💀MONSTER💀chapter10

Posted on Updated on


~OXEXO~ANNA~

Одоо надад түүний талд зогсохоос өөр арга байхгүй. Яагаад гэвэл би түүнд хайртай.

Бэкхён нүдээ нээн: сайхан амарсан уу?

Би инээмсэглэн: ганцхан зүйл асуумаар байна.

Бэкхён толгой дохин: мэдээж миний эхнэр надаас чин сэтгэлээсээ асуух гэж байхад хариулалгүй яахав.

Би түүнээс харцаа буруулан хажуу тийшээ хараад: ингэж асуух эвгүй байгаач гэсэн чи үнэхээр надад хайртай юу амнаас чинь сонсож байгаагүй учираас ялтачгүй намайг зовоогоод байна.

Бэкхён босон орны түшлэг нуруугаараа түшин суугаад: би хайр гэж юу гэдгийг сайн мэдэхгүйл байна гэхдээ чамд нэгэн хүүгийн түүхийг ярьж өгөх үү?

Би толгой дохин: ммм

Нэгэн хүү үргэлж үеийхаа хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байжээ. Түүнийг бүдүүн тарган гэж өдөж хоргоож хүүхдүүд л болсон хойно шоглож амар тайванг нь эс үзүүлдэг байлаа. Тэр хүү үргэлж ганцаардаж хаа ч явсан газар нь сургуулийх нь хүүхдүүд шоолон гадуурхаж ганц ч охин түүнийг тогтож ч хардаггүй байв. Сүүлдээч тэр бүр тэсэхээ байн арай дээр байх биз хэмээн сургуулиа солисон. Гэтэл дахиад л нүд үзүүрлэлт гадуурхал мэдрэгдэж байсан ч тэр юугаар ч солишгүй үнэ цэнэтэй найзуудтай болсон юм. Найзууд нь түүнтэй харицуулагдахаар ч биш түүнээс тэс ондоо түүнээс хэд дахин илүү байсөн ч тэд тэрхүү өрөвдөлтэй хүүтэй чин сэтгэлээсээ харьцсан анхны хүмүүс байлаа. Тэр хүүтэй нийлээд есүүлээ сайхан найзлан дурсамжийг бүтээж найзлан тэр хүүг хэн ч дээрлэхээ болин хүү ч өдөр ирэх тусам өөртөө итгэлтэй болж өөрчлөгдөж найзуудыхаа нэгэн адил төгс залуу болохыг хичээнэ. Гэвч үр дүн хангалтгүй хичээгээд байхад нээх их өөрчлөлт үзүүлэхгүй байгаад хүү ихэд гуниглах ажээ. Удаачгүй түүний амьдрал орвонгоороо эргэж нэгэн хөөрхөн охиныг харах болсон. Өөдөөс нь харсан ангид сурдаг байсан учираас завсарлагаан болгоноор ангиасаа гарч тэдний ангийн урдуур эргэлдэж байгаад тэр охин гарч ирж таарвал харсандаа үнэхээр их баярлаад буцаад л ангидаа орно. Энэ байдал нилээн удаан үргэлжилсний дараа тэд нэгэн сонгоны хичээл дээрээ цуг хичээллэх болсноор түүнд боломж ирсэн ч юу ч хийж чадахгүй байв. Аргагүй шүү дээ жоохон хүүхэд юм чинь. Сонгоных нь багш тэр хоёрыг нэг ширээнд суухаар төлөвлөсөнд тэд бие биетэйгээ танилцсан. Хүү ичиж санаа зовж гар нь хүртэл салганаж байхад тэр охин яг л бусадруу сайхан инээмсгэлдэг шигээ тэр хүүрүү инээмсэглэж Жон Эли гэдэг гэж хэлэхэд хүү ч сандарсаар ээрч мууран өөрийгөө Бён Бэкхён гэдэгээ хэлж танилцуулсан юм. Бэкхёний шинэ сургуулийн найман найзаас өөр хэн ч түүнд анхны удаагаараа ийм сайхан хандаж байгаагүй юм. Түүнийг бүдүүн сонин инээдтэй гэж дооглон эсвэл зайгаа баридаг байтал тэр охин юу ч болоогүй мэт түүнлүү инээмсэглэж байсан нь Бэкхёнийг алмайруулж бас улам таалагдуулж байсан. Тэгээд л маргааш нь Бэкхён сургуулиасаа хувийн шалтгаанаас болоод шилжчихсэн дахиж тэр охинтой уулзахгүй гэж бодож байсан ч хувь тавилангаар ирээдүйд тэд холбогдсон. Гэхдээ тэр охин түүнийг огтхон ч таниагүй. Аргачгүй биздээ тэр охины ачаар л хүү хүссэндээ хүрч өөрчлөгдөж чадсан шүү дээ. Бас жоохон байсан учираас ер санахгүй байгаа байх.Охин ч бас хөөрхөн үзэсгэлэнтэй сэтгэл татам яг хэвээрээ байсанд хүү шууд л танисан. Гэхдээ хүү хэтэрхий их өөрчлөгдсөн охин түүнийг араатан гэж боддог. Тэхдээ хүү араатан болсон нь үнэн учираас сэтгэл гонсойж байна. Уучлаарай хайрт минь зөвхөн өөрийгөө бодож хүчээр чамайг хажуудаа байлган ийм байдалд хүргэсэнд.

Би ч бүр алмайрч орхилоо . Бэкхёнийг ярьхад л хальт мульт орж ирж байгаа болохоос биш би тэр хүүг таг мартчихаж угаас ганцхан л удаа уулзаж байсан шүү дээ.

Бэкхён намайг өөрлүүгээ татан цээжээ дэрлүүлэн тэврээд: би юу хийх ээ сайн мэдэхгүй байна аль талд зогсохоо мэдэхгүй нь гэсэн ч би л энэ дэлхийг хоёр тал болгосон би л бүгдийг хийх ёстой

Би: чи үнэхээр тааварлашгүй гэдэгээ мэдэх үү? мэдэхийг хүсэх тусам улам илүү гүн лүүгээ оруулж гацаадаг хүрэхийг хүсэх тусам улам холдоод ч байгаа юм шиг ойлгох гэж хичээх тусам улам эргэлзүүлж тээнэгэлзүүлдэг . Гэсэн ч би чиний хажууд баймаар байна. Цээжнээс нь толгойгоо салган дээш царайлуу нь хартал тэр нүдээ анин хөнгөхөн амьсгалж байлаа. Бодвол гүн нойрондоо автсан байх.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Дахин нөгөөл нэг хоосон ертөнцрүү хяналтгүйгээр явчихаад буцаж сэрсэнээ мэдэрлээ. Гэвч дэр минь болж байсан ханхар цээж алга байлаа. Бас нөгөө умгар жижиг байшин ч биш байна. Буцаад цайздаа өрөөндөө хүрээд ирж. Гэхдээ хөшиж хөндвөрлөөд хэцүү байсан бие минь харин ч асар хүч тэнхээ нэмэгдсэн мэт. Хаалганы хажууд байдаг том тольруу харан орон дээрээ өндийн суусан байгаа өөрийгөө тогтоож ажиглалаа. Нэг ч биш нилээн хэдэн зүйл өөр байна. Гайхшран орноосоо босоод тольруу ойртох явцдаа өөрийгөө ажигласаар л байв. Зөөлхөн ялдамхан дүр төрх бүр мөсөн арилж хурц ширүүн эмэгтэйн төрх үүсжээ. Тольны чанх урд ирээд өөрийгөө бүтэн ажиглан харлаа. Тас хар өнгийн цээж давсан өтгөн хар үс час улаан нүдтэй сарнайн дэлбээ мэт улаахан уруултай энэ бүсгүйн нүүрэнд эхлээд гайхшрал төрж байсан бол хэсэгхэн хугацааны дотор уур бухимдалаар дүүрч эхэллээ. Гараараа нүүрээ тэмтчиж үзэхэд ямар ч өө сэв дэгэн догон мэдэгдсэнгүй яг л барби шиг улам уур хүрэн орон дээр байгаа хөнжилөө аван шидэхдээ гараа анзааран харлаа. Гар минь одоо цэв хүйтэн цусгүй мэт цагаан

10 thoughts on “💀MONSTER💀chapter10

    Ким Ина said:
    7 сар 10, 2016 4:26 am орчимд

    shuud baekhyun shig volchihoj bganmu . Waaa gehdee l nadaa law goy bna hha

    Таалагдсан

    saruul said:
    7 сар 10, 2016 4:50 am орчимд

    Өхх Бэкхён Элиг бүр багаас нь хайрлаж байсан байжээ Үнэхээр сэтгэл хөдөлгөм юмаа Элиг мангас болгочихов уу эсвэл өөр зүйл хийчихсэн үү Мангаст уул нь зүрх сэтгэл байхгүй гэж бодсон ч Бэкхёныг харахад бусдаасаа арай өөр бололтой Өнгөрснөө санаж хайрлаж чаддаг гээд л Энэ бүх зүйлсийн учир зангилаа хэзээ тайлагдах вэ :// Хоёр хуваагдсан хүмүүс мангас болон хувирах болов уу Эдгээрийн учрыг Бэкхён л тайлж өгөхгүй бол үнэхээр таахын аргагүй зүйлс өрнөбп байнаа Эли нэгэнт Бэкхёнд хайртай болчихсон болохоор хэн ч юу ч гэлээ нөхрийнхөө талд байна гэхдээ өөрийн шинэ дүр төрхөө хараад ингэж их уурлаж байгаа юм чинь нөхрийгөө хайрлаж чадах болов уу Үнэхээрийн зоригтой тэвчээртэй эмэгтэй юмаа :)) Аан тэгээд сайн яваад хурдан ирээрэй ^^

    Таалагдсан

    tsetsetseke said:
    7 сар 10, 2016 6:15 am орчимд

    zza goyeena:))draagin hesgiig huleej baiy hairtai shu ❤

    Таалагдсан

    ∞Со'Би∞ said:
    7 сар 10, 2016 7:08 am орчимд

    baek uur deeree turshilt hiichihej? tgd l amjilttai bolson uchraas kris luhan nariig suuld ni hairtai Elly :> wooooow gaihaltai

    Таалагдсан

    ByunHanna said:
    7 сар 10, 2016 9:27 am орчимд

    chi yg hen ym be? Byun Baekhyun. Uguulleg deer ch, amidral deer ch minii awaxig, xarahig, medrehig, hairluulahig huseh chi yg hen ym be?????????

    Таалагдсан

    ByunHanna said:
    7 сар 10, 2016 9:29 am орчимд

    i want to know that who are you, Byun Baekhyun? please, tell me…

    Таалагдсан

    Hanbyeol said:
    7 сар 11, 2016 4:14 am орчимд

    Waa bvr baij yduulchlaa yaax ene ulam l aonirxol tataad bnaa bv vxlee Bayrlalaa adminaa

    Таалагдсан

    Ско said:
    7 сар 12, 2016 3:24 am орчимд

    яандро уйлахнээ энэчодоо хха 😂😂😂 хүлээж тэскүнэ нрэ админаа хайртайдаа ❤👄😍😂

    Таалагдсан

    Жэхи said:
    7 сар 13, 2016 2:07 pm орчимд

    yaa bur dogdolchloo. Baekhyun uneheer bagaasaa hairlajee. Naizuudaa odoo yah bol Elig yah gej butsaj avchrav geel zondoo asuult bn aa yaay amjilt next22

    Таалагдсан

    Nari said:
    7 сар 14, 2016 11:13 am орчимд

    Yuy hailahnee Baek naasan oolhon ym be 😂😂 za tged adminaa hailtaidaa❤❤🙆😂

    Таалагдсан

Сэтгэгдэл бичих