашгүй дээ хөөрхөн охиноо гомдоогоод зөндөө санаа зовлоо гэсээр охиноо үнсэхэд
Жунёон: гэхдээ ааваа би яг 100% уучлаагүй шүү
Чэн: тэгээд хэдэн хувь уучилсан юм?
Жунёон: 11% , за за би Бэкхён ах дээр очлоо гээд гүйгээд явлаа.
Чэн хөмсгөө бага зэрэг зангидан: Энэ Бюн Бэкхён гуай өөрөө гоцрох мөрөөрөө гоцрохгүй хүүхдэд хачин юм зааж өгөөд байх юм
Гаёон: юу зааж өгсөн гэж?
Чэн: энэ балай хувь мувь заагаад өгсөн байх юм, тэрнээс хойш бүр гомдох бүрдээ хувиар уучилдаг боллоо. Уучлалт гуйгаад овоо инээгээд ирэхээр нь ашгүй дээ гэж бодохоор л тэдэн хувь уучилсан шүү гээд байх юм. Ядаж байхад уучлалыг нь заавал 100% хувь болгохгүй бол бүр гомдол нь тайлагдахгүй шүү
Гаёон: хэ хэ за яах вэ дээ жоохон юм чинь хөөрхөн юм биш үү
Чэн: хөөрхөн ч хөөрхөн л дөө гэхдээ бүр арай хэцүү ядаж байхад манай охин тоондоо сайн гэж одоо дөнгөж 3 настай юм байж зуугийн доторх тоог бол гаргахгүй байгаа юм даа, дээр би хүүгийн даашинз дээр шээсэн хэргээс болж нэлээд их уучлалт гуйгаад 67% уучилсан гэхээр нь дараа нь дахиж уучлалт гуйгаад одоо 100% болсон уу 67-н дараа 100 байдаг ш дээ гэсэн чинь 67-н дараа 68 байдаг юмаа ааваа гэж байгаа юм чинь -_- одоо болтол тэр шээсний хэрэг дарагдаагүй 83%-тай явж байгаа ш дээ гэж хов зөөж байгаа хүүхэд шиг эхнэртээ эрхлэнгүй хэлэхэд Гаёон Чэний хүзүүгээр тэврээд “бутархай тоо сураагүй байгаад нь баярла удахгүй 6,03% уучлалаа гэдэг болчихсон байвал яах болж байна” гэж хэлээд уруул дээр нь үнслээ.
Чэн: ээ бурхан минь хэрвээ тэгэх юм бол би лав галзуурах байх Т^Т
~~~~~~~~~~~~~~
Чэний ажлын өрөөнд:

Чэн сүүлийн үед огт харагдаагүй хамгийн ширүүн төрхдөө орчихсон хөмсгөө зангидсаар сууна. Өрөөнд залуус бүгд нэгэн зүйлсийн талаар зөвшилдөж байв.
Тао: энэ удаагийн хэрэг бүр арга хэмжээ авахгүй бол болохгүй юм шиг байна. Шинэ хууль гарсантай холбоотой хэрцгийгээр хүний ам нас хороох адгуус шиг байхыг аль болох тэвчиж байсан юмсан харин толгойг нь илээд байх тусам биднийг үл тоож нууцаар гэмт хэрэг хийдэг хүмүүс улам ихсэж байна. Өчигдөр ноён Чу-гын дэлгүүрт баг зүүсэн хэдэн залуус орж охиныг нь хүчирхийлсэн бас гэр бүлийн гишүүдийг нь амьд үхдэл болтол нь зодож дэлгүүрийг нь дээрэмдээд бас болоогүй “чаддаг юм бол намайг барь л даа Ким Жундэ” гэсэн бичиг ханан дээр нь бичсэн байх юм. Одоо хангалттай удаан чимээгүй байлаа энэ муу хэдэн жоомнуудыг бяц гишгэх цаг болсон байна. Хүн шиг харьцаж байхад нохой шиг байх гээд байгаа хүмүүстэй нохой шиг л харьцах хэрэгтэй.
Кай: би ч бас санал нэг байна, одоо бүх хүмүүсийг айлгасан үнэхээр цочирдмоор арга хэмжээ авахгүй бол биднийг үл тоогчид өдөр ирэх тусам ихсэх болно
Сэүн: урван тэрслээд байгаа тэр муу хархуудыг маш хэрцгийгээр шийтгэх хэрэгтэй харин үлдсэн хүмүүст нь том сануулга өгсөн нь дээр байх, Чэнээс урвах юм бол ийм зүйл болдог гэж зүрхэнд нь ортол сануулах хэрэгтэй байна
Лае: гэвч яаж?
Бэкхён: урваад байгаа хөгийн амьтдыг хориотой гудамжны том талбайд бүх хүний нүдэн дээр хэрцгийгээр шийтгэх хэрэгтэй тэгж байж л хүмүүсийн зүрхийг үхүүлж хэзээ ч мартахгүй том сануулга өгч чадна тэгэхгүй сөргөлдөөд байгаа хүмүүсийг нууцаар шийтгэлээ устгалаа гээд тэд шинээр гарч ирсээр л байх болно үндсээр нь устгахын тулд үрийг нь үгүй хийх хэрэгтэй, хүүхэд том хүн гэж ялгахгүй бүх хүнд тэднийг яаж шийтгүүлж байгааг харуулсан нь дээр
Бүгд: тийм шүү
Лае: чи юу гэж бодож байна гэсээр Чэн рүү харахад Чэн өчигдөр хэрэг гарсан дэлгүүрийн фото зураг уруу харан юу ч дуугарахгүй хэсэг суугаад “за яах вэ, тэд өөрсдөө л хүссэн үүнийг хийе” гэж хэлэн маш шийдэмгийгээр залуус уруугаа харлаа.
Кайн мөрдөж олсны дагуу нууцаар босогчид байж болох магадлал хамгийн өндөр гурван газар уруу Тао Кай Сэүн гурав өөрсдийн хүмүүсийг дагуулан хөдлөв харин Чэн Бэкхёны робот цэргүүдтэй хамт хориотой гудамжинд түгшүүрийн байдал зарласан байлаа. Хөгшин залуугүй бүх хүмүүсийг хүчээр хориотой гудамжны төв талбайд авч ирлээ. Харанхуй шөнө гэнэт ийм үйлдэл хийсэнд юу ч мэдэхгүй ард иргэд хий дэмий амандаа бувтнана. Хажуу хажуугийн хүнээсээ юу болоод байгааг лавлан асууна. Гэвч төд удалгүй тэдний өмнө эндэр дээр гарч ирсэн Чэнийг хараад хориотой гудамжны ард иргэд үхдэл харсан мэт царай нь хувхай цайсан байв. Учир яг одоо тэдний өөдөөс харан зогсох Чэн яг л хэдэн жилийн өмнө байсан хязгааргүй харгис мөсөн зүрхт алуурчин Чэнтэй усны дусал шиг адилхан байгаа болохоор тэр.
Түүний энэ төрхийг харсан ард иргэд хормын дотор чимээгүй болон амнаасаа авиа унагаахаас ч айж байв. Одоо юу болох бол яаж цус урсах бол? хэн буруу зүйл хийсэн юм бол? гээд л зургаан настай балчир жаалаас заран настай буурал хүртэл бүгд амьсгаа даран чимээгүй зогсоно. Чэний гар хөдлөх төдийд л буудуулах гэж байгаа хүмүүс шиг цочиж сандарна. Хүүхэд эмэгтэйчүүд энд тэнд уйлж байгаа харагдана. Ядаж байхад буу барин зогссон Бекхёны робот цэргүүд улам бүр хүмүүсийн зүрхийг үхүүлж байв. Яг л хэдэн мянган хүнийг юу юугүй сумаар шүрших гэж байгаа мэт түгшүүртэй аймшигтай шөнө.
Энэ шөнийг улам аймаар болгох гэж байгаа мэт хэрээнүүд ийш тийш ниснэ.
Хориотой гудамжны хүмүүсийг талбай дээр цуглуулаад бараг гурван цаг боллоо. Чэн нэг ч үг дуугарсангүй зүгээр л тэдний өөдөөс аймшигтай нь аргагүй ширтэн зогсоно. Хөгшин хүмүүс хүүхдүүд хөл нь өвдсөн дөө доош унахад робот цэргүүд дунд байх Чэний цэргүүд “БОС” хэмээн чангаар орилно. Ард иргэдийн айдсын төвшин дээд цэгтэй тулсан байхад хүмүүсийн голоор Лае алхсаар Чэний хажууд ирэн чихэнд нь нэг зүйл шивнээд холдов.
Гэтэл сая л нэг Чэн ам нээлээ.
Чэн: сайн байцгаан уу? шөнийн мэнд гэх ёстой юм болов уу гэж хүйтэн инээмсэглэл тодруулаад: та бүхнийг маш чухал хэргээр энд дуудсан юм. Өнөөдөр би та бүхэнд маш чухал нэг зүйлийг ганц л удаа харуулах болохоор нэг л удаа маш сайн хараад ав тэгээд насан туршдаа бүү мартаарай гэж хэлэхэд чимээгүй зогсож байсан хүмүүс “юу юм бол? яасан юм бол” гэсээр дор дороо шуугилдаж эхэллээ. Энэ үед Чэн гараа бага зэрэг дээш өргөхөд бүх хүмүүс эргээд чимээгүй боллоо.
Чэн үргэлжлүүлэн: би та бүхнийг өөрийн гэр бүлийн гишүүд гэж боддог тийм дээ ч сүүлийн хэдэн жил та бүхэнтэй эелдэг ахан дүүс шиг харьцах гэж маш их хичээлээ харин та бүхэн миний энэ найрсаг занг сул дорой байдалтай андуураад байх шиг байна. Би та бүхэн рүү харан инээмсэглэж байлаа гээд Чэн биш гэсэн үг биш, би өмнө нь юу хийж чаддаг байсан яг тэр хэвээрээ л байгаа харин ч гайхалтай эхнэртэй болоод илүү хүнлэг болсон байх. Тийм болохоор миний хүнлэг байдлыг сул дорой байдал гэж андуурах хэрэггүй би хүсэх л юм бол хэзээ ч хамаагүй араатан болж чадна. Гэхдээ удаан хугацааны дараа дахин араатан болохдоо өмнө байснаасаа хэд дахин хүчтэй бас хэд дахин хэрцгий болон ирнэ гэдгийг сайн санаж яв. Миний доторх араатныг та бүхэн сэрээхгүй л бол араатан биш найрсан Чэн оршин тогтносоор байх болно гэдгийг сайн бодоорой. Энэ миний эхний бөгөөд эцсийн сануулга шүү гэж хэлэн гараараа дохиход Таогын туслахууд эрэгтэй эмэгтэй нийлсэн хорь гучаад хүмүүсийг талбайн голд авч ирлээ.
Чэн: эдгээр хүмүүс бол миний дотор тайван байсан араатныг сэрээсэн тэрслэгчид, тэд хориотой гудамжны дүрмийг зөрчиж намайг үгүй хийж энэ гудамжийг өөрийн болгох гэж оролдсон тийм дээ ч одоо тэд шангаа хүртэх гэж байна энэ шийтгэлийг олны өмнө харуулж байгаа нь та бүхнийг эдгээр хүмүүс шиг тэнэг алдаа бүү хийгээсээ гэсэн дээ ингэж байгаа юм дүрэм зөрчсөн хүмүүс яадгийг сайн хараад ав тэгээд эдгээр хүмүүстэй адилхан тавилангаар үхмээр байгаа үгүйгээ сайн эргэцүүлж бодоорой гэж хэлээд толгой дохиход ард иргэдийг тойрон зогсож байсан том том роботууд бүгд нөгөө гэмт хэрэгтнүүд рүү дуудаж эхэллээ. Хорь гучин хүмүүсийн эсрэг хоёр гурван зуун робот тасралтгүй галлах бөгөөд хэдхэн секундийн дотор тэдгээр хүмүүсийн биед хэдэн зуун сум зоогдон хорвоог орхилоо. Талбай тэр чигтэй цусаар будагджээ. Ард иргэд ийм хэрцгий зүйл харсандаа шоконд орж энд тэндгүй орилж уйлалдана.
Чэн: эдгээр хүмүүсийн ар гэрийнхэн байгаа бол тэднийгээ авч болно. Маргааш гэхэд талбай цэвэрхэн байх ёстой шүү. Бусад хүмүүс нь өөр хийх ажилгүй бол гэртэй харьдаа гэж хэлээд талбайг орхин явлаа. Энэ шөнө хориотой гудамжинд нэг ч хүн унтсангүй бүгд Чэнээс үхтлээ айсан байдалтай гэртэй чимээгүй суусаар өглөөг угтлаа.

Харин энэ бүх хэрцгий зүйлсийг хийсэн хүмүүс болох залуус тэдгээр хүмүүсээс илүү шаналж бас сэтгэл нь таагүй шөнийг өнгөрөөлөө.
Шөнө өрөөндөө орж ирээгүй Чэнд өглөөний цай барьсаар Гаёон ажлын өрөөнд нь орж ирэн: хайраа жоохон юм идчих, яагаад шөнө унтаагүй юм бид гурав чамайг зөндөө хүлээсэн гэж хэлэн авч ирсэн зүйлсээ ширээн дээр тавиад Чэнд ойртоход Чэн Гаёоныг бэлхүүсээр нь чанга тэврээд нүүрээ гэдсэнд нь наан “хайраа би тийм том нүгэл хийсэн байж яаж гурван сахиусан тэнгэр дээрээ орж чадах юм бэ? миний гар битүү цус болсон байхад би яаж цустай гараар чамайгаа тэврэх болж байна аа” гэж хэлээд нулимс унагалаа.
Гаёон нөхрийнхөө ямар их шаналж байгааг нь өөрөөс нь илүү мэдэх болохоор хэсэг чимээгүй түүнийгээ тэврэн толгойг нь илж тайвшрууллаа.
Гаёон: намайг ийм юмыг чиний тийм төрхийг үзэн яддаг гэдгийг мэдэх байх гэвч чиний хийсэн зүйл 100% буруу байгаагүй чи ердөө хориотой гудамжны ирээдүйн төлөө том золиос гаргасан. Чамаас өөр удирдагч хэзээ ч хориотой гудамжийг чам шиг ийм гайхалтай амар тайван бүх зүйлсээс хамгаалж чадахгүй. Эдгээр хүмүүс бага зэрэг хэрцгий хуульд захирагддаг боловч бусад энгийн иргэдээс хамаагүй азтай гэж би боддог. Ядаж л удирдагч нь худалч улс төрчид шиг худлаа амлаж ар нуруунаас нь хутга зоохгүй харин ч амь насаараа тэднийг хамгаалж чадах ийм гайхалтай залуу байгаа учраас тэр гэж хэлээд доош суун Чэнийг тэвэрлээ.
~~~~~~~~~~~~~
Энэ явдлаас хойш зургаан сарын дараа.
Жунёон: ААВАА ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЭ
Чэн Гаёон хоёр гайхан Жунёоныг даган гүйсээр өрөөндөө орж иртэл бяцхан хүү нь алхаж байх нь тэр.
Жунёон: за Жунхёнаа аниа уруугаа алхаарай гэсээр дүүгийнхээ урд гараа тосон арагш алхахад бяцхан дүү нь эгчийнхээ гараас атгах гээд дэнжгэнэн ганц хоёр гишгэнэ.
Чэн Гаёон хоёрын нүд орой дээрээ гарах шахан бие бие рүүгээ харан инээмсэглээд хоёр хүүхдээ өхөөрдөн бас бахархан харна.
Жунёон: за одоо аниа даа хайртай гээрээ ХАЙР-ТАЙ гэж аниа нь удаанаар хэлэхэд хурдхан шиг том алхан эгчийнхээ гараас атгаад “ХАЙ-ТАА” гэж орилох нь үнэхээр өхөөрдөм бас энэ өдрийн хамгийн цочирдом үйлдэл байв.
Чэн охиноо тэврэн: миний охин ямар мундаг юм бэ дүү дээ ярих алхах хоёрыг заагаад өгсөн хэрэг үү гэсээр охиноо дээр өргөн эрхлүүлэхэд Гаёон хүүгээ тэврээд “миний бяцхан хүү ямар мундаг юм бэ? аниа даа хайтай ингээд хэлээд өгсөн юм уу” гэсээр хүүгээ дахин дахин үнснэ.
тэд хүүгийнхээ хэл хөлд орсон тухай найзууд даа хурдхан хэлэх гээд шууд л хамгийн ойроор нь Кайн жигүүр рүү гүйлээ. Хоёр хүүхдээ нэг нэгээр нь тэвэрсээр Кайн өрөөнд ороход Лае нэгэн охиныг эмчилж байгаа харагдав. Харваас тэр ногоон тамд хордсон гэдэг нь тодорхой.
Чэн: энэ хэн бэ? гэж асуухад
Кай: энэ охиныг төмрийн үйлдвэрээс олсон юм. Үйлдвэрийн эзэн охиныг хүссэн зүйлийг нь хийлгээгүй гээд ногоон тамаар хордуулсан юм шиг байсан харин намайг тэнд байх үед миний дээрээс төмөр унахад энэ охин өвчтэй байж намайг аварсан юм тэгээд л би түүнийг аварч байна гэж хэллээ.
Чэн Гаёон хоёр бие биерүүгээ жуумалзаад: мм тийм үү гэж хэлээд хэлэх гэж ирсэн гол зүйлээ түр орхиод өрөөнөөс гарлаа.
Чэн: энэ ямар нэг түүхийг санагдуулахгүй байна уу?
Гаёон: харин тийм ээ, нэг л танил мэдрэмж гэж хэлээд нүдээ ирмэлээ.
Чэн: хайртай шүү “уруул дээр нь үнсэх”
Гаёон: хайртай “инээмсэглэх”
Жунёон аав ээж хоёрынхоо толгойг барин уруулыг нь нийлүүлээд “ХАЙРТАЙ ШҮҮ” гэж орилоход дүү нь тэр гурвыг ээлжилж харж байснаа “ХАЙ-ТАА” гэж ориллоо.

                                     ~OXEXO~Baekee~

18 thoughts on “⚡ Хориотой гудамж ⚡ Special part ⚡

    Mnztzaya said:
    4 сар 25, 2016 3:41 pm орчимд

    Nyaaah huurhun yum be

    Liked by 1 person

    Byun Baekhyun said:
    4 сар 25, 2016 8:43 pm орчимд

    Аааааөаөаааахбшбихыичхштбршбиры мууу эгдүүний туламнуудаа энэ чинь одоо юу болж байгаан бэ??? Наасан өөлхөн зулзаганууд вэ та нал чинь одоо энийг уншсан чинь өөлийн элхгүй хэлээ жажилаад ялих гээд л байна шүү. Ваананана эхэлж уншиж эхлээд би бүр хоёр нүд зүрхэн эможи болоод дунд нь явснаа 😈👈 ийм болоод тэгснээ буцаад 😍👈 ийм болдог байна ш дээ. Baekee-д нэг санал тавья
    2-р цувралыг нь уншмаар л байгаа байхгүй юу. Кай тэгээд түүнийг аварсан охин хоёрын хайрын романсыг уншмаар л байгаа байхгүй юу. Тэгээд 2-Р цувралыг нь эхлүүлэх бодол байна уу?? Манай хөөрхөн эгдүүтэй админд маань ( хаха арай л аймар долгиночихсон уу үгүй юу ✌😂😂)
    Ёстой гэнэтийн бэлэг гэдэг чинв л энэ байхдаа баярлалаа мангар бацаанаа хайртай шүү 😍😍😍💝💞💖💞💞💝💖💝💖💝

    Liked by 1 person

    mine said:
    4 сар 25, 2016 11:58 pm орчимд

    ёоооо ямар хөөрхөн юм бэ тэр хоёр хүүхэд нь бүр арай л эгдүүтэй юү гүү юу үнэхээр төсөөлөөгүй гайхалтай бэлэг байлаа чэнийг ерөөсөө хүйтэн ширүүн төрхөөр төсөөлөх гээд чадахгүй юмаа үргэлж инээж эгдүүтэй царай гаргаж эрхэлдэг царай нь буугаад байхын хха

    Liked by 1 person

    Hanbyeol said:
    4 сар 26, 2016 12:30 am орчимд

    Waa anian ch mundag ymaa yasan xoorxon ym be bvr egdvv xvrgechlee

    Liked by 1 person

    chanyeol said:
    4 сар 26, 2016 12:43 am орчимд

    huh baekee uneher genetin baij chadlaa shu ymar goy ym be bayrlasandaa heleh ug ch oldohgui bna sh de bayrlaaa

    Liked by 1 person

    Lay said:
    4 сар 26, 2016 2:38 am орчимд

    Special part gej bas bdag bhnee Hair deer iim heseg oruulchuul tegeel bi shuud nislee edr hha uneheer goy boljeeter urvasan humuusiig bhgu bolgoson ni zov bsiin tegeegui bol omnoh herguudees ch iluu hetsuu hereg nuuresen bol yana Jongyeon goorhiimbee uuchillaa gehdee 11% l gej ireed bur egduu hurgeed haychlaa nie2 :* hha Jonghyun ch gesen uneheer egduutei yumaa Hai tai geel unshaal setgel sanaa sergeed yvchihlaa hha Kai odoo ter ohintoi jogorhonodee :3 Lay bur neeh hoorhon bmga humuusiig emchleel yvj bhiimaa iim part oruulj ogson Baekee admindaa bayrlalaa hairtai shuu :* ❤ =")

    Liked by 1 person

    MaDaNGeL said:
    4 сар 26, 2016 5:41 am орчимд

    ystou goy Horoitoi gudamj minii hamgiin durtai fanfic Special garsan geel haraal zurheer yvah gej blash za amjilt

    Liked by 1 person

    Hongorzul said:
    4 сар 26, 2016 7:01 am орчимд

    Wooooo ymar goy ym be? Yooo anh haraal shuud shokond ordog bnshdeee 😀 ystoi goy wvvhvvvv :”) daraagiin hesgee hurdan ogoorei ystoi goy bolj vneheeer gihaltai yooo heleh vgch oldohgv bna :”) bayrlasandaaa vheh ni shuree egch mni gent2 ingeeed surprise bariad dvvgeee zvrhgv bolgowoo ta :”) ystoi goy bayarlalaaa ania :”) daraagiin hesgeee hurdan oruuulaarai hvleej tesehgvine shvvvv :*

    Liked by 1 person

    Бом Линки said:
    4 сар 26, 2016 7:22 am орчимд

    Авв яасан эгдүүтэй юм бэ! Гайхалтай

    Liked by 1 person

    백현04✌✌ said:
    4 сар 26, 2016 8:30 am орчимд

    Xexe vneheer goe boljee iim goe duusna gj hen sanalaa chen vneheer enerengvi hvn bolson bn shvv manai hvnii ehner vneheer sain bn shvv nohoroo iim uhaantai boldog xxe ЖУНЁОН vneheer hoorhon xxe iimhen ymnaas dvvdee gomddog vneheer egdvvtei ym aa iim hoorhon 2 hvvhedtei chen dee bayr hvrgie ohin ni hoorhon dvvgee ingej hoorhon ym zaaj ogoh gj xxe hol oruulaad bas yridag bolgood l bas lay maani shinehen hairtiigaa oljee 😈😈😈😂😂😁😀😀😃😃😉

    Liked by 1 person

    mira^^ said:
    4 сар 26, 2016 12:18 pm орчимд

    Yòooy estoi surprise bailaaa=)))))))bayrlala^^

    Liked by 1 person

    miffyтуулай said:
    4 сар 26, 2016 3:01 pm орчимд

    Вуааав~special part төсөөлж ч байсангүй Ямар гоё юм бээ^^ Одоо Кай талаас жанжан явахуу ххэ арай даварчхуудаа .Чэн ёстой мундаг .Хориотой гудамжыг хэзээ ч мартахгүй бхаа .Бүр Хятадын хориотой гудамжтай бараг л адилхан.Тэнд ч бас тусгай хор бдаг бсан гэсэн.Ингэж гэнэт бэлэг барьсанд баярлалааа ~^^

    Liked by 1 person

    D.O. said:
    4 сар 28, 2016 12:23 am орчимд

    haraad gaihlaa shvv iim goe beleg barisand bayarlalaa

    Liked by 1 person

    Kwon jaehee said:
    5 сар 9, 2016 1:27 pm орчимд

    Wuaa uneher ynztai ene hedig ohoordsor bgad taarla, special part gengut n unshij ehled l 2 gj bichwel gej bodloo, uneher shineleg zuil duusaxgui yma odoo 2g n zaluusin love romance bs bus genetin zuiler bichwel ch manai baekee admind chadwar awiyas ch bgada bga

    Liked by 1 person

Сэтгэгдэл бичих