Мөсөн хатан-2 [ Дэггүй гүнж] Part 22

Posted on Updated on

Nam_Tae-hyun_at_a_fanmeeting_in_Sinchon_in_February_2016_07

                                                  ~OXEXO~Baekee~

😀 😀

Өвгөн ярьж эхлэв: Та нар яаж ч хайсан домогт Антосын номыг олж чадахгүй, учир нь ном хүн бүрийн нүдэнд ил боловч хэнд ч харагдахгүй далд оршино. Номыг хүн бүхэн харах боловч, тэр тэдэнд харагдахгүй гэж хэлэхэд Инжи Тэхён хоёр их гайхсан бас сайн ойлгоогүй байдалтай бие бие рүүгээ харна.

Тэхён: тэгээд энэ чинь яг юу гэсэн үг үү? ном бодит биш гэх гээд байгаа юм уу?

Инжи: харин тийм, ном хүмүүсийн далд ухамсарт байдаг юм уу?

Өвгөн: түүхээ бүрэн сонс, энэ түүхийг бүрэн сонсохгүйгээр та хоёр номыг бүх насаараа хайсан ч олохгүй

Тэхён: ойлголоо, одоо бид чимээгүй байх болно.

Өвгөн: эхэндээ ойлгомжгүй санагдах байх гэхдээ дуустал нь сонсож байж л ойлгоно

Инжи: ойлголоо, та ярь ярь

Өвгөн: би хэлсэн, ном хүн бүрийн нүдэнд ил боловч хэнд ч харагдахгүй далд оршино. Номыг хүн бүхэн харах боловч, тэр тэдэнд харагдахгүй. Маш эрд дээр үед бурхан чөтгөр нөхөрлөж байх үед ертөнцийн үй түмэн гариг үүсээгүй байхад манай ертөнцөд ердөө гуравхан гариг оршиж байсан гэдэг.Эхнийх нь Бурхдын амьдардаг Ненс, хоёр дахь нь чөтгөрүүд амьдардаг Бакутан гариг харин сүүлийнх нь Бурхан чөтгөрийн хамтран бүтээсэн нөхөрлөлийн гариг Элдорадо байлаа. Тэр үед одоогийнх шиг хүн, шидтэн, харь цустан гэх мэт эгэл нэгэн огт байгаагүй бөгөөд зөвхөн бурхад чөтгөрүүд л зэрэгцэн оршиж байсан юм.Бас тэд зүү орох зайгүй сайхан нөхөрлөдөг байлаа. Бүх зүйлсийг хамтдаа хийж, цаг хугацааг хамтдаа захирдаг байв. Тэдний дунд хайр дурлал, анд нөхдийн харилцаа, гэр бүл гээд л бүх зүйл байсан юм. Юу ч үгүй хоосон энэ ертөнцийг гайхамшгаар дүүргэх хүсэл Бурхан чөтгөрт аль алинд нь байв. Тэд ярилцан өдөр бүр ямар нэг шинэ зүйл бүтээдэг байлаа. Тэд хамгийн эхэнд харанхуй ертөнцийн мандлыг гэрэлтүүлэх гэж гэрэл гэх зүйлийг бүтээж цаашлаад шинэ амьдрал үүсгэх гэж усыг бүтээсэн гэдэг. Энэ хоёр зүйлээс л бусад бүх зүйлс ундран гарах ёстой байв.

Тэдний бодсон зүйлс ч ёсоор бүтэж ус гэрэл хоёроос маш олон шинэ гайхалтай зүйлс төрөн гарч байлаа. Гэвч маш олон шинэ төрөл зүйлс гэдэг эмх замбараагүй тэнцвэргүй байдлыг үүсгэж байсан тул тэднийг амьдралын замд оруулах гэж цаг хугацааны тойрог, далдын хүчийг бий болгосон байна. Ингэснээр Гэрэл ус хоёроос үүсэн төрөх шинэ төрөл зүйлс цаг хугацаа далдын хүчинд захирагддаг байв. Гэвч энэ бүхэн бас л болж өгсөнгүй өдөр бүр шинэ зүйлс төрнө тэгээд тэд амьдралын жамаар нэгэн хэвийн оршин тогтнож цаг хугацааг элээнэ. Энэ нь бурхан чөтгөр хоёрт хэтэрхий нэгэн хэвийн сул дорой санагдсан тул шинээр үүсэн бий болсон төрөл зүйлүүдийг өөр өөрсдөд нь таарсан сорил тавихаар шийдэж аянга цахилгаан, гал түймэр, салхи шуурга, мөс цасыг бүтээсэн гэдэг. Энэ бүх амь насанд хөнөөлтэй сорилууд нь ургамал ч бай амьтан ч бай хэн хэнд нь амьдралын төлөөх тэмцэл түүнээс төрөн гарах хувийн хүч чадлыг өгдөг байв. Ингээд ус гэрлээс төрөөд цаг хугацаа, далдын хүчинд захирагдах явцдаа үхэл сэхлийн аль нэгийг сонгохын тулд аянга, гал, салхи, мөстэй тэмцэж хувь бие бүр өөрийн хүчээ олж авч хүчтэй нэг нь амьд үлдэж сул дорой нь үхэж дуусдаг байв. Гэвч энэ бүхэн ч бас бүрэн төгс биш агаад хэдий дөрвөн том сорилыг давж чадахгүй ч гэсэн амьд байх юм бол бусдад маш их тус хүргэж чадах гайхалтай нэгэн бас байсан тул зөвхөн үхлийн дөрвөн сорилоор үхэл амьдралыг нь шийдэх шударга бус байлаа. Учир нь тэр гайхалтай боловч сул дорой нэгэн эдгээр дөрвөн сорилд ялагдан амь алдах нь мэдээж гэтэл энэ амиа алдсан сул дорой боловч гайхалтай нэгний амьдрах хугацаандаа ертөнцийн төлөө хийж чадах тэр олон сайн зүйлсийг хэн хийх болж байна? ийм л асуултаас үүдэн өвчнийг эмчлэх хүч, сул доройг хүчирхэг болгох хүч чадлыг бий болгосон гэдэг бас санаатай бөгөөд санамсаргүй үхлийн оронд очсон нэгнийг амьдын орон зайд буцааж авч ирэхийн тулд Шилжих хүч болон нисэх хүчин буюу Лууг бүтээсэн гэдэг. Ингэж л бурхан чөтгөр хоёрын бүтээл бүрэн төгс болж шинэ төрөл зүйлс гэрэл уснаас төрөн гарч цаг хугацаа, далд хүчинд захирагдан амьдрах явцдаа гал, аянга, салхи, мөс гэсэн үхлийн дөрвөн том сорилыг даван гардаг болов мөн энэ явцад дээрх дурдсан сул дорой боловч бусдад хэрэгтэй төрөл зүйлийг нь эмчлэх хүч эдгээж, аль эсвэл хүч чадал тэдэнд өөрийн хүчнээсээ өгдөг байв. Харин энэ бүх дамжлага дунд алдаа гаран бусдад хэрэгтэй төрөл зүйл үхсэн тохиолдолд Шилжих хүч болон нисгэгч луу нар тэднийг үхлийн ертөнцөөс амьдын ертөнцөд эргүүлэн авч ирдэг байв. Ингэж л бидний мэдэх энэ ертөнц бүрэн төгс өөрийн дүр төрхөө олсон аж.

Ертөнцийн энэ бүх хүүрнэлийг Бурхан чөтгөр хоёр хуваан захирдаг байв. Бурхан амьдын ертөнцийг захирдаг болж харин Чөтгөр үхлийн ертөнцийг захирдаг болжээ. Бурхан чөтгөр хоёр өөрсдийн нөхөрлөл хайр дундаас бүтсэн энэ гайхалтай бүтээлийн нууц буюу ертөнцийн оршин тогтнож байгаагийн гол зангилааг нэгэн гариг дээр төвлөрүүлжээ. Энэ бол тэдний нөхөрлөлийн гариг “El dorado” байлаа. Зөвхөн El dorado-д бүх зүйлсийн нууц оршиж байдаг юм. Хэний ч мэдэхгүй тэр их нууц. Гэвч El dorado-д хүссэн бүхэн нь нэвтрэх боломжгүй бөгөөд гаригийг ертөнцийн үүсэл хөгжлийн гол хүчнүүд болох гэрэл, ус, цаг хугацаа, далд хүч, аянга, гал, салхи, мөс, эдгээх хүч, хүч чадал, шилжих хүч, нисгэгч лууны хүчийг эзэмшсэн арван хоёр хамгаалагчид цаг үргэлж хамгаалж байдаг юм гэнэ лээ. Тэд маш хүчирхэг төдийгүй тэднийг бурхан чөтгөр хоёрын хэнд ч үл дийлдэх хүч тэнцүү дайчид гэж сонссон тэд л зөвхөн El dorado-д нэвтрэх хаалгыг нээж чадна гэж хэлснээ өвгөн инээмсэглэн: за ингээд миний ярих түүх дууслаа, одоо явж номоо хай даа гэж хэлэн сандлаасаа бослоо.

Тэхёны нүд томрон: юу вэ??? та бидэнд ертөнцийн үүслийн тухай л домог ярилаа ш дээ, номын тухай юу ч хэлсэнгүй, ядаж Антосын ном гэдэг үг ч цухуйлгасангүй тийм байхад бид яаж номыг олох болж байна аа?? гэж сандран асуув.

Өвгөн: үгүй ээ, би сая зөвхөн номын тухай ярьсан, чи түүхээ анхааралтай сонсоогүй бололтой одоо яв даа би ядраад байна

Тэхён: гэхдээ өвөө**

Инжи үгийг нь таслаад: аан би ойлголоо та үнэхээр Антосын номын тухай ярьсан юм байна байрлалаа, өвөө та бидэнд маш их тус боллоо, баярлалаа гэсээр дахин дахин бөхийнө.

Тэхён хэсэг чимээгүй бодож байснаа, нүд нь сэргэн: аан Антосын ном El dorado-д байгаа юм байна тийм үү? гэж асуулаа.

Өвгөн, Инжи хоёр зэрэг “үгүй” гэж хэлэхэд Тэхёны нүд эргэлдэн бага зэрэг сандарсан байдалтай “т-тэгээд хаана байгаа гэж? өвөө Антосын номын тухай юу ч хэлээгүй ш дээ” гэж хэлэн хошуугаа унжуулан Инжи-г ямар нэг тайлбар өгөөч гэсэн царайтай түүн рүү харна.

Инжи: Үгүй ээ, өвөө зөвхөн Антосын шидэт номын тухай бидэнд ярьсан. Тэр хэлэхдээ “ном хүн бүрийн нүдэнд ил боловч хэнд ч харагдахгүй далд оршино. Номыг хүн бүхэн харах боловч, тэр тэдэнд харагдахгүй.” гэж хэлсэн ш дээ

Тэхён: тэгээд энэ чинь юу гэсэн үг юм Антосын ном үл үзэгдэгч юм уу? *шал ойлгоогүй царай*

Инжи: үгүй ээ -_-, Антосын ном бодит, Антосын номыг Антосын ном гэж нэрлэдэг боловч үнэн хэрэгтэй Антосын ном, ном биш гариг юм байна. El dorado бол үнэн хэрэгтэй Антосын ном юм байна. Тэгээд л Антосын ном бүх хүмүүсийн нүдэн дээр байгаа атлаа хэнд ч харагддаггүй юм байна. Учир нь хүмүүс гариг биш ном хайж байгаа болохоор энэ бүх хугацаанд хэн ч Антосын шидэт номыг олж чадаагүй юм байна.

Тэхён: 0.О ЮУ??? НЭЭРЭЭ ГЭЖ ҮҮ? гэсээр өвгөн рүү харлаа.

Өвгөн: хаан лууны эзэн өөрөө домогт нэгэн болохоор үнэхээр ухаан төгөлдөр юм, тийм ээ таны хэлдэг бүгд үнэн Антосын ном гэдэг үнэн дээ ном биш El dorado гариг байгаа юм. Та хоёр El dorado гаригийг олж чадваас хүссэн асуултынхаа хариултаа авч чадна гэсэн үг

Тэхён: ХӨӨХ ЯМАР ГАЙХАЛТАЙ ЮМ БЭ, БАЯРЛАЛАА ӨВӨӨ БИД ОДОО АЯЛАЛДАА ГАРЛАА, хайраа чи минь ёстой ухаантай шүү гэсээр Инжиг тэврэн хацар дээр нь үнслээ. Тэгснээ дахиад л юу ч ойлгоогүй царай гарган: гэхдээ надад нэг асуулт байна. Би энэ ертөнц дээрх бүх гаригийг нэр устай нь мэднэ дээ, манай ертөнцөд El dorado гэдэг нэг ч гариг байхгүй, бид El dorado-г хаанаас олох болж байна аа? гэхэд

Өвгөн дахин сандал дээр суугаад: та маш зөв асуулт асуулаа, би та хоёроос ийм асуулт хүлээж байлаа. El dorado-г хаана байдаг талаар хэлэхээсээ өмнө дахин нэг түүх яръя

Тэхён: ойлголоо -_-

Өвгөн: Бурхан чөтгөр хоёр одоогийн байгаа ертөнцийг бүтээгээд бүх нууцаа El dorado-д нууснаас хойш маш удаан хугацаа өнгөрсөн байлаа. Энэ хооронд бүх зүйл сайн сайхан байж бурхан чөтгөр хоёр ч сайн найзууд хэвээр байв. Гэвч ертөнц дээр хүн хэмээх шинэ төрөл зүйл үүссэн тэр цагаас бурхан чөтгөр хоёр муудалцаж эхэлсэн юм. Учир нь хүн хэмээх тэдний бүтээл нь энэ ертөнц дээрх бүтээлүүдээс хамгийн төгс нь байлаа. Түүнд бурхан чөтгөр хоёрын хэн хэнийх нь хүч байдаг бөгөөд хүн гэх тэдгээр төрөл сайн муу бүхнийг аль алийг нь маш сайн хийж чаддаг байлаа. Үүгээрээ ч хүмүүс бурхан чөтгөр хоёрын хайрыг татаж чадсан бөгөөд бурхан чөтгөр хоёр хамаг л сайн сайхан бүхнээ тэдэнд харамгүй өгдөг байв. Гэвч энэ бүхнийх нь хариуд хүмүүс зөвхөн бурханд талархан түүнийг дахин шүтэж харин чөтгөрийг муу муухай зүйл хэмээн үзэж эхэлсэн бөгөөд энэ цагаас бурхан чөтгөр хоёр маргалдан энэ маргаан нь аажим даа дайн болон хувирав. Зүү орох зайгүй нөхөрлөж байсан тэднийг бие биеэ үзэж чадахгүй муудах үед дайнд ялах цор ганц боломж нь El dorado байлаа. Бурхан чөтгөр хоёрын хэн нь El dorado-г өөрийн болгоно тэр нь дайнд ялж нөгөөгөө устгах нь тодорхой байв. Тийм дээ ч бурхан чөтгөр хоёр зэрэг El dorado-г авах гэж дайрах үед тэдний бие биеэсээ El dorado нуух харамлах сэтгэл болон El dorado-н 12 хамгаалагч дайчдын хүч нийлэн хормын дотор El dorado-г бурхан чөтгөрийн алинд ч харагдахгүй болгон ертөнцийн хаа нэгтэй нуусан гэдэг. Ийм л домогтой юм даа яг одоо El dorado ертөнцийн хаа нэгтэй байгаа гэсээр өвгөн юу ч болоогүй юм шиг инээлээ.

Тэхён: -_- ертөнцийн хаа нэгтэй байгаа гэнэ шүү, энийг чинь домог ярьсан яриагүй би мэдэж байсан -_-

Өвгөн: за за ер нь бол юу гэж хэлэх гэсэн бэ гэвэл El dorado хаана ч байж болно, El dorado-г хаана байгааг хэн ч мэдэхгүй, гэвч түүнийг олох бидний бодсоноос ч амархан байж болох л юм, харин El dorado-руу орох түлхүүр цор ганц гэдгийг л сайн санаж ав, май энэ El dorado- руу очих газрын зураг гээд жижиг хайрцагтай зүйл өглөө.

Тэхён: баярлалаа, гэхдээ та El dorado-г хаана байгааг мэдэхгүй гэсэн байж газрын зурагтай байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Өвгөн: мэдэхгүй ээ, мэдэхгүй ямар ч байсан би хэлэх ёстой зүйлсээ бүгдийг нь хэлсэн харин та хоёр үлдсэн зүйлсийг өөрсдөө ол одоо би нэг ч үг нэмж хэлэхгүй гэж хэлээд нөгөө өрөөндөө орон хаалга тас хийтэл хаалаа.

Тэхён: 0:О энэ хүн ер нь эрүүл үү? хаана ч байж магадгүй, хэн ч мэдэхгүй гэхдээ энэ газрын зураг нь гэнэ үү? ёстой хачин өвөө вэ гэсээр дахин дахин үглэнэ.

Инжи: за ямар ч байсан газрын зурагтай болсон л бол болоо ш дээ одоо явцгаая

Тэхён: за бас тийм дээ, БАЯРЛАЛАА ӨВӨӨ ТАНЫ ТУСЫГ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ ЭЭ гэж хэлэн гэрээс нь гарлаа.

Тэд сансрын хөлөгтөө ирэхэд шуудан зөөгч бяцхан луу нь нэгэн захиа авч ирсэн байв. Инжи захиаг задлан уншихад захиа өөрөө шатан алга боллоо.

Тэхён: юун захиа вэ? хайраа, хэн явуулсан юм? гэж асуухад

Инжи байдгаараа инээн: ээж явуулсан байна, тэд  ихрүүдийн нэгийнх нь хамгаалагч сахиусан тэнгэрийг олсон гэнэ ээ гэсээр Тэхёныг очин тэвэрлээ

Тэхён: ашгүй дээ тэгвэл хоёулаа хурдхан El dorado-г олж нөгөө сахиусан тэнгэрээ олох хэрэгтэй, энд хонохгүй шууд явъя газрын зураг хаана байна? гэсээр нөгөө хайрцагтай зүйлийг онгойлгон үзвэл дотор нь юу ч байхгүй ганц шилэн бөмбөлөг л байв.

Тэр хоёр: 0.О

Тэхён: энэ чинь***

Инжи: шидэт бөмбөлөг

Тэхён: үгүй ээ энэ шидэт бөмбөлөг биш, энэ чинь өдөр орсон дэлгүүрт зарж байсан чихрийн сав байна

Инжи: тийм биш байхаа

Тэхён: гэхдээ энд бүр үнийг нь наасан шошго хүртэл байна 0.О

Инжи: зүгээр муу хүмүүсээс нуух гэж л үнийн цаас наасан байх

Тэхён: за бас тийм дээ

тэр хоёр янз бүрийн тарина шид хэрэглэсэн боловч бөмбөлөгт ямар ч өөрчлөлт орсонгүй газрын зураг харагдахгүй байв. Тэхён бага зэрэг тэвчээргүй зантай тул “өвөө биднийг хуурч ээ, очоод болгоод өгнө дөө” гэсээр Инжиг дагуулан нөгөө чихрийн саваа аван өвгөний гэрт ирлээ. Гэвч тэднийг ирэхэд гэрт хүн байгаа шинжгүй нам гүм байв.

Тэд хамгийн сүүлд түүний орсон өрөөнд ороход өвгөн аль хэдийн үхсэн байлаа. Тэр хоёр шоконд орон гацаж орхилоо. Хэдхэн цагийн өмнө амьд байсан хүн шүү дээ.

Тэхёны царай хачин болчихсон Инжиг нудраад: хайраа чи хажуу тийш ээ хар даа гэхэд.

Инжи хажуу тийш ээ хараад: яасан бэ?

Тэхён бүр ч их сандарсан эсвэл айсан царайтай: наана чинь М-Мунжок байна

Инжи залхсан царай гаргаад: тэгээд? Мунжок байхаараа яана гэж? чи айгаад байгаа юм уу? түрүүнээс хойш зөндөө л Мунжоктой таарсан биз дээ тэгээд ч одоо энэ Мунжок биш өөр том асуудал байна, өвгөн үхсэн одоо бид газрын зураггүй яах болж байна аа? гэж асуухад

Тэхён: тэр ч тийм л дээ, гэхдээ энэ эмэгчин Мунжок-н өнгө хувирчихсан байна, эмэгчин Мунжок өнгөө солих юм бол маш том гай тохиодог гэсэн

Инжи: чи эмэгчин гэж яаж мэдэж байгаа юм? тэр чинь зүгээр л домог гэсэн ш дээ

Тэхён: сайн хар л даа царай нь эмэгтэй хүнийх байгаа биз дээ

гэхэд Инжи сая л нэг нөгөө Мунжок уруу анхааралтай харлаа гэтэл үнэхээр эмэгчин бололтой эмэгтэй хүнийх шиг царайтай байх бөгөөд өнгө нь ногоон биш хөх болсон байлаа.

Инжи: нээрээ тийм байна ш дээ 0.О одоо яана убба??

Тэхён: юу ч гэсэн хөлөг дээрээ очъё гэсээр Инжиг хөтлөн гарахад Өвгөний гэрийн гадаа бараг л Мунжокын арми тэднийг хүлээж байх нь тэр.

Хамгийн эхний эгнээний голд зогсож байсан Мунжок уруу Тэхён хачин хараад: хөөх энэ Мунжок Каскалын хаантай ямар адилхан царайтай юм бэ? гэж юм бодсон шинжгүй шууд хэлчихлээ.

Түүний хэлсэн зүг рүү Инжи харан: 0.О энэ чинь хаантай адилхан биш хаан нь өөрөө байна ш дээ, энэ гариг дээр хүмүүс биш Мунжокууд байдаг юм байна

Тэхён: 0.О ЮУ???

Наакта: чиний эхнэр чамаас илүү ухаантай юм, одоо газрын зургаа бидэнд өг, бас өнөөдөр та хоёр яг энд үхнэ гэж хэллээ.

                                              ~OXEXO~Baekee~

10 thoughts on “Мөсөн хатан-2 [ Дэггүй гүнж] Part 22

    Жэхи said:
    7 сар 5, 2016 6:29 am орчимд

    woa zondoo huleelee mash ih bayrlalaaa. Ene hoer odo yah bol222222

    Liked by 1 person

    Mnztzaya said:
    7 сар 5, 2016 7:38 am орчимд

    Bi daraagiihiign hvleegeel baigaa

    Liked by 1 person

    Hanbyeol said:
    7 сар 5, 2016 2:08 pm орчимд

    Waax yostoi ynztai bvr dundaa ortson xamt sandraal shilen zvrxiin xaraal yox bvr bvr iim goy bolno gej yrsiim uu? Waax adminaa ta shvv tanii daraa bi shvv xaxa

    Liked by 1 person

    D.O. said:
    7 сар 8, 2016 4:32 am орчимд

Сэтгэгдэл бичих